Монголбанкны захирал асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулсан талаар бид тухай бүрт нь мэдээлсэн. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-ны шөнө түүнийг АТГ-аас саатуулан, улмаар цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Н.Золжаргалыг яллагдагчаар татаж, 461 дүгээр ангид нэг сарын хугацаатай хорих АТГ-ын саналыг прокурорт хүргүүлжээ. Яг одоо Н.Золжаргалын цагдан хорих асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Сэтгэгдэл (1)