Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүл байвал дараа жилийн наадам үзнэ

2017-12-12
0
ЖИРГЭХ

Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг албан сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо гэсэн сайхан мэдээгээр энэ долоо хоног эхэлж байгаа нь тун олзуурхууштай. Ер нь улс төрч байна уу, уран зохиолч байна уу, хаан нь байна уу, харц нь байна уу хамаагүй хүн эрүүл байх нь л хамгийн чухал гэдгийг мэддэг, мэдэрдэг цаг ирж байгаа нь сайшаалтай юм. Ялангуяа эрүүл байхын ач тусыг хүүхэд байхаас нь ойлгуулж, суурь боловсрол олгох болж байгаа нь бүр ч талархалтай хэрэг. Ингээд эрүүл мэндийн салбарт сүүлийн үед өрнөсөн үйл явдлыг хоёр талын байр сууринаас хүргэж байна.

Өрхийн эмнэлгийнхэн алагчлахгүй байхыг хүсэв

 

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Өрхийн эмнэлгийнхнийг оролцуулсан хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан. Хэвлэлийн бага хурлын зорилго нь эрүүл мэндийн салбарыг ялгаварлан гадуурхахыг зогсоож, өрхийн эмнэлэгт ажиллагсдад төрөөс 300 мянган төгрөгийг алагчлалгүй олгуулах саналыг эрх баригчдын сонорт хүргэх байв.

 

“Эмч, багш нарын тэмцлийн үр дүнд нийт төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээр болж, энэ онд багтаан 300 мянган төгрөг олгохоор хэлэлцээрээр тохиролцон улсын төсөвт 55,4 тэрбум төгрөгийг батлуулсан. Гэтэл гурван талт нэмэлт хэлэлцээрийн үеэр Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад дээрх мөнгийг олгохгүй гэж ЭМЯ болон Сангийн яамны эрх бүхий албан тушаалтнууд мэдэгдсэн нь ийнхүү хэвлэлийнхэнд хандахад хүргэсэн” гэж хэлж байлаа. Тэд 2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага” гэж тодорхойлсонтой холбоотойгоор төрөөс олгох 300 мянган төгрөгөөс хасагдаад байгаа юм байна. Гэтэл Өрхийн эмнэлгүүд нь нэг иргэнээр тооцсон тарифаар 100 хувь улсын төсвөөс санхүүждэг, эрүүл мэндийн салбарын анхан шатны үйл ажиллагааг нуруун дээрээ үүрч яваа байгууллага байдаг. Иймд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын нэмэлт хэлэлцээрт өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудыг ялгаварлахгүйгээр 300 мянган төгрөгийг олгох боломжийг бүрдүүлж, шаардагдах төсвийг шийдвэрлэх шаардлагыг хүргүүлж байгаа”-гаа хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн. Мөн шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд арванхоёрдугаар сарын 8-нд жагсаал, цуглаан зохион байгуулж, цаашид ажил хаялт хийх хүртэл тууштай тэмцэнэ гэдгээ ч мэдэгдсэн.

 

Энэ тухайд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар “Урьд нь гурван талт гэрээ хэлэлцээр хийхэд ингэж ялгаварлаж байсан удаа байхгүй. Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг үнэ төлбөргүй өгнө гээд хуульчилсан болохоор өрхийн эмнэлгүүд зах зээлийн зарчмаар хөгжих боломжгүй” гэсэн бол сувилагчдын төлөөлөл “Сувилагч нар вакцинаа ч тарьдаг, физик эмчилгээгээ ч хийдэг. Мөн өрхийн харьяалалд байх хэвтрийн өвчтөнүүдээ ч эргэж тойрч эмчилгээ хийдэг. Давхар ажил хийлээ гээд илүү цалин авдаггүй, сувилагчийн цалингаа л авдаг ч гомдоллож байгаагүй. Тиймээс төрөөс өгөх 300 мянган төгрөгийн нэмэгдлийг алагчлалгүй олгооч гэсэн хүсэлтийг тавьж байна” хэмээсэн.

 

Монгол Улсын хэмжээнд нийт 236 өрхийн эрүүл мэндийн төвд 3000 гаруй өрхийн эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж, хүн амын 70 хувьд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламжийг үзүүлдэг байна. Нэг өрхийн эмч сувилагчид 2200-3200 хүн ам, 70-123 нярай, 60-135 жирэмсэн эх, 89-110 өндөр настан, 15-35 хэвтрийн иргэн ноогдож байна. Өдөрт нэг өрхийн эмч сувилагч дундажаар 30-64 хүнд үзлэг, эмчилгээ хийж, зөвлөгөө өгөхөөс гадна яаралтай 5-7 дуудлаганд явдаг аж.

Д.Сарангэрэл:Бүх өрхийн эмнэлэгт нэмэлт санхүүжилт өгөхөөр болсон

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн нүүр хуудсандаа “Өрхийн эмнэлгүүдийн ажилтнуудад яагаад 300 мянган төгрөг олгогдох боломжгүй болсон” талаар тайлбар хийлээ. Тэрээр хэлэхдээ “Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэл зарим өрхийн эмнэлгүүдийн ажилтнуудын хамт 300 мянган төгрөгөөс ялгаварлалаа” хэмээн хэвлэлийнхэнд ханджээ.

 

Эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалах эрх бүх хүнд бий. Гэхдээ хуулийн хүрээнд асуудлаа тавих учиртай. 2013 оноос хойш төрийн албан хаагчдын цалин огт нэмэгдээгүй байдаг. Шинээр бүрэлдсэн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч эхний ээлжинд төрийн албан хаагчдынхаа орлогыг нэмэгдүүлэх шийдвэрийг элдэв шүүмжлэлийг сөрөн байж гаргасан билээ. Өрхийн эмнэлгүүд орон нутгийн өмчид тулгуурласан нөхөрлөл юм. Тиймээс төрийн албан хаагчдын адил урамшуулал авах хуулийн боломжгүй байгаа юм.

 

Гэвч анхан шатны тусламж үйлчилгээг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам хуулийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх өрхийн эмнэлэгт тус бүр 8 сая 50 мянган төгрөгийн санхүүжилт хийх шийдвэрийг арванхоёрдугаар сарын 4-нд гаргасан юм. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Төр, засаг тухайн хороонд амьдарч буй иргэдийн тоогоор санхүүжилт олгож, ард түмэндээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг. Энэ санхүүжилтийг нэмэгдүүлсэн нь өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих, тэнд ажиллагсдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Үйлдвэрчний эвлэлийн зарим төлөөлөл энэ шийдвэрийг өөрсдийн шахалтаар гаргуулсан мэт ойлголт олон нийтэд өгөх үйлдэл хийсэнд харамсаж байна.

 

Цаашид Эрүүл мэндийн яам хэн нэгний шахалтгүйгээр эмч,эмнэлгийн ажилтнуудынхаа ажил хөдөлмөрийг бодитой үнэлэх чиглэлээр тууштай ажиллана. Эхний ээлжинд эмнэлгийн байгууллагууд улсын төсөв болон үйл ажиллагааны орлогоо бие даан захиран зарцуулах боломжийг бүрдүүлээд байна. Цаашид өрхийн эмнэлгийн төвүүд өдрийн эмчилгээ хийх, гэрээр явж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн энэхүү үйл ажиллагааныхаа зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас авах боломжтой болгож байна. Энэ мэтчилэн эмнэлгийн үйлчилгээ нь ард иргэддээ ойрхон, эмч ажилтнууд нь ажил хөдөлмөртэйгээ уялдсан цалин урамшуулал авах бодит нөхцлийг бүрдүүлж ажиллана.

 

2018 онд өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт анх удаа 10-15 сая төгрөгөөр нэмэгдлээ. Өрхийн эмнэлгүүдийн тухайд оны эцэст ажлын гэрээг дүгнэхдээ даатгалаас санхүүжих чадамжийг харгалзах зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт өгөх болно. Мөн үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрсэн өрхийн эмнэлгийн эмч ажилтнуудыг улсын эмнэлэгт шилжүүлж, өөр менежментийг багийг Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллуулах зэрэг сонголтууд та бүхэнд байгааг мэдээлж байна. Цаашид эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлд энэ мэт олон арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэлээ.

 

Эрүүл мэндийн салбар өнгөрсөн долоо хоногт ийн давалгаалсан ч, жагсаал цуглаан хийж, ажил хаялтдаа тулсангүй, тэгсхийгээд намжсан нь салбар хариуцсан сайдын тайлбараас болсон байж ч мэднэ. Ер нь өрхийн эмнэлгийнхнийг хувийн хэвшлийн статустай гэж жийлгүйгээр 300 мянган төгрөг олгоход буруутахгүй мэт санагдана. Ингэхэд Монголын 180,000 гаруй төрийн албан хаагч тус бүртээ 300 мянган төгрөг авахад нийтдээ 60 тэрбум төгрөг болох тооцоо гарчээ. Тэгэхээр 60 тэрбум гэдэг Монголын улс төр хийгээд нийгмийн амьдралд их чухал тоо төдийгүй, түүнийг дагасан хэрүүлийн алим тасрахгүй нь бололтой. Харин эгэл иргэдийн хувьд эрүүл байвал дараа жилийн наадам үзнэ гэдэг нь л амьдралд илүү ойр сонсогдоод байна даа.

 

Н.Саранчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (103.229.122.197)
    Хий хоосон уг, хэлбэрийн тедий жужиглэлт, дурдээ хэт их ороод еерийгее эмч гээд ойлгочихож, одоо евчинд шаналсан хуний дурд ороо!
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • Ичих булчирхайгүй хүн (66.181.184.21)
    Ийм ч Эрүүл мэндийн сайдтай байх гэж, монгол хүний амь нас энэ хөгшин зөнөг авгайн албан тушаалын дурнаас болж баталгаагүй боллоо, энэ авгай ичдэг ч болоосой, сайн дураараа огцорох хэрэгтэй.
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • baas (185.39.141.13)
    teneg gjinger
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • huz (182.160.38.128)
    balai avgai.chi uuruu eruul bai,bid yadarsan duussan
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    hooe saraa, nuurendee botoks ntr shahahaa bolioo. Nuur amaa tatuulaad muriitsan yum shig haragdaad baina lee. zuragtyn hutlogch asan tsovoo avgai nudee tatuultsan chin nud ni anigdahaa bolitson gesen yaria garaad, neeree neg oroi zuragtaar harsan chin dolir bolood nud ni tatchihsan baina lee, tiimees chi bas ingej shivshigee hutgahaa bolioroi. Deer ni mergejliin bus hun buruu yariad baina, tiimees zuragtaar garahaa bagasga. Chamd l ulziitei
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Энэ үнэн тэнэг сайд. Аргагүй сэтгүүлч хүн юм болохоороо ТВ сонины нүүрнээс салахаа байсан жинхэнэ ПИ АРЧИН сайд. Ямар ч анагаах ухааны мэдлэгшүй болосвролгүй худлаа лоозон яриад л яваа хүн. Өдөр тутам шинэ шийдвэр шаардаж байдаг эрүүл мэндийн сайд болсоноос хойш лав олигтой шийдвэр гаргасангүй.
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (27.123.212.135)
    Мэргэжлийн байгууллагын хүн биш гэдгээ улам харуулах гэж байгаа юм шиг ийм тэнэг үг хэлдэг өөрийг төгс гэж бодцон юм биш биздээ боловсролын сайд болсон арай дээр байж яанаа энэ үг чинь үнэхээр таалагдахгүй байна.
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (27.123.212.135)
    За шал худлаа юун наадам наад хэллэг чинь одоо хуучирсан өнөөгийн нийгмийн хүний эрүүл байх хоол хүнсний аюулгүй байдал, энэ олон гадаад эзэнтэй нийтийн хоолны газаруудыг эмхэлж цэглээчдээ мөн эмнэлгийн үйлчилгээгээ өөрчилөөчээ худлаа яриа таалагдахгүй байна. Эм тарианы суртчилгаа, хэрэглэж болох суртачилгаа гэх мэт зүйлдээ шинэчилэлт хийл дээ сэтгүүлч хүн эрүүл мэндийн сайд гэхээр үнэхээр сонин худлаа жүжиг юм шиг санагдаад байна.Эмч сувилагчийн ёс зүйг чанаржуулаач соёлтой болгомоор байна. Амьдралыг нь харж үзэх хэрэгтэй үйлчилгээ үнэхээр муу байгаа шүү. Өрхийн эмч нарыг идэвхтэй чадавхтай болгох ажил зохион байгуулаачээ. Маш их ачаалалтай хэцүү байдаг бөөн стрейстэй хүмүүс байдаг шүү дээ тэр эмнэлгүүдээрээ орж үзээч
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • иргэн (202.9.43.168)
    Эмч нар өвчтөнөө чин сэтгэлээсээ үзээд туслаж баймаар байна. Эмч сууж буй өрөөгөөр л зүгээр дамжин гардаг тийм л газар болсон байна. 3 удаа үзүүлээд тэгээд л урагшаа явахаас аргагүй болоод өнөө хэдэн сая төгрөг урагшаа гараад явж байнад даа. Ядлаа гэхэд тэдний эмч нар нь үнэмшилтэй үзэх юм. 1-р эмнэлгийг түрүүнд нь хэлмээр байна. Эмч нар нь бүр дөжирчихсөн, үзсэн ч яахав байсан ч яахав гэсэн шиг хүмүүс сууж байдаг. Ядаж машин тавих газар байхгүй бөөн юм болж байж, Япон ЭСЯ гудамжаар эрж байж зогсоол олоод тавьчаад арай гэж орж оочирлож байж үзүүлээд тэгээд яасан яагаач үгүй үр дүн байхгүй эмчид үзүүлсэн, яасан яагаа ч үгүй.
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • иргэн (27.123.214.105)
    сайд минь энэ үнэгүй эм нэрийн дор хийж буй бизнёсийг л зогсоох хэрэгтэй б.а даа.
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (27.123.214.106)
    Дараагийн эрүүл мэндийн сайд хэн бол????
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (27.123.214.106)
    Шиилэгдамбатай хамт авилгын мөнгө тоолж байгаад газар дээрээ АТГ.д гардуулж хоригдож бсан Оюунханд гэгч эмэгтэйг залаад аваад ирсэн бна лээ Энэ 2.г удахгүй АТГ аваад явах бх до
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (27.123.214.109)
    Мундаг үг хэлжээ
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • BAYSGALAN DUUCHIN (122.201.24.93)
    yanaa uur anagaah uhaanii medlegui hun ingej helehees uur yahabdee..., tsetse ug tseejind kkkkk
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    7 цаг 5 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    7 цаг 26 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    7 цаг 32 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    7 цаг 41 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    7 цаг 58 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    8 цаг 0 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    8 цаг 34 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    9 цаг 25 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    10 цаг 44 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    11 цаг 28 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    12 цаг 16 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    12 цаг 24 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    12 цаг 28 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    12 цаг 28 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    12 цаг 33 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    12 цаг 36 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    12 цаг 38 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    13 цаг 7 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    13 цаг 9 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    13 цаг 28 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК