Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 39 настай иргэн Д гэгч эрэгтэй 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болжээ.
Уг дуудлагыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 31 иргэн, 4 морьтойгоор эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Харин өнөөдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 автомашинтай, тус аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 7 алба хаагч, Баруунбүрэн сум дахь Цагдаагийн тасгийн 2 алба хаагч ар гэрийн 20 хүн, 2 автомашинтай нийт 42 хүн, 4 автомашинтайгаар сураггүй болсон иргэн Д-г эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тухайн өдрийн 09:40 цагт Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас иргэн Д-гийн 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” загварын автомашиныг олжээ.