Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Ёс зүйн хорооноос 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 29-ны өдөр хүртэл 3 өдрийн хугацаатай “Талархал уучлалын өдөр”-ийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд эмнэлгийн нийт албан хаагчдаас гадна үйлчлүүлэгчид идэвхтэй хамрагдаж, хэн нэгэнд баярласан талархсанаа илэрхийлж, хэн нэгнийг гомдоож байсан бол уучлалт хүсэн чин сэтгэлийн үгээ захиагаар дамжууллаа. Илгээлтийн хайрцганд нийт 367 захиа цугларч, үүнээс талархлын 365, уучлалын 2 захиа байсан юм. Арга хэмжээ дууссаны дараа зохион байгуулагч комисс цугларсан бүх захиаг хүн бүрийн гарт хүлээлгэн өглөө. Энэ үнэхээр үр дүнтэй, бие биедээ урам хайрласан, цаашид эрч хүчтэй ажиллах урам зориг хайрласан, бие биенээ зөвөөр ойлгож, талархаж, уучилсан сайхан арга хэмжээ болсон талаар албан хаагчид ярьж байсан юм. Тиймээс Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Ёс зүйн хорооноос энэхүү арга хэмжээг хагас жилд нэг удаа тогтмол зохион байгуулж байхаар боллоо.