Өнгөрсөн аравдугаар сард цахим сүлжээнд нэгэн залуу “Таван настай охиныг шүүх эмнэлэгт ирэхэд хураамжийн 10000 төгрөг төлөхгүй бол үзлэг хийх боломжгүй гээд буцаасан” хэмээн мэдээлж, улмаар Лантуун дохио ТББ-ынхан хэргийн мөрөөр шуурхай ажилласан байдаг.
Гэвч ЭХЭҮТ-ийн нэгэн эмч “Охин хүчиндүүлээгүй. Ариун цэвэр муу сахисан” зэргээр зарим хэвлэлээр ярьсан байдаг.
Тэгвэл таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн жигшүүрт хэргийг өчигдөр /2017.12.13/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж хойд эцэгт 18 жилийн хорих ял оноосон байна.
Сэтгэгдэл (4)