Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шөнийн гэрэлт гудамжинд “Зул сарын баярын худалдаа” энэ сарын 15-17-ны өдрүүдэд 10:00-22:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.
Эдгээр өдрүүдэд олон нийтэд зул сар, шинэ жилийн баярын холбогдолтой тоглоом, гацуур мод, бэлэг дурсгал, гэрэл чимэглэл, хувцас хэрэглэл гэх мэт худалдаа үйлчилгээгээр үйлчлэх юм.