Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа өнөөдөр Хангарди ордны хурлын зааланд нээлттэй явагдах байсан боловч иргэн, аж ахуйн нэгжүүдээс дуудлага худалдаанд оролцох санал ирүүлээгүйн улмаас цуцлагджээ.
Дуудлага худалдаа Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдахаар төлөвлөөд байсан юм. Тухайлбал,
- Баянзүрх дүүрэгт-2
- Хан-Уул дүүрэгт-15
- Сонгинохайрхан дүүрэгт-4
- Налайх-5
- Багахангай-3
- Багануур дүүрэгт-1 байршил байна.