Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Цагаанзам: Монгол Улс бие даасан соёлын яамтай байж гэмээнэ гадна, дотны соёлын хулгайч нартай тэмцэж чадна

2017-12-05
0
ЖИРГЭХ

Монгол тургатнуудын эв нэгдлийг сахихч хэмээн тодорхойлж болох нэгэн эрхэмтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц. Хулангийн өрөөнд ярилцах завшаан олдов. Энэ эрхэм бол Халимагийн Ардын туульч, нэрт жангарч О.Цагаанзам гуай билээ. Түүний сэтгэлийн гүн рүү өнгийх аваас эх орон, элгэн саднаасаа алсад суугаа хүүгийн шаналал, гансрал л мэдрэгдэх юм билээ. Бид эх орондоо, элгэн садан дундаа жаргаж суугаа болохоор аминаас ч үнэтэй тэр чухал зүйлийн үнэ цэнийг мэдэрдэггүй юм байна даа гэх сэтгэгдэл төрж байсныг нуух юун. 

 

- Цагаан зам гуай та сайн явж байна уу. Хаанаас хаа хүрч явна?

 

-Элэг нэгт монгол ахан дүүсдээ өвлийн тэргүүн сарын мэндийг айлтган мэндчилье. БНХАУ-ын ӨМӨЗО-нд хорь гаруй хоног ажиллаад буцах замдаа визийн хугацаа дуусаагүй тул Улаанбаатарт хэд хоног тухлаад  буцах гэж байна. Монголдоо ирэхсэн гэж байнга  санаж явдаг  юм аа.  Ийм ойрхон ирчихээд дөрөө мулталгүй явах аваас алдас болох буй за.

 

 -Таны хэрэгт дурлаж болох уу.  Та Ерөнхийлөгчийн зөвлөхтэй ямар асуудлаар уулзах хүсэлт тавив? 

 

Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчтэй уулзах боломж цаг хугацаанаас болоод амжихгүй тул түүний зөвлөх, хатагтай Ц.Хулантай уулзаж, өөрийн санал бодлыг хуваалцах хүсэлтээ илэрхийлэх гэсэн нь энэ.  Миний хувьд миний Монгол Улс Соёлын яам,Түүхийн яамтай болох цаг болжээ. Үүнийгээ л хэлэх гэсэн юм. Монголд  ийм яам байхгүй нь харамсалтай.

 

- Монгол монголоороо үлдэх  нэг зүйл бол яах аргагүй  түүх соёл,. Тантай санал нэг байна?

 

-Би туульч хүн, 30 гаруй жил  зөвхөн энэ чиглэлээр судалгаа хийж явна. Жангар туулиа хайлсаар л явна, хөх тэнгэрийн зарлигаар.  Монгол ёс заншил агуу.   Монгол ёс  заншил дэлхийг залж явах тийм нигуртай  юм. Тиймээс монголчууд  түүх, соёлдоо тулж босох хэрэгтэй. Гадна, дотны соёлын  хулгайч нарт өв соёлоо тавиад туучихаж болохгүй.  Ганцхан бидэнд  буй   ёс заншил, соёлын өвөө үр хойчдоо өвлүүлэн үлдээх ухаан бидэнд дутаад байна. Жишээ нь туулиа дэлхий дахинд  сурталчлах боломж   Монгол Улсад бий. Гэтэл тэгж чадахгүй алгуурласнаас бусдад алдаад байгаад би маш их харамсдаг.  

 

-Тэр үнэн. Өв соёлоо дэлхийд данстай болгох тухайд төрийн бодлого дутаад байгаа юм?

  

-Миний бодлоор тэр гажгийг засах ёстой. Дэлхийд тарсан олон зүйл Монголоос дэлгэрсэн байдаг. Өөрөөр хэлбэл эхэл ухал нь Монголоос гаралтай гэсэн үг.  Бурхан Халдун л гэхэд баруун Монгол буюу Жангарын хэлээр бурхантай залгаатай гэсэн үг. Сансар огторгуйгаас нэг зүйл  бууж ирдэг, түүнээс хүч авдаг гэсэн утгатай. Чингис хаан жирийн нүүдэлчин, малчин,   ардын  дотроос ялгарч   дэлхийн талыг эзэлсэн гайхамшигтай  удирдагч. Яагаад ингэж чадав. Үүнийг дэлхийн олон судлаач судалсаар ирсэн хэрнээ нууцыг тайлаагүй л байна. Чингис хаан сансраас мэдээлэл авдаг байсан. Тэр нь тууль болон монгол хүний оюун санаанд хүрдэг, нөлөөлдөг байсан гэж хэлж болно.  Туульд Бумбын орон гэж гардаг. Бумбын орон гэж юу вэ гэхээр эв нэгдлийг хэлээд байгаа хэрэг.  Өнөөдөр ч  тайлж ойлгож чадвал туульд бүх зүйл  бий. Тууль монголчуудын үзэл суртал байсан. Дэлхийн талыг эзэлж  явахдаа ч туулиа хайлсаар ирсэн юм шүү дээ. Би ч ялгаагүй дэлхийгээр аялахдаа туулиа хайлсаар, түүгээрээ дамжуулан дэлхий дахинд Чингисийн Монголоо сурталчилдаг. Монголыг хайрладаг хүн олон бий. Тэгэхээр түүхээ судалж, бүхнийг сэргээж, ухаанд нь хүргэх чухал.  Чингис Богдын сургаалиа ч эргэж харах ёстой.

 

- Шулуухан асуухад, та монгол хүн сэрэх цаг болсон гэх гээд байна уу?

 

-Сэтгэлгүй хүний  толгойд бүү тавь гэж Чингис Богд сургасан байдаг.  Сэрэх цаг болсон, сэрээсэй гэж бодож байна. Монгол Улс хааныхаа зарлигийг дагахад л өндийнө дөө. Одоогийн УИХ-ын гишүүд Монгол Улсыг сэрээх хүмүүс нь биш. Монгол Улс ард түмнээ аравт, зуут, мянгат, түмтийн системд хуваахад л жинхэнэ улс орныг авч явах хүн тэдэн дундаас  гарч ирнэ. Жишээ татъя, нэг сумын арван айл нийлээд аравт болно. Тэр арван айл чинь ах дүүс голдуу байна шүү дээ. Тэр дотроос  шалгарсан чадварлаг нэгийгээ аравтын дарга болгоно. Аравтууд нийлж зуут. Зуутууд аравтаас бүрдэнэ. Энэ зохион байгуулалтаар мянгат, түмт болсноор түмтээс Их хурлын гишүүнээ сонгоно. Өөрөөр хэлбэл, хүлээн зөвшөөрсөн нэгийгээ дотроосоо гаргаж ирж байна шүү дээ.  Тэр хүн удам судар, нутаг усныхаа нэрийг хөөдөх учиргүй хүн байж таарна.  Энэ бол  Чингис хааны сургаал. Тэр хүмүүс  эдийн шуналгүй учраас гадагшаа оффшорт мөнгөө гаргахгүй. Сонгууль энэ тэр гэж олон тэрбум төгрөгийг дэмий үрэхгүй. Амархан байгаа биз.  Ийм гаргалгаа  монголчуудын ёсонд, цусанд, сэтгэлд бий.  Гагцхүү тэр нь унтчихаж, түүнийгээ сэрээж өөдөө дээшээ босох  хэрэгтэй. Соёл, түүхийн чиглэлд маш их зүйл хийх хэрэгтэй. Тэгж байж Монголын ард түмэн улам агуу болно. Үүнийг би Жангар туулиар дамжуулж ярьж байгаа юм шүү дээ. Бас нэг мундаг зүйл бол хөөмэй, хархираа. Би 30 гаруй настайдаа хөөмэйч, хархираачдыг нийлүүлж дэлхийд байхгүй баг болж явсан. Тувачуудтай ч  үүгээрээ  ойртож нөхөрлөсөн. Бид Египетийн Пирамид, Хятадын Цагаан хэрэм дээр очиж тоглож байлаа. Хөөмэй, хархираа бол эртний том шувуу динозаврын дуу. Цаашлаад дэлхийг сэрээх дуу. Тэгж явбал Монголоо дэлхийд гайхуулна, алдаршуулна. Гагцхүү эрх баригчид, Засгийн газар нь тэрийг бий болгох хэрэгтэй. БНХАУ гэхэд соёл, түүхэнд их ач холбогдол өгч байна шүү дээ. Өвөрмонголын алдарт морин хуурч Чи Булагт   хувийн академи барьж өгсөн байх жишээтэй. Хөөмэй, хархирааг гэхэд л манайх гээд ЮНЕСКО-гоор батлуулчихсан. Хөөмэй, хархирааг уг нь  тэд өмчилж  болохгүй  шүү дээ.  Соёл байсан газартаа, байрандаа байх ёстой юм. Одоо Чингис хаан судлалыг БНХАУ хөгжүүлж байна. Тэд коммунист намтай болохоор бурханчилж тахиж шүтэж чадахгүй байх л даа. Тэгвэл монголчууд Чингис хаанаа бурханчлан тахиж, шүтэх учиртай. Будда бие хүн байсан гэдэг шиг... Ингэж болно оо доо.

 

-Та түүх, соёлоор хүмүүсийг хөглөж сэрээх тухай ярилаа. Таны  дуулсан “...Гашуун булгийн усаар гараа угаагаад суулаа. Гараа угаагаад суухад минь гаргасан ээж минь санагдана...”  хэмээх дуунд эх орон, элгэн саднаасаа хол яваа хүүгийн шаналал, гансрал мэдрэгдээд байдаг юм. 

 

- Дууг хүмүүс тууль шиг хүлээж авч чадахгүй. Туулийг бас хамаагүй хайлж болохгүй. Дайсандаа, муу санаатай хүнд туулийг хайлж болохгүй. Тууль бол арга чадал, омог юм.  Зөв санаа сэтгэлтэй хүмүүст л хайлдаг учиртай.  “Ээж минь” дуу ард түмэндээ санаа зовсон үрийн сэтгэлийн зовнил.  Тиймээс  эх орноо хайрлаж яваарай  гэсэн утгаар л дуулсан. Би дуучин хүн биш шүү, миний мэргэжил атомын цахилгаан станцын инженер. Москвад их сургууль төгссөн. Багадаа сургуульд сурч, цэрэгт явсан. Германд  сурах,  эсвэл цэргийн дарга болох боломж надад  байсан.  Би тооцоо судалгааг гаргуун хийж байлаа, инженер байхдаа.  Тэр үеийн ЗХУ сансрыг эзэмшихийн төлөө бүхнээ зориулж байх үед 22  минутад нисч гарах үзүүлэлтийг 18 минутад гүйцэтгэж болох бололцоотой болохыг миний тооцоо судалгаа харуулсан.  Ер нь бол  монголчууд бүгд ийм шаламгай,чадварлаг даа.  Гэвч энэ бол миний явах зам биш байсан. Тодруулж хэлбэл, тэнгэрээс тамгатай төрсөн хүн гэдгийг минь мэдрүүлж эхэлсэн л дээ. Хүнд бас харагддаг юм байдаг, харагдахгүй юм ч  байна. Миний идэр залуугийн  27-28 насандаа  гишгэсэн мөр  тийм ч сайн сайхан байгаагүй.  Хүнд ядрах, сэтгэл зовох  үе  байна. Тийм л хэцүү үед ээжээ санаж, “Ээж минь” гээд дуулаад явсан.Тэгэх  учиртай  байсан юм билээ.

 

-Та өвгөд дээдсийнхээ тухай өгүүлээч.  Тэд танд "Жангар"-ыг өвлүүлсэн үү?

 

-Түрүүнд хэлсэн дээ, ээж минь зовж би уйлаад явж байхад “Болгоомжтой хүний ээж уйлдаггүй” гэдэг цэцэн  үг бодогдсон. Бас тэр үед  манай тэнд  “Жангар тууль” гэж эрдэмтдийн том хурал болсон. Тухайн үед манайд туульч хүн үлдсэн бил үү, үгүй бил үү гэх асуудал  үүссэн юм. Тэр давалгаанд би туульч болсон. Бас тэр үед би Жангар тууль хайлж зүүдэлсэнээ мартдаггүй. Түүнээс өмнө  бараг 16 настайгаасаа тууль хайлах ёстой атал би завсарт нь жаахан зовоод 33 настай туультайгаа золгосон нь тэр юм даа. Одоо би нас сүүдэр 60 хүрч байна.    

 

-Та Монгол Улсын иргэн болох хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Таны тэр бодол  одоо өөрчлөгдсөн үү, эсвэл? 

 

-Дээхнэ үед тийм хүсэлт тавьж байсан. Миний бодоход гадаадад  байгаа монголчууддаа хоёр иргэншлийг шийдээд өгчихмөөр. Тэд нутгаа хаяж гарч чадахгүй шүү дээ. Манай байгаа нутаг Монголын нутаг шүү. Тэгэхээр тэндээ л байна. Хоёр иргэншлийг шийдвэл бид эндээ ирнэ.  Монгол Улс хамгийн хүчтэй шилдэг хүмүүсийг татна. Халимагаас бол Цагаанзамд иргэншил өгч болно, тэр улсад байгаа тэрэнд өгч болно гээд  нэр усыг нь гаргаж шийднэ гэсэн үг. Герман, Англи, Америк, Голланд, Аричуудаас монгол гаралтай, Монголд  хайртай, элэгтэй хүмүүс ирнэ. Монгол хүчирхэг болно. Хөл дээрээ босно. Иргэншил бол эрх чөлөө юм.  Монгол дэлхийтэй холбоотой байх ёстой. Гол нь монголчууд шинэ үзэл сурталтай болох ёстой. Тэр нь Жангар уу, Чингис хаан уу. Бас  ёс зүйгээ дээдэлж, дэвжиж дээшилж, хөл дээрээ босох ёстой.

 

- Цагаанзам гэдэг монгол нэрийг танд хэн  хайрласан юм бэ?

 

-Сибирийн хүнд хэцүү  амьдралыг сөрөхийн тулд халимаг хүн бүр хоёр  нэртэй байсан. Дэлхийн хоёрдугаар дайнд Халимагийн бүх эрчүүд мордож, үлдсэн хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг нь  Урал, Сахар руу ачсан юм шүү дээ. Олон хүн нүүдлийн үеэр амь үрэгдсэн. Хожим  1952 онд зөвшөөрөл өгч манайхан нутаг тэмцэн нүүж  явах замд би мэндэлж, эмээ минь билэгшээж  Цагаанзам хэмээх сайхан нэрийг миний чихэнд шивнэсэн юм гэнэ лээ. Аавын эгчийн сургуульд ороход өгсөн нэр нь Владимир.  Лениний нэр л дээ. Паспорт маань тэр нэрээр явдаг. Овог  Харуу, харуул гэсэн утгатай монгол үг ч оросоор харуев гээд биччихсэн түүгээрээ яваа. 

 

-Танай гэр бүл одоо Халимагийн нийслэл Элстэй хотод амьдарч байна уу?

 

-Тиймээ. Бид төрөлх нутгаасаа гарснаас хойш Элстэйд  409 жил  амьдарч байна даа. Нагац эгч маань орос хэл мэддэг. Харин эмээ маань орос хэл мэддэггүй хүн  байсан, нас сүүдэр 103 хүрээд бурхан болсон. Би эх, эцгээс дөрвүүл. Манайх гурван хүүхэдтэй.

 

 Халимагт хичнээн  монгол хүн амьдарч байна. Тэд тань шиг   монгол хэлээ мэдэх үү?

 

-Халимагт монгол гаралтай 100 гаруй мянган хүн бий. Тэдний  40 орчим  хувь нь монгол хэлээ мэднэ.

 

 Уран бүтээлийн амжилт хүсье. Тантай уулзах сайхан байлаа.

 

Ч.Чулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (124.158.107.6)
    Их сайхан ярилцлага болсон байна. Тэгэхдээ сэтгүүлч нь хүн уншихад жоохон таарамжгүй бичиж, Чи Булаг биш Чийбулаг, “Хөөмэй, хархираа бол эртний том шувуу динозаврын дуу” энэ юу гэсэн өгүүлбэр вэ???? 〈эмэгтэйчүүдийг нь Урал, Сахар руу ачсан юм шүү дээ〉 Юу Сахар вэ?? Саха Якутын “Саха“ бус уу. Утга зүйн маш том алдаа гаргалаа даа. Африкийн Сахарын цөл гэж андуураад бичэв үү, зүгээр алдаж бичив үү. Халимагуудыг угаас Саха Якут руу маш олноор цөлж байсан. Сэтгүүлч хийнэ гэдэг зүгээр ярилцлага авдаг, хов живний ажил биш юм шүү, ард иргэдийг соён гэгээрүүлэх үүрэгтэй, тиймээс сэтгүүлч хүний мэдлэгтэй байхыг хүсье, энүүхэнд байгаа Саха Якутаа мэдэхгүй Сахар гэж тууж явдаг арай хэтэрнэ байхаа!!!????
    2017 оны 12 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    23 цаг 42 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    23 цаг 50 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК