зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Да.Ганболд: МАН доторхи мөнгөтэй бүлэглэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авч чадаагүй болохоор улс төрийн эрх мэдлээ ашиглахыг үгүйсгэхгүй

2017-12-06
0
ЖИРГЭХ

 

Улстөрч, эдийн засагч Да.Ганболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

 -Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байх үед тань   асуудал  үүсч,  эдүгээ шүүхээр явж  буй. Анхан шатны шүүхийн  шийдвэр “МСС” компанийн талд гарсан ч нэг тийш болоогүй.  Ер нь асуудалд улс төрийн намуудын гэхээс илүүтэй  улстөрчдийн нөлөө их байна уу?

 

-Би асуудлын зарим хэсэгт  тайлбар хийхийг хүсч  байна. Нэгдүгээрт, 49 хувь гэдэг томоохон  компанийн өмчийн нэгээхэн  хэсэг. Ингээд ярихаар өмчийн эзэн буюу хувьцаа эзэмшигч гэдэг нэр томъёо  гарч ирнэ ээ дээ.  Миний хувьд  эзэн нь ч, хувьцаа эзэмшигч  нь ч биш, зөвхөн ТУЗ-ийн даргаар хэдэн сар ажилласан нэгэн. Гэхдээ  Монгол Улсын  гурван сая иргэний нэг эд эсийн хувьд миний өмчлөх эрх тэр дунд яваа гэдгийг хэлэх ёстой. Эл эрхийг  Засгийн газар, УИХ баталгаажуулсан байдаг. Одоо таны сонирхоод байгаа асуулт руу оръё. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь буюу одоо шүүхээр явж байгаа, маргаан дагуулсан   асуудлыг  Монгол Улс эзэмших ёстой юу, эсвэл эзэн нь гэж бичигдээд байгаа  “Монголын зэс” компани уу  гэдгийг шүүх шийдэх байх.  “Монголын зэс” компани  намайг ТУЗ-ийн даргаар томилохдоо  миний мэдлэг, чадвар    өмнө нь Оюутолгойд ажилласан туршлага зэргийг харгалзан үзсэн нь дамжиггүй. Энэ үүднээс би тэндээс  авах ёстой цалингаа авч,  ТУЗ-ийн гишүүний үүрэгт  ажлыг хийж байгаа. Дашрамд өгүүлэхэд,   өмчийн эзэн, ТУЗ-ийн гишүүн  хоёрт  ялгаа бий.   Хоёрдугаарт, шүүх   “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талын өмч болгож худалдаж авахтай холбоотой асуудлаар шийдвэрээ  гарах ёстой шүү дээ. Өөрөөр хэлбэл,  “ Монголын зэс” компани  Монгол Улсын хуулийн  дагуу  үйлдвэрийн  49 хувийг  оросуудаас худалдаж  авсан уу, үгүй юу гэдгийг шүүх тогтоох үүрэгтэй. Угаасаа 51 хувь нь Монголын өмч  байсныг хэн бүхэн мэдэж буй. Харин  49 хувь манайд  ямар ч хүртээлгүй,  ОХУ-ын  өмч байсныг “Монголын зэс” гэдэг Монгол Улсын компани  мөнгө гаргаад  худалдаж авсан асуудал. Үүний үр дүнд  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр  100 хувь Монголын өмч болж байгаа юм. Харамсалтай нь 49 хувь дээр асуудал үүссэн.  Оросууд бус манайхан дотооддоо асуудал үүсгэсэн.  Оросууд их гайхаж байгаа. Баярлах ёстой атал яагаад монгол компани авчихав гээд л. Тодруулбал,   шүүхээр явж  байгаа маргааны гол утга нь үүнийг худалдаж авсан Монголын компани бүх зүйлийг хууль ёсны дагуу хийж чадсан уу, үгүй юу.  Төр худалдаж авах гэж байсан бизнесийн урдуур  орж, хулгайн  маягаар авчихлаа хэмээгээд л. Зарим улстөрч ингэж ил цагаан  ярих болсон. Үнэндээ тийм биш.  “Монголын зэс”  авдаг номоор нь л худалдаж  авсан. Шүүх өөрөө хараат бус, бие даасан байгууллага.  Тиймээс  ямар үндэслэлээр анхан шатны шүүх тийм шийдвэр гаргаж, түүнээсээ  буцсан юм  бэ гэдэг дээр тайлбар өгөх хүн нь би  биш. Энэ бол шүүхийн мэдэх асуудал.  Адгийн зарга 10 хоног гэдэг дээ. Тэр тусмаа ийм том асуудал шүүхээр  орж байгаа тохиолдолд удах нь ойлгомжтой. Хайран цаг хугацаа,  хайран хөрөнгө.  Би ингэж л хэлэх байна.  Шүүхээс буцсан  тухай бидэнд мэдээлэхдээ нотлох баримт хангалтгүй учраас  нэмэлт материал  цуглуулах шаардлагатай болсон гэж хэлсэн.  Улс төрд олон жил явсны хувьд хэлэхэд, анхан шатны шүүх үнэхээр шударга ажиллаж, цуглуулсан  материалуудаа зөв хянаж шалгасан бол ингэж эргэж буцсан шийдвэрийг гаргахгүй  байсан.  Өмнө нь гаргасан шийдвэрээ  орвонгоор нь эргүүлэх цоо шинэ зүйлийг гаргаж ирдэггүй л юм бол түрүүчийн шийдвэрүүд нь нотлогдоод, нотлогдоод явах нь дамжиггүй. Миний хувьд, анх 49 хувийн  төлөөлөл болж ТУЗ-ийн бүрэлдэхүүнд орж ажиллахдаа маргаан гаргахыг хүсээгүй. Яагаад гэвэл, Ерөнхийлөгчийн  сонгуулийн үеэр улстөржих нь дамжиггүй байсан. УИХ-ын ээлжит сонгууль болоод 1,4 жил өнгөрсөн байхад ч асуудал маргаан дагуулсан хэвээр байна.  Өнөөдөр ч та асуулаа.  Хамгийн гол нь  ТУЗ-ийн гишүүнээр ажиллах урилгыг хүлээж авахын тулд би  өөртөө итгэлтэй байх ёстой. Тэр итгэл үнэмшил нь олж авах мэдээлэл ямар байхаас ихээхэн шалтгаалж таарна.  “Монголын зэс”  компани  Уулын баяжуулах “Эрдэнэт”   үйлдвэрийн  49 хувийг  худалдаж авахын тулд Засгийн газар хоорондын гэрээ хэлцэлд заасан бүх болзол нөхцөлийг нь хангасан байсан. Угаасаа миний үзэл баримтлал,  улстөрчийн байр суурь тийм юм.  Улс төрчийн  байр суурь , хууль эрх зүйн орчин хоёр нийцэхгүй тохиолдол байдаг.  Миний хувьд энэ хоёр хоёулаа нэгэн шугам дээр давхцаж байв.  Би компани  төрд биш хувьд байх ёстой гэдэг хатуу итгэл үнэмшилтэй явдаг нэгэн.   Анх 1990 онд улс төрд хөл тавихдаа ч мал аж ахуй, газар тариалан, үйлдвэр завод, САА  гээд  боломжтой бүх өмч төрийн мэдэлд бус  хувьчлагдах ёстой гэсэн улс төрийн итгэл үнэмшил, байр суурьтай байсан. Түүнээс хойш  27 жил өнгөрлөө. Өнөөдөр  улсын эдийн засгийг авч яваа аж ахуйн нэгжүүд бүгд хувийн өмч. Өөрөөр хэлбэл, хувьчлагдсан аж ахуйн нэгжүүд. Харин  төрийн мэдэлд хадгалаастай МИАТ, МТЗ, цахилгаан станцууд, “Эрдэнэт” үйлдвэр  гээд том, жижиг олон обекътууд шахааны газар болж хувирсан төдийгүй улс төрийн намууд саалийн үнээ  гэж харж буй. Дээр нь эдгээр  төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд  Монголын  гурван сая хүн бүгдээрээ  хяналт тавьж чаддаггүй. Боломж нь ч байхгүй. Тийм учраас л данхайсан том толгойтой үхэр болж  хувирсан. Биеэ нь толгойгоо даахгүй салганаж, чөчигнөөд л. Түүн дээрээ үр ашиг муутай, цаг ямагт эрх мэдэлтний шахаанд өртөж байдаг, хөрөнгө оруулалт нь цаг тухайдаа хийгдэдгүй, хувийн компанитай өрсөлдөх чадваргүй. Улсын үйлдвэр хэзээ ч үр ашигтай ажилладаггүй гэдгийг  өмнө нь  социалист байсан бүх улсын түүх бэлхнээ харууллаа. Ийм байтал  “Эрдэнэт” үйлдвэр бол төрийн мэдлийн  өмч байх ёстой гэж гүрийж байгаа нь үнэхээр юм мэддэггүй хүний  үг үү эсвэл  өөр ашиг  сонирхолтой нөхдүүдийн далд бодол уу гэдгийг цаг хугацаа харуулах биз. Миний хувьд  “Монголын зэс” компанийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хуулийн дагуу авсан гэдэгт итгэж явдаг. Шүүхийн шийдвэр нь ч тэгж  гарах  байх. Монгол Улсад шүүхээс дээгүүр шийдвэр гаргадаг байгууллага байж болохгүй.

 

-Сонгуулийн өмнө Монголын талд өмчийг шилжүүлсэн нь цаг хугацааны хувьд  тэгж таарав уу  эсвэл АН-ын ард түмний саналыг авах гэсэн улс  төрийн тоглолт байв уу?

 

-Сонгуулийн өмнө тэгж таарсан хэрэг. Худалдаж авах ажиллагаа чинь тав, зургадугаар сард болсон зүйл.  

 

-Ийм хэмжээний эрсдэл ирнэ гэдгийг улстөрчийн хувьд ч,эдийн засагчийн хувьд та  тооцоолсон л байх ёстой доо. ТУЗ-ийн даргын хувьд “Бид түр хүлээе. Энэ оновчтой шийдвэр биш байна” гэж хэлж  байсан уу?

 

-УИХ-ын  ээлжит сонгуулийн үед  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжүүлсэн тухай зарлах үед миний зүгээс нөлөөлөх шаардлага, бололцоо, нөхцөл байгаагүй. Би тэр үед ТУЗ-ийн гишүүнээр томилогдоогүй байсан юм. Тэгээд ч засаг, төр хэдийнэ  шийдвэрээ гаргасан байсан.  Миний хувьд  сонгуулийн дараа, тодруулбал  есдүгээр сард хамтарч ажиллах урилгыг хүлээж авсан. Тиймээс асуудлыг араас нь нөхөж харсан болохоос биш яг сонгуулийн үед, түүний дараа болсон зүйлүүдэд  би нөлөөлөөгүй. Тэгэх ч  бололцоо байхгүй. Харин  улстөрчийн хувьд иймэрхүү зүйл болох гэж байна гэдгийг  хагас жилийн өмнөөс анзаарч  байсан. Би хоёр улсын  Засгийн газар хоорондын комиссын даргаар олон жил  ажилласан,  Элчин сайдын яам болон Оросын  бизнесменүүдтэй байнга  харилцаж, тогтмол уулздаг хүний хувьд гадарлаж л суусан. Ялангуяа манайх шиг жижиг улсад нууц зүйл гэж байдаггүй юм шүү дээ.  Монгол Улс, Монголын компани 49 хувиа  худалдаж авсан тухай сонсоод “Ямар сайн юм бэ, Монголын өмч Монголдоо ирлээ” хэмээн  бусдын адил баярлаж л суусан.

 

-Үнэндээ бид баярлах болоогүй .Асуудал ингэж саарснаас Монголын эдийн засагт ямар хохирол үүсч байгаа талаар  эдийн засагч хүний хувьд тооцоолсон зүйл байна уу?

 

-Амтай болгон л хямрал, хүндрэлтэй цаг үе гээд яриад байгаа биз дээ.  Гэтэл  яг ийм үед Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг, экспортын хувьд үнэлж баршгүй хувь  нэмэр оруулдаг компаниа удирдлагагүй болгоно гэдэг нь, тэгээд хэдэн сараар үргэлжилж байгаа  билээ. Энэ бүхнийг үгээр хэлэхэд хэцүү. Энэ бол зүгээр нэг сууж байгаад гаргачих  тоон үзүүлэлт биш. Өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжийг төр, засаг нь ч, үйлдвэр нь ч хэзээ ч нөхөж чадахгүй. Иймэрхүү байдлаар цааш  үргэлжилбэл сайн зүйлд хүргэхгүй.

 

-Ер нь  улс төрийн  намууд  сонгуульд ялахаараа ”Эрдэнэт “ үйлдвэрийг ээлжлэн саалийн үнээгээ болгох гэдэг нь нууц биш шүү дээ?

 

-Ардчилсан намыг үүсэн байгуулагчдын нэг гэдгээ хаана ч нуухгүй.  Яагаад Ардчилсан намыг үүсгэн байгуулахад оролцсон юм бэ гэвэл  Монголын ард түмэн  70 гаруй жил нэг намаар удирдуулсан. Тиймээс нэг намтай биш, олон намтай байх нь  зөв. Улс төрийн намууд нь өөр хоорондоо мөрийнхөө хөтөлбөрөөр өрсөлддөг, болж өгвөл барууны орнууд шиг хувийн өмчтэй болъё гэдэг зорилгыг тавьсан. Харамсалтай нь энэ зорилгодоо  100 хувь  хүрээгүй. Монгол Улсад хувьчлагдаагүй үлдсэн цөөн хэдэн том  обьект бий. Түүнийг хувьчлах сонирхол  эрх мэдэл бүхий олон хүнд байхгүй. Тэд тэдгээр обьектийг төрийн мэдэлд байлгаж,  шахаагаа нийлүүлдэг, дундаас нь завшдаг байгууллага байлгах чин хүсэлтэй. Ийм системийг нураах хүсэл тэдэнд байхгүй.  Бодоод үз л дээ,” Монголын зэс” компани  500 орчим сая ам. доллараар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг   худалдаж авсан. 500 сая ам.доллар бол маш их хэмжээний тоо. Тэрбумаар хэмжигдэх мөнгө.  Тэртээ 1990-ээд онд компани ийм их мөнгө гаргаад хувьцаа  худалдаж авна гэдэг  нь  хэний ч санаанд  орохооргүй зүйл байв. Тэр үед энэ нь  Монгол Улсын ДНБ-ий талтай тэнцэх хэмжээний мөнгө байсан юм. Гэтэл ийм их хэмжээний мөнгийг өнөөдөр нэг компани хуримтлуулчихсан, тэгээд  бусдаас  өмчөө худалдаад аваад ирсэн байна шүү дээ.  Хэн ч, юу ч гэж ярьсан бай, Монголд  эдийн засгийн хувьд ийм чадвар чансаатай компани бий болсон  нь өөрөө том  амжилт. Гэтэл би тэрийг чинь авах гэж байсан юм гээд сонин сонин зүйл ярьж, буруу  шийдвэр гаргаж байгаад харамсч байна. Энэ байдалд  нь улс төрчид ч  нөлөөлж байна. Ёстой жинхэнэ улстөржилт гэж үүнийг л хэлэх байх.  Яагаад гэвэл, сая Засгийн газар солигдох үед бондын өр, ОУВС-ийн өр гээд баахан л өр ярьсныг бүгдээрээ л харсан байх. Ямар нүүрээрээ Монгол Улс гадаадаас ийм өндөр дүнтэй худалдан авалт хийх юм бэ. ОУВС чинь ийм худалдан авалт хийхийг зөвшөөрөхгүй. Ийм баталгаа гаргахыг зөвшөөрөхгүй. Гагцхүү эдийн засагт нөлөөлж байгаа цөөн хэдэн компанийн улсдаа төлж буй татварт нь найдлага тавьж буй хэрэг.  Ийм чадвартай компани дэндүү цөөхөн байна даа.   Түүний нэг нь “Монголын зэс”.  Энэ аж ахуйн нэгж  өөрөө өөртөө баталгаа гаргаж, өөр эх үүсвэрээс буюу гадаадаас зээл авсан нь үнэн.

 

-МАН доторхи мөнгөтэй бүлэглэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авч чадаагүй болохоороо улс төрийн эрх мэдлээ ашиглаж байна гэж та хэлэх гээд байна уу?

 

-Тийм байхыг үгүйсгэхгүй. Олон хүн нийлж нэгдээд дундаа фонд, сан байгуулаад авч болно л доо. Гэхдээ эсэргүүцэж буй хамгийн гол шалтгаан нь өмнөх 49х51 хувь хоёулаа хоёр улсын төрийн өмч байсанд оршиж буй хэрэг. Тодруулбал,  хамгийн муу хоёр менежерийн өмч байсан учраас түүнийг нь далимдуулаад төрийн мэдэлд байлгаж байгаад шахаагаа хийж байх гэсэн ашиг сонирхол тэднийг ийн микрофон шүүрч авахад хүргээд байгаа юм.  ОХУ-д өнөөдөр  эдийн засагт янз бүрийн хүндрэлтэй байдал үүсээд байгаа. Үүнийгээ ч тэд нуудаггүй. Гэхдээ энд хойд  хөршийн дотоод  асуудал хамаагүй.  В.Путин “Үр ашиг муутай томоохон обекътуудаасаа сална, хувьчилна” гэж нэгэнтээ дэлхий дахинд зарласан. Гэхдээ оросууд  биднээс илүү мөнгөтэй нэгэнд биш, Монголын өмчийг хууль ёсных нь  дагуу монголчуудад л өглөө. Үүнд бид талархах учиртай.  Энэ үеэр  ямар асуудал гарсан бэ гэвэл засаг, төр нь  солигдохоос өмнө гээд яарч сандарсан зүйл байхыг үгүйсгэхгүй. Үнэндээ Монголын амьдрал сонгуулийн мөчлөгөөр хэмжигддэг шүү дээ.  Оросын тал ч  хугацаа заачихсан, энэ хугацаанд та нар авах, үгүйгээ хэлж, төлбөр тооцоогоо хий.  Хэрэв хуулийн  хугацаанд амжихгүй  бол  манайх дэлхийн зах зээл дээр задгай арилжигдах буюу гуравдагч этгээд худалдаж авах эрхийг нээлттэй зарлана гэсэн байсан, манайд ирүүлсэн албан бичигтээ. Ийм боломжийг Монгол Улс, Монголын Засгийн газар алдаж болохгүй. Монголчууд Засгийн газар хоорондын гэрээнд заасан давуу эрхээ эдлэхгүй юм бол  манай компаниуд Хятад, Казахстаны том компаниудтай өрсөлдөж чадахгүй байсан. Тэд үнийн дүн дээр 50 сая ам.долларыг нэмэхэд л асуудал  өөрөөр шийдэгдэнэ. Тиймээс монголчууд бид азтай. Оросуудтай  олон жил ах дүүгийн барилдлага, сайн хөршийн харилцаатай явж ирсний буян.  Ийм хэмжээний наймааг хийж чадсан нь манай хоёр улс хоорондоо найрсаг харилцаатай байгаагийн нотолгоо юм. Анх Эрдэнэтийн гэрээг үзэглэж байхдаа ч, хэрэв гуравдагч улсад зарахаар болбол Монгол Улсад мэдэгдэж, худалдах тухай  саналыг түрүүлж тавина гэсэн байдаг юм билээ. Хэрэв 1991 оноос өмнө ийм асуудал үүссэн бол Монголын төр л 49 хувийг худалдаж авах байсан байх.  Харин одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулиар төрийн өмч, хувийн өмч тэнцүү эрхтэй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Эрдэнэтийн Оросын мэдэлд байсан 49 хувийг төрийн, хувийн өмчийн аль нь ч бай Монголын компани худалдаж  авсан бол хууль, эрхзүйн хувьд тэнцүү эрхийг эдлэх  үндэслэл нь байна шүү дээ. Тэгээд ч Монголын Засгийн газар “Уучлаарай, мөнгө байхгүй” гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байдаг. Энэ нь цаад утгаараа энэ тохиолдолд Монголын хувийн компани авахыг зөвшөөрсөн  гэсэн үг.  Олон нийт үүнийг мэддэггүй, мэдээгүй байж болно. Гэхдээ эрх мэдэл бүхий  хүмүүс нь мэддэг, мэдэж байсан. Одоо олсон ашгийн 50 хувь нь Орос руу явахгүй, Монголд  үлдэнэ. Монголд үлддэг байсан татвар нь 50 хувь байсан бол эдүгээ  100  хувь  болж байгаа юм. Гагцхүү одоо бидэнд  ороод ирсэн зүйлээ  хоол болгох  асуудал л үлдээд  байна даа.

 

- МАН-ын хувьд сөрөг хүчин болох АН-тай зохицоод асуудлыг шийдэж болох юм байна шүү дээ. Гэтэл бие биеэ л татаж унагаад явах юм. Ард түмэн иймэрхүү байдлаас  залхаад бие даагчдыг,  улс төрийн шинэ хүчнийг эрж хайгаад  эхэллээ?

 

-Алдахгүй байх боломж хаана ч, хэнд ч байдаг. Өнгөрсөн зүйлд ухаантай царайлж,  дүгнэлт хийн  онолдох нь тэнэг хэрэг. Улс төрийн нөхцөл байдлыг харахад АН-ын нялх балчир байх үедээ гаргаж байсан олон алдаааг МАН өнөөдөр  давтаад байна л даа.  Үүнийг нялхсын өвчин гэдэг юм. Улс төрийн намуудын хувьд байх л зүйл.  Ганцхан жишээ дурдъя. Богд хаант Монгол Улс 1917 оны Октябрийн  хувьсгалыг 1921 онд Монголд эхлүүлэхдээ тэдний зам мөрөөр л явсан. Хөрөнгөтнүүдээ гадуурхаж, сүм хийдээ шатаан, сэхээтнүүдээ үйл олноор нь хэлмэгдүүлсэн. Харин тэр үед Англи, Франц гэх мэтийн улс өөрийн үзэл баримтлалдаа хэвээр үлдсэний шанд эдүгээ дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй. Харин социалист нийгмийг  сонгосон Оросууд  маань 50 хуваагдаж, заримтай нь байлдаад эхэлчихсэн. Түүн шиг тухайн үеийн МАХН  биднийг Засгийн  газраа долоон удаа огцруулж байхад инээгээд л, дамшиглаад л сууж байсан. Угтаа тэр үед намаа өөрчилж шинэчлэх байсан юм. Бидний алдааг давтах өдөр ирнэ гэдгийг тэр үед олж харсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан юм. Тэгэхээр энэ бол байдаг л асуудал.   Яагаад гэвэл, А цэгээс Б цэг рүү явж байтал шөнө нь  бороо орсны улмаас  зам эвдэрсэн. Зарим нь замаасаа гарч төөрөөд баахан эргэлдэж байгаад өглөө болохоор замаа олох биз.  Ингэж төөрөхдөө зөвхөн цаг хугацаа биш эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч болохгүй. Тэгвэл  том асуудал үүсч мэднэ. Өөрөөр хэлбэл, замаасаа төөрснөөр  гай  дуусахгүй. Араасаа дахиад 2-3 гай дагуулах магадлалтай байдаг байхгүй юу. Тиймээс анхнаасаа алдаа гаргахгүй байх хэрэгтэй. Бага зардлаар цөөн алдаа гаргавал аз. Харин ичсэндээ хүн ална гэгчээр нэрэлхэж ичсэндээ алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, улам гүрийгээд байвал улам л алдана.  Энэ утгаар  Монгол Улсын эдийн засагт  Эрдэнэт шиг  алдаа бага гараасай. Төөрсөн  нэгэн нь  замаа хурдхан шиг олоосой, дараагийн ажлаа хурдан хийгээсэй  гэж л хүсэх байна.

 

-МАХН Үндсэн хуулийн шинэ төслөө боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлээд эхэлчихэж. Эрх барьж буй МАН ч ажлын хэсэг байгуулсан. Харин АН Үндсэн хуулийн өөрчлөлтөд ямар байр сууриас хандаж байгаа вэ?

 

-Ард түмнээр  аливаа асуудлыг хэлэлцүүлнэ гэдэг нь сайн зүйл. Гэхдээ  үндсэн мэдээллийг өгөхгүйгээр зөв үү, буруу юу гэж асууж болохгүй л дээ. Үүнтэй ижил, улс төрийн хоёр намын аль нь ч  Үндсэн хуулийн юу нь болоод, юу нь болохгүй, яагаад өөрчлөх болсон тухайгаа ард түмэндээ ойлгуулж, тайлбарлалгүйгээр шууд л өөрчлөх шинэчлэх цаг болсон, ямар ямар өөрчлөлт оруулах вэ гээд л явах юм. Тайлбарлаж байгаа зүйлүүд нь ч зөвхөн өөрсдөдөө   ашигтайгаар нэг өнцгөөс  яриад байна. Тухайлбал, Ерөнхийлөгч хэт их эрх мэдэлтэй байна. Түүнийг нь хасъя гэх мэтчилэн. Яг үнэндээ хэн тэгж үзээд байгаа юм. Тийм үг өгүүлбэр хэд дэх зүйл заалтад байгаа юм.  Энэ нь иргэдийн дийлэнхийн санал мөн юм уу, биш юм уу гэдэг талаар хэн ч яриагүй. Гудамжаар зорчиж байгаа иргэдийн дийлэнх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа талаар сонсоогүй, мэдэхгүй л  байна лээ. Ийм нөхцөлд нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж мэдэх гэмтэй.

 

- Төрийн механизм ажиллахад ОУВС маш их нөлөөтэй юм гэж харагдаж байна, өнөөдөр. Яагаад ОУВС Монголд ийм их эрх мэдэлтэй байна вэ?

 

-Бид их олон зүйлийг ойлгож,  мэдэх ёстой. Монголд өнөөдөр ОУВС-г мэдэж байгаа хүн хэд байгаа билээ.  Энгийнээр тайлбарлабал, ОУВС  хоёр хөл дээрээ явж чадахгүй байгаа  улс орнуудад  таяг тулаад яв гэж зөвлөдөг л байгууллага шүү дээ. Эдийн засгийн чадавхи сайтай улс оронд  ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах шаардлага гардаггүй. Толгойгоороо улс орноо удирдаад явна. Монгол Улс эдийн засгийн чадамжгүй, муу  учраас бид өөрсдөө таяг өгөөч хэмээн дахин дахин  гуйж очоод байгаа хэрэг. Тэгснээ бидний байгаа байдлыг ойлгож, дэмжлэг үзүүлэе гэхээр ийм болзол тулгалаа, тийм ч болзол тавьлаа  гэх нь  өөрөө утгагүй зүйл бус уу.  Таяг ч бай, ер нь хоол өгч байгаа нэгэн хоолны үнэ цэнийг мэдрүүлэхийн тулд  ямар нэг  болзлыг  тавина шүү дээ. Тэгээд ч үнэгүй юм гэдэг үнэ цэнэгүй л байдаг биз дээ. Тиймээс монголчуудад хандан дандаа  юм гуйж байх юм.  Та бүхэн  хөгжиж буй улс орнуудыг хар л даа. Тэд нэг удаа гуйгаад л хөл дээрээ боссон. Харин та бүхэн жил болгон  мөнгө  гуйж байх юм. Бидний  түрүү жил өгсөн мөнгийг яасан бэ. Идчихсэн.  Саяхан өгсөн мөнгийг яасан. Сонгуулийн үеэр хүүхдийн мөнгө болгоод тараачихсан.  За, нөхцөл байдлыг ойлгож байна. Энэ удаад зөв зарцуулаарай. Үгэнд орохгүй бол дахиж мөнгө өгөхгүй шүү гэдэг болзлыг  тулгана биз дээ. Үнэндээ тэд биш бид өөрсдөө суудал дээрээ урваж шарваад байх юм. Өнөөдөр манай улс тэдний бодож байснаас илүү гэмтчихсэн байна. Тиймээс ОУВС таяг биш тэргэнцэр өгөхөөр боллоо. Яагаад гэвэл, нэг хөл нь хугарсан гэж бодож байсан чинь хоёр хөл нь хугарчихсан байж. Тиймээс  ядаж хоёр гар нь байгаа юм даа  гээд / зүйрлэж ярихад/ 2020 он хүртэл тэргэнцэр дээрээ сууж байгаад хоёр гараараа дугуйг нь  үлгэн салган ч болов өнхрүүлэх боломжийг олгож буй хэрэг. Хатуу хэлэхэд, үхүүлж байснаас амыг нь таглаад явуулъя гэдэг л шийдвэрийг ОУВС гаргасан.  Өөрөөр хэлбэл, том гарзыг бага гарзаар хаасан гэх үү дээ.             

 

     Ч.Чулуунцэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
“Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (60)

  • Зочин (122.201.24.137)
    Энэ мэргэжлийн хулгайч хэзээ үхэж далд орох бол
    2017 оны 12 сарын 17 | Хариулах
  • Нямаа (202.21.106.132)
    Хаана хулгай гарна энэ нэг халзан хулгайч л явах юм Яасан ханаж цаддаггүй юм бэ?
    2017 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.187.175)
    Д.Ганболдоо чамд болон танай удмынханд Монголын ард түмэн ямар гэм хор учруулсан бэ? Чи одоо 20-иодхон жилийн дотор Монголын ард түминийг элгээр нь хэвтүүлж, тал илүү хувийг нь үгээгүй ядуу болгож чадлаа шүү. Чи одоо хааш нь чирж аваачих гээд ийм дэмий зүйл хэлээд ,юу ч болоогүй юм шиг монголын хамгийн өндөр цалинтай албанд тавигдаж, зөвлөж байгаа ч юм шиг,буруу зүйлд уриалан дуудаад байгаа ч юм шиг байнаа.Чи 70 жил Монголын ард түмний хөлс хүчээр бий болсон их бүтээн байгуулалтыг хувьчлал нэрээр устгуулсан, Тейллер тоглож нөөц жаахан алтыг нь гадаадынханд өгсөн,20-р тогтоол гаргаж зориудаар имфеляц хөөрөгдөж,ядруулыг эхлүүлж, Монгол төгрөгийг үнэгүйтүүлсэн, Монголын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон Оюу толгойг чи оролцож гадаадынханд үнэгүй өгөөд асар их цалингаар зөвлөхөөр томиогдсон,Одоо Монголыг тэжээж байгаа ганц үйлдвэрийг хэдхэн хүний мэдэлд луйвараар өгүүлчихээд чи энэ хэлж байгаагаа хар.Монгол түмэн чамд болон танай ураг удамд ямар гэм хийсэн болоод чи энэ улсыг дуусгаж, энэ ар
    2017 оны 12 сарын 16 | Хариулах
  • Иргэн (122.201.23.66)
    Өөрөө идсэнээ бүү чамла
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
  • иргэн (66.181.177.79)
    бидний буюу монголчуудын мөнгөөр авсан болохоор Монгол Улсынх байх ёстой, хэрвээ та нар өөрсдөө мөнгөө гаргаад авсан бол өөр хэрэг
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • Иргэн (202.9.44.66)
    АН-ын АЛТАН ХАРААЦАЙНУУД өмнө нь Монгол улсд Их, Бага хувьцааг гарган түүгээрээ Төрийн өмчүүдийг авч баяжиж байсан бол одоо Эрдэнэтийн 49- ийг хувьчлан авч Бүгд баяжхын төлөө тэмцэлдэж бна 2020 оны сонгуульд гарч ирвэл Эрдэнэт үйлдвэр100 тэдний мэдэлд очиж ард түмэн тэдний боол мэт ажилдаг зарц болон хувирна. АН-ынхан хэмжээгүй их төрийн эрх мэдлийг мөнгөөр хахуулдаж авдаг тогтолцоонд шилжихээр улайран тэмцэлдэж эхэллээ, Тэд булхайгаа дархын тулд ТТГ,АТГ, Шүүх,Прокурор, Цагдааг өөрийн эрх мэдэлд татхаар ажиллаж байна.
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • Иргэн (66.181.178.153)
    3 сая хүний идэх хоолыг дээрэмдэж авчихаад яасан ичдэггүй хужаа вэ
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • zochin (43.243.161.9)
    solotoi hun dee teneg ch yum shig
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (27.123.212.133)
    Oros ah har Mongolchuudin dund yas hayasan bna shuu dee bid dotroo uchiraa ololtsoh yostoi MAH, AH aas sainigaa hiij bui ajilaaraa uls turin soyol, bolovsrolooroo haruulj uhaantai sain ajillah yostoi songuulaas hoish haraad bhad ergelzee turrud baih yum biznesin orchin humigdaad tomchuudin aj ahui neguud ajiltai dundchuud baga bisnesiinhen bur nam bgaad bna hoolnii shavhruuch bhgui bolood bna hetsuu yum be? 2020 ond yah gej bna ta nar garahuu uuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu bodoh ltsag shuu
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.184.253)
    Эрднэтийн 49 хувийг авцгаасан нь ч, төрд авах нэрээр авах гэж байгаагууд нь ч адилхан луйварчид. Хэнд нь очлоо ч хичнээн муухай харагдсан ч социализмын үеийн Эрдэнэт шиг улс оронд, ард түмэнд наалдах наалдац өчүүхэн ч байхгүй. Улс орноо хоосруулж, ард олноо ядууруулж байгаа урсгал л эрчээ нэмэх байх. Эх орон, ард түмэн гэдэг ердөө л халхавч, эд нард эх орон, ард түмнээ гэсэн өчүүхэн ч бодол, сэтгэл байхгүй, хэн нь яаж идэж уухаа л урьтал болгон булаацалдаж буйгаас цаашгүй. Үүнийг цаг хугацаа одооноос харуулж байгаа шүү дээ.
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • иргэн (27.123.212.132)
    газрын доорх баялаг ард түмний өмч . тиймээс 49 хувь бол ард түмний өмч. Төртэй улс юм бол төр нь авч ард түмэндээ өгөх ёстой. Мөнгөтэй цөөн хэдэн нөхдүүд авах ёсгүй гэж би бодож б.а
    2017 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.142.251)
    Монголын төр Эрдэнэтийн 49 хувийг төрд хурааж авсан нь ард түмэндээ хайртайдаа биш, эх орноо бодсондоо бүр ч биш, гагцхүү төрийн албанд байх зуураа тэр том СААЛИЙН ҮНЭЭ-нээс маш их СҮҮ сааж хувьдаа маш том олз олдог учраас хувийн компани зэрэгцээд орж ирэхээр тэр боломж нь хаагдах гээд амь тавих шахан улайран зүтгээд байгаа юм шүү дээ!!! Бас дээр нь 51 хувьтай холбоотой маш ноцтой эрүүгийн гэмт хэрэг нь сөхөгдөх гээд бөөн аюул цаана чинь!!! 49 хувиар халхавчлан байж энэ бүх амин санаархалаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна шүү дээ!!!!! Ойлгов уу, та минь??? Ишиг ухнын зовлонг ойлгохгүй гэдэг энэ дээ!!
    2017 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (172.56.12.30)
    Olon nam buruu gedgiig odoo Mongolchuud bid bugdeeree harj mederch zalhaj durgui hurch uurlan buhimdaj baina
    2017 оны 12 сарын 09 | Хариулах
  • zochin (66.181.161.39)
    200 hunii tolgoi toirood bujig hiichih chingisiin mongol baina uu engiin irged osol avaaraas bolj jild heden zuugaaraa amia aldaj baina
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • зочин (27.123.214.107)
    халзан Д .Ганболдын учруулсан гай маш их бий .
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • иргэн (27.123.214.107)
    АН -н үед гарсан ЭЗ н өршөөлийн хуулийг хүчингүй болгож шалгах хэрэгтэй .
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • иргэн (27.123.214.107)
    АН -н үед гарсан ЭЗ н өршөөлийн хуулийг хүчингүй болгож шалгах хэрэгтэй .
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.110.216.10)
    ИРГЭДИЙН МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВААД ХУВЬЧЛАХЫГ БИЗНЕС ГЭДЭГГҮЙ ЮМ. ЛУЙВАР ГЭДЭГ ЮМ. БҮГДИЙГ НЬ ЦААЗЛА. ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛ
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.184.190)
    Хулгайч хулгайчаа л дэмжинэ.
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.187.147)
    Хаана л монголын ард түмэнд ашиггүй юм болно тэнд л энэ Ганболд гэгч явж байдаг ёстой лайтай эд юмаа.
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.41.4)
    ТАВАН ТОЛГОЙН 4 ГЭЭД БАЯР ХУЛГАЙ ХИЙСЭНТЭЙ АГУУЛГА НЭГ!!!!!! ХУВИЙН ЕМЧЕЕ ЕЕРЕЕ ОГТ БИЙ БОЛГОХ ТАЛААР ТYЙ Ч УГУЙ ДАНДАА УЛС ТЕР, АЛБАН ТУШААЛААР БАЯЖИГСАДЫН ТОД ЖИШЭЭ НЬ ХАЛЗАН ГАНБОЛД ХУЛГАЙЧ МЕН
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.114.157)
    Энэ хүний чадварыг Монголын төр ашигласангүй ээ. Энэ харааж зүхэж байгаа улс бол бүгд Орос, Хятадын хөлсний комментчид.
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • BOLD (43.242.243.240)
    HALZAN HUDALCH HOL BAI
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • h (103.26.193.151)
    halzan hujaa chi duugai bai
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.55.191.205)
    Даваадоржийн Ганболд гэгч энэ нөхөр сурамгай хулгайч,бүр 4 тн ,алтны хулгайч. 90 ээд онд улсын бүх хөрөнгийг хувьчлал нэрийн доор луйвардаж эрээн цаасаар тарааж эдийн засгийг элгээр хэвтүүлнэ гэж ярьсан хүн......ЭНЭ ХҮНИЙГ ОДОО УЛС ТӨР БОЛОН БУСАД АЛБАН ТУШААЛД БҮҮ ТОМИЛ.. МОНГОЛД ҮҮНЭЭС ИЛҮҮ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ОЛОН САЙХАН МОНГОЛ ЗАЛУУЧУУД БАЙГАА ШҮҮ ....
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.107.24)
    Даваадоржийн Ганболд гэгч энэ нөхөр сурамгай хулгайч,бүр 4 тн ,алтны хулгайч. 90 ээд онд улсын бүх хөрөнгийг хувьчлал нэрийн доор луйвардаж эрээн цаасаар тарааж эдийн засгийг элгээр хэвтүүлнэ гэж ярьсан хүн.
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зориг (183.177.97.14)
    АН-н томчууд хуйвалдаж бүх насаараа идэх хоолоо банкнаас зээл авч байгаад буюу улсын мөнгөөр худалдаад авчихсан юм л даа.Өөрсдөө мөнгө босогчихсон бол бас яах вэ? Тэр сонгуульд ялагдах энэ тэр, намынх нь гишүүд ажилгүй болох зэргийг бүр нулимчихсан.Тэгээгүй бол сонгуулийн тэр эгзэгтэй үед ийм шийдвэр юу гэж гаргах вэ дээ.Эхлээд Таван толгойг авах гэхэд ЗИ нураачихсан учир Эрдэнэт руу дайрахнүй юу Эбэ, Сайханаа нар
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Эхлээд 4 тонн алтаа Монголд авчираад тушаачих хэрэгтэй. Түүний дараа наад чиний хүсээд байгаа 49 хувийн асуудлыг чинь ярих хэрэгтэй.
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.114.207)
    Харин АН 2012-2016 онд засаг барьж байсан улс төрийн эрх мэдлээ ашиглан Эрдэнэтийг луйвардаж хулгайлсан юм биш үү
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.114.207)
    Харин АН 2012-2016 онд засаг барьж байсан улс төрийн эрх мэдлээ ашиглан Эрдэнэтийг луйвардаж хулгайлсан юм биш үү
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (50.226.17.98)
    Энэ АНы луухан Зоригийн хэрэгт шууд холбоотой. Ийм Илжигнуудийг цагаан хэрмийн цаад талд гартал туух хэрэгтэй
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (178.88.158.108)
    чамайг ямар олон хун узэн ядаж бгааг хар да ац минь Бурхан чамаас хариугаа авч л таараа
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (178.88.158.108)
    хоолоо очиж хуц за
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Би (103.57.92.70)
    Үгээ бодууштай, тэргэнцэртэй хүнээр амны зугаа бүү хийтүгэй!
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.43.57)
    hulgaich pizdanuudiin oimstoi huliig ni urguh heregtei bnoo
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.43.57)
    sha pizda mine nuutsaar horoo nairuulj baigaad hulgailchihaad odoo bitgii hudlaa shaagaad bai
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.114.207)
    Да Ганболдыг шадар сайд байхдаа хятадын тусгай албадад элссэн гэж яригддаг юм
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Unen biz
      2017 оны 12 сарын 06
  • Зочин (59.153.114.207)
    1990 онд МАХН ын ТХ ны даалгавраар Шинэ лэвшилтэд холбоо ,ҮДН ыг байгуулсан баримтаа гаргуулж шившигээ тарих гээгүй юм бол дуугаа байсан нь дээрдээ Ганболдоо
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Zochin (49.0.218.84)
    Hutsdag pizzda
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • erdehgu (185.39.141.70)
    erdentiin ajilchdiin huvitsaag hen hamaj avsan be tsenher yagaan tasalbariig ... manai ger bvliin bvh tadalbariig . gokiin zahirgaan dotor tusgai uruund suuchihsan vildveriin jijig tsehiig huvichilj ashig hvrteene gej olon hvnii huvitsaag hamsa. daa . . sv batboliig . ingej hamaad chingesiig avsan geh yum bilee . ydaj 10 myngaar ni zaraad 5 hil gurilaa ch olj avah yumsan
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.212.118.40)
    энэ сда одоо и
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.106.140)
    Олон юм хуцалгүй алт дилер гэж тоглосон 4 тонн алтаа буцаагаад улсад тушаачихаарай муу лөгөг минь. Бас цаадуулдаа идсэн бүхнээ буццан өгөхгүй бол ард олон босвол дуусна шүү гэдгийг ойлгуул.
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.106.140)
    Ардчилсан хулгайчууд, түүн дотроо муусайн хур лийзууд олон юм хуцахгүй шүү. Үндсэн хуулинд Монгол улсын бүх баялаг ард түмний өмч гээд заачихсан бгаа. Гурван сая ард түмэн үхчихээгүй жинхэнэ эзэд нь байсаар байтал юунд ийн хуцна вэ. Та нарын үед байхгүй болсон Сэргээн босголтын банк, Зоос банк, Хадгаламж гэх мэтийн банкууд хаачив. Эрдэнэтийн 49 хувийг бас идсэн бна. Монгол улсыг дампуурахаа шахтал идсэн тэр олон тэрбум доллар хаачив. Мэдэгдэж бгаа наад захын тоо нь энэ... Ардчилсан гэх сайхан нэрний ард нуугдсан луйврын л бүлэглэл шүү дээ яг үнэндээ. Монгол улсын эсрэг үйлээ хэзээ зогсоож хэзээ эх орноос минь лүрвэх гэж бна лаларуудаа.
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Mongol (66.181.161.91)
    Heleh ug alga da buzriin hulgaich ardchilalin ner barisan luiwarchiddanjaaduud...
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • зочин (66.181.181.137)
    1. Зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь гэж яриад байх юм. Монгол росцвет хаачив?! тэр талаар яагаад ярихгүй байна. 2. Хэний мөнгөөр ямар аргаар авчихсан вэ гэдэг асуудлыг л тавиад байгаа шүүдээ, тэгтэл бүгд Монголынх боллоо л гэж хошгоруулах юм. 30 гэр бүл гэдэг шиг 3 хүн л 49 хувьд эзэн суучих гээд байгаа биздээ.
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.115.166)
    ЭРДЭНЭТИЙГ ТӨР ЗУУН ХУВЬ АВАХ НЬ ЗӨВ ҮҮН ДЭЭР ҮНДСЭН ХУУЛЬ ХУВИЙ ӨМЧ ЯРЬЖ БОЛОХГҮЙ.
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • зочин (43.250.126.130)
    Анх диллёрийн хэргээр улсын мөнгөөр тоглосон цэвэр хужаагийн эрлийз
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.161.127)
    Энийг өдөр боллгон харааж байя.2 сая хүн өдөр болгон хараахад удахгүй чад.Ер нь тэгээд мөнгө идсэн хулгайчидыг өглөө болгон бүгдээрээ харааж байя
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.113.109)
    УЛСЫН МӨНГӨӨР,УЛСЫН ХӨРӨНГИЙГ ХУВЬДАА АВДАГ ОВОО ХУЛГАЙЧ ДАА
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • зочин (66.181.160.3)
    Хаана л Элбэгдорж АНхан хулгай хийнэ тэнд л луужин шиг чааж явахийн үлбийчихээд үхдэггүй гадныханы гар хөл болсон пиддаа.хужаагийн шээс
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (112.72.15.198)
    Энэ нэг эр байна аа. Монголчууд олуулаа юм бол ялж таарна, салж л таарна.
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.181.220)
    Muu muuhai, zavharliin ehen ueiin tuluulugch. Sejig, durgui, uzen yadalt zereg turj bna.
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • ИЛЖИГ ДААНАА ИЛЖИГ ДААНАА (202.9.43.92)
    ЭНЭ ЖУНГАА ХААНА ХУЛГАЙ ЛУЙВАР БАЙНА ТЭНД Л БАЙДАГ
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.57.93.241)
    Ханаж цадахаа мэдэхгуй хэсэг Нехед ардчилал нэрийн дор монгол монголын баялгийг хувьдаа завшиж бас биднээс илуу Негее булэг хумуус идэх гэж байна гэж гое угээр хошгируулцгаах юм даа
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.212.116.223)
    Монгол орныг цөлмөж байгаа Д Ганболд мэтиййн луайварчдийн үгэнд бүү итгээрэй монголчуудаа
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.176.44)
    ХАЛЗАН ГАНБОЛДЫН ОЧСОН ГАЗАР БОЛГОНД МОНГОЛЫГ ИДЭХ ХОР ЯВЖ БАЙДАГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Zochin (66.181.161.127)
    Ene Halzan hurliiz ardchilal nereer turiig suiruulsen hulgaich, luivarchin !!!Eniig turuus zailuulah heregtei! !!
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • irgen (103.212.117.231)
    ard tvmen mini ulsaa zarsan manan mapiihantai temtceh tcag bolson shvv .20 ond man an aas 1 ch hvn bitgii garga tgj bj edentei hariuclaga toochoj hulgailsan hurungiigni huraaj avna shvv .
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • тоор (202.131.225.249)
    эхлээд 51 хувьдаа санал тавиагүй байж зарсан. мөн хуйдалдаж төрийн болон өөрийнхөн мөнгөөр авна гэдэг бол дэндүү бохир, цэвэр авилагад хийсэн зүйл
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.131.244.117)
    Эрдэнэтийн 49 хувийг хувийн компани авсаныг хэн ч буруутгаагүй,харин авсан арга зам нь луйвар байсанд ард түмэн дургүй бгаа юм.
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Амар (182.160.4.123)
    Монголын зэс ХХК яг цэвэр өөрийнхөө мөнгөөр 49 хувийг худалдаад авчихсан маргалдах хэрэг алгаа. Харин татвар төлөгчдийн мөнгөөр, эсвэл төрийн мөнгөөр авчихсан бол хүчингүй болгох ёстой. Төр ямагт дарангуйлагч , зөв байдаг юм даа.
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Ulaan zalaa (112.72.11.107)
    Mongol ulsad uhej buyan boloo halzan Ganbold min
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.180.104)
    shn yariltslaga boljee.Bagabandi geh Sho-n naiz Da.Ganboldig ES bolgohgui gej olon udaa butsaasan.daraa ni S.Zorig burhan bolson.S.Zorigin uheld komunist nam tuuni leader Bagabandi,oligarhi Sho,S.Bayar nar buruugui gej uu?tom shahaa hiisen menget uvgenig shalga gej Hurts helsen.end gol gogtsoo baij medne.
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • zochin (98.228.96.94)
    go out fuck
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.41.50)
    Hugiin hulgaich luivarchin iim yumnaas bolj mongolchuud mini yduurch bn
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.107.5)
    Хадзан Дааяа минь 4 тонно алтаа яасаан билээ.
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
    • Зочин
      ард түмний өмч хулгайлж хэдэн бор юмтай болсон гар уу энэ чинь шинэ бан цээж өвчтэй гэдэг шиг
      2017 оны 12 сарын 06
    • Зочин
      Гадны тавиулууд болох Да Ганболд.С Зориг.Ц ЭЛБЭГДОРЖ .Баабар тэргуутэнуудийн биолоогийн нас дуусч байна даа .
      2017 оны 12 сарын 06
    • зочин
      Ман ын бууны нохой чи 70 аад жил гуйлгачин явснаа.мартаа юу чам шиг тэнэг юм одоо ч гуйлгачин яваадаа
      2017 оны 12 сарын 06
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    23 цаг 30 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    23 цаг 34 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Өчигдөр 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Өчигдөр 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК