Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах барилдааны хуваарийн дагуу Ардчилсан хувьсгал үүссэний 28 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан маргааш болно.
256 бөх хүч үзэх тус барилдаан уламжлал болон хэвшсэн барилдаануудын нэг юм. Өнгөрсөн жил улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэж байжээ.