Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Арслан хотын жишиг болох сон

2017-12-11
0
ЖИРГЭХ

 

Манайхан холоос бус ойроос, тив алгасаж биш тив дотроо туршлага судалбал тун зүгээр. Өөр тивийн өөр бүтэц сонирхож явснаас өөрсдийнхөө ойролцоогоос эрэлхийлбэл цаг, зардал аль алийг нь хэмнэх сайн талтай. 

 

Малайзын хойгийн өмнөд цэгт орших арлын орон Сингапур нь нэг хүнд оногдох ҮНБ-ээр тооцвол дэлхийн зургаа дахь баян орон юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын удирдлагатай аж үйлдвэржилт нь цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлт, нефтийн гаралтай химийн бодис үйлдвэрлэлт, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт худалдааны баазууд дээр тулгуурласан орчин үеийн эдийн засгийг бүтээж чадсан улс. Асар богино хугацаанд дэлхийн хөгжилтэй орнуудын зиндаад жагсаад зогсоогүй, бүр айргийн тавд ороод ирснийг нь харахад бахархмаар. Авах,  гээхийн ухаанаар, эзний сэтгэлээр хандвал тун чиг зөв туршлага болох орон гэдгийг нь над мэтээс бусад нь бүгд хэлэх биз ээ. Ногоон тивийн Австрали ганцаараа тив улс бол дэлхийд үлдсэн цөөн тооны хот-улсуудын нэг нь Сингапур. Эднийх парламентын засаглалтайгаараа манайхтай адил. Зүүн өмнөд Азийн хамгийн жижиг орон Сингапур хамгийн богино хугацаанд үсрэнгүй хөгжилтэй орон болсон нь мэдээж хэрэг, зөв бодлого, зөв удирдлагаас эхлээд ард иргэдийнх нь ухамсар сахилгаас шалтгаалсан нь тодорхой. Энэ бүхнээс илүүтэй энд хариуцлагын талаарх зарим зүйлийг нь дурдах гэсэн юм.

 

                        Торгуулийн хотын тухай товчхон


 

Арслан хот гэгддэг Сингапурыг Торгуулийн хот ч гэж нэрийдэх нь бий. Дутагдал гаргасан үйл хөдлөл бүхэнд шахам торгууль ногдуулдаг болохоор ийм нэр зүүсэн нь ойлгомжтой. Сингапур маш цэвэрхэн хот. Хүн амын тоо нь таван сая гаруй. Аялал жуулчлалын урсгал тасралтгүй үргэлжилдэг энэ улсад хүн амын “бөөгнөрөл” болж байсан ч хог шороо тоосгүй цэв цэвэрхэн байж чаддаг нь гайхалтай. Өөд уруугүй хөврөх хүмүүс зөвхөн үнсний савтай газар л тамхиа татна. Утаа гаргах зөвшөөрөлтэй цэг нь бөгс эргэх зайгүй болж, шахцалдсан ч өөр булан тохой руу “бултахгүй”. Яагаад гэвэл торгуульчихна. Энэ улсад түрийвчтэй тулж ажилладаг болохоор алхам тутмаа хянах шаардлага өөрийн эрхгүй гардаг. Улаанбаатарчуудын хөл дор хөглөрч байдаг “акурка” энд нүдний гэм. Хэрвээ тамхины иш газар хаявал 500 синга доллараар тасхийтэл торгоно. Манайхаар бол 70 гаруй мянган төгрөг. Бусадтай чихэлдээд яахав гээд хүний нүд хариулаад энд тэнд очиж татвал шууд 1000 синга доллар. Зөвшөөрөлгүй газар татсанаас тэр. Хэн тэгж өөрийгөө хордуулах “угж” сайн дураараа хэрэглэсний төлөө 150 мянган төгрөг “салхинд хийсгэхийг” хүсэхэв дээ. Эргэн тойрон камер, энд тэндгүй энгийн хувцастай цагдаа. За, тэгээд үнэндээ камер, цагдаад хүрэлгүйгээр наана нь зургийг чинь аваад явуулчих ухамсарт иргэд хаа сайгүй олдоно.

 

                    Нохой шувуу хоолохыг хүсэгчид гараа атгаж явсан нь дээр


 

Сингапурт метро болоод автобусанд бохь зажлахыг хориглодог. Мөн хоол хүнс, ус ундаа хэрэглэхийг ч хорьдог. Энэ бүхнийг зөрчвөл  700 синга доллар төлөх ёстой. Энэ нь зуугаад мянган төгрөг болно. Цэцэг услаад ус үлдээвэл 1000 синга доллар “будаа”. Арслан хотод аялагчид анхаарах юм бас бий. Энд золбин нохой, шувуу хооллож болохгүй. Ганданд очоод ном уншуулахдаа буяныг бодож нохой шувуу хооллодог ёс Сингад үйлчлэхгүй. Хэрвээ та атга атгаар нь будаа цацаж тагтаа шувуу хооллодог дадалтай бол тэнд очоод гараа атгаж явсан нь өлзийтэй. Шинэ жил таарлаа гэхэд сэтгэл хөдлөлөө бариарай. Юутай ч  байрны дотор салют буудуулж болохгүй шүү. Хоорондоо чанга чанга яриад л энд тэндгүй шүлсээ нулимж, замын гарцгүй газраар заавал гарах гэж зүтгэдэг бол та зогс. Ил задгай шүлс хаясны төлөө, гарцгүй газраар гүйсний төлөө 500-1000 синга доллар авна шүү, танаас.

 

Торгууль ингээд дуусахгүй. Зарим тохиолдолд бүр “Аавын хаалга” татахад хүрнэ гээч. Шоронд ордоггүй юм аа гэхэд албадан хөдөлмөр хийлгэнэ, цаадуул чинь. Наран шарлагын газарт очоод усанд сэлээд буцахдаа хог үлдээвэл 800 синга доллар төлөөд зогсохгүй дээр нь гурван долоо хоногийн турш өдөр бүр хоёр цаг ямар ч үнэгүйгээр хог цэвэрлэх шийтгэлтэй. Ингэж байхад тэнэг л биш бол хог хаях хүн гарах уу.  Тагтан дээрээ нохойгоо үлдээвэл бас л торгуульна. Тэгэхэд манайхан тэжээсэн нохойгоо бүү хэл, төрүүлсэн үрээ орхичихоод дараа нь харамсаад ч баршгүй хагацалд хүрдэг нь эмгэнэлтэй.

 

                                Согтуу жолоочийг бөгс рүү нь саваадаад шорон руу


 

Сингапурын дүрэм журам жолооч нарт тун ч халгаатай гэнэ. Жолоо барьж явахдаа утсаар яривал баривчлаад эрхийг нь хураана. Харин манайд юун баривчлах вэ, бараг бүгд жолооныхоо ард гар утаснаасаа дүүжлээтэй яваа юм чинь. Хааяа нэг цагдаа харагдвал хацарнаасаа жаахан холдуулдаг байх утсаа, зарим нь ч тоохгүй дээ. Цагдаа нь ч тэр, жолооч нь ч тэр. Харсан, ярьсан хоёр харц мөргөлдөөд л өнгөрнө. Хуулиа гууль болгоогүй газар өөр юм аа. Заасан хурдыг 10 км/цагаар хэтрүүлсэн тохиолдолд гурван сар шоронд сууна гэнэ шүү. Согтуугаар машин жолоодвол бүр баларна. Ийм тохиолдолд архи үнэртүүлсэн тэр нөхрийг модон саваагаар зургаан удаа бөгс рүү нь саваадаад хагас жилийн хугацаагаар шорон руу. Гэтэл Монголд үнэртүүлэх нь бүү хэл, үлээхэд хажуу дахь хүн нь согтож унамаар хэцүү нөхдүүд жолооны ард суучихсан, зогсоосон цагдаа нарт эсэргүүцэл үзүүлэх нь энүүхэнд. Тэднийг машинаас нь буулгаад шууд саваадаад эхэлбэл яах бол. Өөрсдөө согтуу явснаа мэдэхгүй хүний эрх, хууль дүрэм яриад явж өгөх байх даа.

 

                                    Жорлонгийн усаа татахгүй бол...


 

Манайхан шууд хуулбарлаж аваад хэрэгжүүлж эхэлмээр торгуулиуд бас байна. Заримыг нь сонсоход итгэмээргүй ч юм шиг. Тухайлбал, насанд хүрээгүй хүүхдэд архи, тамхи зарвал мөн саваадаад тухайн дэлгүүрийн эзнийг торгоод, худалдагчийг нь нэг жил шоронд суулгадаг ажээ. Манайд ингээд эхэлбэл, бага насны хүүхдийг татах тамхи, уух архины төлөө дэлгүүр лүү гүйлгэдэг эцэг эхчүүд нэгийг бодох болов уу. Түүнчлэн нийслэл Улаанбаатарын хаана л бол хаана элбэг тохиолддог нэг дутагдал бий. Уг нь бол хувь хүний ухамсартай л холбоотой асуудал. Гэхдээ нийгэмд түгээмэл болчихсон соёлгүй үзэгдэл. Тэр бол нийтийн бие засах газраар үйлчлүүлээд гарахдаа усаа татахгүй орхих явдал юм. Сингапурчуудын таван хүн тутмын гурав нь урьд нь жорлонгийн усаа татдаггүй байжээ. Харин Сингапурын Засаг захиргаанаас ийм тохиолдол бүрт 600 синга доллароор торгоно гэсэн шийдвэр гаргамагц дээрх бүдүүлэг байдал эцэс болсон гэдэг. Ингэж тухайн хүний түрийвчтэй тулж ажиллахаар ийм үйлдэл хийж болохгүй гэх сигнал шууд тархинд нь хадагдан үлддэг ажээ. Манайд энэ бүхнийг хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Хэрвээ торгуулийг тодорхой болгоод, алагчлалгүйгээр мөрдөж эхэлбэл, төд удалгүй дэлхийн жишиг хот болох зам харагдаж эхлэх бус уу. Тамхины хууль мөрдөгдөж эхэлсэн өдрүүдийг эргэж санахад л хангалттай биш үү. Хамгийн авууштай нь авилгатай тэмцсэн арга нь. Энэ талаар дараа өгүүлье.

 

Н.Саранчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.9.89.210)
    Амар мэнд үү. NextStop 25жилийнОй-д дараах 4 төрөлд ХЭНИЙГ нэр дэвшүүлэх вэ? Шилжилт25Final ТопУлсТөрчЗалуу ? ТопБизнесмэн ? БүтээнБайгуулалт Нэмье 2017Start БүтээгчУлсТөрчЗалуу ? БүтээгчБизнесмэнЗалуу ?
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • file:varmobileContainersDataApplication326D6DFC-C (103.212.117.208)
    яасан сайхан юм вэ хариуцлага бол амьд байх үндэс ардчилсан гээд дураараа дургихыг зогсоое
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    5 цаг 31 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    5 цаг 53 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    5 цаг 58 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    6 цаг 7 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    6 цаг 24 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    6 цаг 26 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    7 цаг 0 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    7 цаг 51 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    9 цаг 10 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    9 цаг 54 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    10 цаг 42 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    10 цаг 50 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    10 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    10 цаг 55 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    10 цаг 59 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    11 цаг 2 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    11 цаг 4 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    11 цаг 33 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    11 цаг 35 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    11 цаг 54 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК