Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өндөр настан осол гаргавал өршөөгдөнө

2017-12-15
0
ЖИРГЭХ

 

Энэ бол нийгмийн сүлжээгээр цацагдаж, олон түмний бухимдлыг төрүүлээд байгаа үйл явдлын тодорхойлолт. Хичээл нь тарсан дөрөвдүгээр ангийн хүүхдээ аваад явж байсан  өндөр настан улаан гэрэл “харалгүй” ухасхийж ороод явган хүний гарцаар ном журмаар нь гарч явсан тавдугаар ангийн охиныг дайрч осол гаргажээ. Камерт бичигдэж үлдсэн бичлэг нь цахим ертөнцөөр тарж, хүмүүсийн зэвүүцлийг төрүүлээд байгаа хэрэг. Охиныг мөргөж, тэртээ хол шидчихээд “Яав ийв” гээд гараад ирж болдоггүй юм байх даа. Осол гаргагчаас түрүүлээд нөгөө урсгалд явж байсан машинаас хүн бууж ирж байх юм. Зүв зүгээр явж байгаад машинд мөргүүлсэн бяцхан охин юугаа ч мэдэхгүй, ухасхийгээд босч урагшаа хэд алхсанаа замын голд суугаад өгсөн ийм дүр зурагтай бичлэг нийгмийг шуугиулж байна.

 

Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр БГД-ийн нутаг Автовокзалын хойд замд "Toyota Spacio" маркийн автомашин гарцаар гарч явсан 10 настай Н-г мөргөж гэмтээсэн ослыг 71 настай жолооч үйлджээ. Осол гаргагч гэрлэн дохио зөрчин, уулзвараар нэвтэрсэн бөгөөд тэрбээр Замын Цагдаагийн албанд болсон явдлын талаар дараах тайлбарыг хэлсэн байна. Чухамдаа жолоочийн хэлсэн тайлбар л бусдын бухимдах шалтгаан болоод байгаа юм. Тэрбээр “Би Шинэ Монгол” гэдэг сургуулиас 4 дүгээр ангийн охиноо аваад л гэрт нь хүргэх санаатай явж байсан. Өдөр 3 цагийн үед тардаг юм. Тэгээд Таван шар луу явж байтал гэрлэн дохион дээр нүд гялбаад /Ах нь хараа муу, нүд юм харахгүй ээ, 71 настай хүн/ Би ер нь тэгж явдаггүй, автобусаар л дандаа явдаг юм л даа. Ганц удаа л явж байгаа нь тэр. Тэгсэн гэрлэн дохион дээр уулзвараар улаан гэрлээр ороод, нэг тоормозлоод, цаана нь явган хүний гарцаар гарч явсан хүүхдийг гурван метр, 50 см орчим чирээд, чирсэн чигээрээ мөргөчихсөн чинь хүүхэд үсрээд явчихсан. Би ч тэр дороо зогсоод, нөгөө хүүхдээ харсан чинь босоод гүйж явна, замын хажуу руу. Нөгөө хүүхэд рүүгээ яараад хамгаалалтын бүсээ тайлах гэж ноцолдоод хаалгаа онгойлгочихоод зогсч байтал гарман дээр байсан эрэгтэй, эмэгтэй хоёр надаас түрүүлээд оччихсон, дүүргийн цагдаа дуудаад байж байсан. БГД-ийн замын цагдаа ирээд бүх хэмжилтийг хийж, маргааш Дүүргийн Замын цагдаа дээр очоорой гэж хэлээд явсан. Тэгээд маргааш нь очиж, бүх болсон процессыг хэлээд л хүүхдийн эцэг эхтэй уулзаж уучлалт гуйсан. Тэд ч “Одоо ийм настай хүнийг яах ч билээ. Хүүхэд эрүүл байна. Гайгүй байна. Бид үзүүлж харуулаад байна. Таныг, настай хүнийг яахав, гомдолгүй гээд тодорхойлолт хийгээд өгчихье гээд бичээд өгсөн. Би баярлалаа л гэсэн” хэмээх яриа тараад бусдын дургүйг хүргээд байгаа юм.

 

Настаны ярианаас үзэхэд гэмшсэн өнгө аяс огт алга. Гарцаар мөрөөрөө гарч явсан хүний нялх үрийг нистэл нь мөргөчихөөд эцэг эх нь насыг нь “хүндлээд” гомдолгүй гэж байхад “Би баярлалаа л гэсэн” гээд хээвнэг хэлж суух тэр хүнд ямар “совесть” байна аа. Автын ослын урхаг олон жилийн дараа илэрдэг гэдэг. Одоохондоо эрүүл саруул мэт гүйж яваа охин хэдэн жилийн дараа эмгэгтэй болбол хэн хариуцах вэ. Өдгөө 71 настай өвгөн тэр үеийг үзэхгүй байж магад. Харин өндөр насыг нь бодоод “өршөөл” үзүүлсэн эцэг эх хоёр нь л зовно шүү дээ. Аливаа юмыг алсуур харах хэрэгтэй. Өөрийнхөө хүүхдийг болохоор өндгөө дарсан бүргэд шиг хамгаалж авч явж байж, хүний адилхан нялх үрийг хурга шүүрсэн элээ шиг мөргөөд шидчихдэг настанд ямар хариуцлага ноогдсон гээч. Жолоочийн эрхийн таван оноог нь хасч, 100 мянган төгрөгөөр торгоод л өнгөрөв. Нэгэнт эцэг эх нь гомдолгүй гэсэн болохоор асуудал тэгсхийгээд намжсан бололтой. Харин мэдээлэл цахим ертөнцөд тарснаас хойш ослыг тойрсон нийгмийн уур амьсгал намжихгүй байна. Арга ч үгүй биз. Үртэй бүхэн үрээрээ жишиж, унаатай болгон болгоомжоо нэмэгдүүлж байгаа байх.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хэрэгжиж эхлээд гурван сар гаруй хугацаа өнгөрч байгаа уг хуулинд орсон зохицуулалтаар “Хэт ядарсан үедээ жолоо барьвал 48 мянган төгрөгөөр торгоно” гэсэн заалттай. Хэт ядарсныг нь хэн ч тогтоох юм, бүү мэд. Тэгэхээр бараг эвшээж явбал торгуулчих бололтой айдаст заалтууд бий. Гэтэл ядрах нь бүү хэл, гэрэлд нүд нь гялбаад юм хардаггүй хүн жолоо бариад хүүхэд дайраад явж байна, цаана чинь. Энэ үйлдлийнх нь төлөө жолооны эрхийг нь ч хассангүй. Зөвхөн таван оноо л хассан байна. Дахиад нэг хүүхэд дайрвал эрхийг нь хасч магадгүй л юм. Тэртэй тэргүй оноо нь нойллох учраас.

 

Шинээр мөрдөгдөж байгаа хуулиар “Улаан гэрлээр орвол 19,200 төгрөгөөр торгуулна” гэсэн заалттай. Нэртэйгээр нь тэр заалтаар нь торгоод, өндөр настанд өршөөл үзүүлнэ гээд  зарлачихмаар юм.

 

Мөн согтуу явган зорчигчийг 48 мянган төгрөгөөр торгохыг ч заасан байгаа. Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнтэйгээ арга хэмжээ тооцож чадахгүй байж зам дээр далжигнах согтууг барьж авч торгох ч илүү зан биз ээ. Ийм л хуультай улс даа манайх.

                                                           

Н.Саранчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • zochin (202.179.16.224)
    Hen neg tsagdaagiin aab esbel ubuu n biz
    2017 оны 12 сарын 17 | Хариулах
  • zochin (202.21.106.114)
    yasanhunig hundelj meddeggui uhamsar doroi humuus ve.ter hun dutuuga huleeged.etseg eh ni gomdolgui geed bhad.71 nastai uvugnig shoron hiilgej yahnavdee.bugd l nastai aav eejtei humuus baimaar yum.
    2017 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин зэвүүцэгч (66.181.181.140)
    Тэнэг өвгөнийг шоронд хийгээч. тэр өөрөө буруугаа ухаарч, торгуулиа төлөөд, орох ёстой газрынхаа хаалгыг татаач. Хүний мөсгүй зөнөг хөгшин. машинаасаа гарч ирэхгүй байгаа юмдаа. айгаад бушуухан гарч ирмээр юм. аав ээж нь ямар хүмүүс байна ааа?
    2017 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Юи хардаггүй юм бол яах гэж машин барьдаг эргүү вэ. Улаан гэрэл дайрсан хүн мөхгөсөн гэдгийг бүгдийг хаттатгаад эрхийг нь хас дээр нь нэмээд торгуулын арга хэмжээ ав. Хууль хүн болгонд тэгш үйлчлэх ёстой.
    2017 оны 12 сарын 16 | Хариулах
  • Zochin (210.94.141.44)
    Gartsan deer hun dairsan bol yadahnaa erhiin hasah heregtei,huuli durmend bhgui bol yaraltai zasah heregtei
    2017 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (107.77.165.6)
    Энд бас эцэг эх нь жаахан охин г ганцааранг явуулдаг буруу л дав
    2017 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.195.205)
    Муу лалар чинь нялх хуухэд дайрчихаад хээв нэг тойроод явж байгаам даа муу лалар чинь энэмууг алаач новш
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
  • Багш (139.5.219.132)
    гэрэл гялбаад байвал урд гэрлийн саравчаар хаадаг биздээ. муу тэнэг хөгшин мангуу толгой. Шийтгэл нь юу вэ? тийм утгагүй юм байхдаа яадаг байна аа?
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
  • Багш (139.5.219.132)
    Тийм өндөр настай байж үхсэнээ хийгээд машин барьдаг байна аа. Тэр хийдэг газар нь хийх хэрэгтэй шдээ. Өөрийнхөө хүүхдийг болохоор машиндаа хамгаалаад, хүний хүүхдийг болохоор хол шидээд, тэгээд хэнэг ч үгүй тэнэг юм яриад байж байдаг тэнэг зөнөг толгой вэ? Ухамсар гэж одоо монголчуудад байна уу? тэнэг хөгшин. Хэрвээ хүүхдэд хожим ямар нэг шинж тэмдэг, муу үр дагавар гарвал яах болж байна аа? Энэ бол тэнэг асуудал, ххөрхий охин гарцаар гарч явсан шдээ. Түүнд ямар ч буруу байхгүй. Эх эцэг нь хожмын үр нөлөөг бодогүй юм байхдаа.
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
  • ZOCHIN (103.229.122.117)
    JAPAN TABAAS DEESH NASNII HVNEER ZOLOO BARIULAHIIG HORGILBOL ZOHINO.
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.212.116.213)
    Ene murguulsen ohinii etseg eh ERUUL uu? 10, 15 jiliin daraa ene ohin murguuleheesee umnuh shigee eruul, saruul bna gesen batalgaag uursduu ugchihuj bgaa yum uu?????
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (139.5.216.76)
    ГЭРЛЭН ДОХИО ЯЛГАЖ ЧАДАХГҮЙ ХҮНЭЭР АВТОМАШИН БАРИУЛЖ БОЛОХ УУ???ОДОО ХЭДЭН ХҮҮХЭД ДАЙРЧ АЛАХЫГ ХҮЛЭЭЖ ДЭЭ.
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
  • zochin (66.181.168.8)
    ийм аймаар дайруулж байхад уучилсан аав ээжид хэлэх ч үг алга мал өвгөнийг шоронд өгөөч
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
    • Kanji
      Teneg mine...Mongo buhnees huchtei za....Erguu sohor ovgon huuhed dairsan ch huchin hiisen ch hun alsan ch huuligui za yu...Chi muu hohi chine za...
      2017 оны 12 сарын 15
  • zochin (183.81.171.3)
    undur nastnii buruu baigaa. Tegehdee okhinii aav eej ni uursdiin nastai aav eej shigee sanaad l uuchilsan baikh.Huuhed gaigui baigaa ni yamai daa.
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
    • kanji
      Uhsen baas...Heden haltar tsaas shideel shiiidchihsen baigaashdee....Uhsen baasnii chine hundleh...Ur huuhdee dairuulaad aluulchihaad orovdohiig ni hariildaa...Erguu atsnuudaa...
      2017 оны 12 сарын 15
  • Түүхээ дээдлэгч (66.181.180.79)
    Энэ зөнөгүүдэд машин бариулах хэрэггүй.Тэрнээс гадна ийм хогийн хөгшчүүл олон болсон.
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
  • baashlagch (49.175.57.199)
    Huuhed murguud baashilj baihaar minii ach zeetei ijil biyd ni gemtel uldehvii geed murguud zalbiraad baij baih nas bizdee
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
  • sohor (49.175.57.199)
    Bur harahgui bol mashin barihgui amar baihgui yu
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
  • archagui (49.175.57.199)
    Aaviiga zarsan archaagui huuhduud ene gai bolson uvuuguu baih gazar ni bailgaach. Shine mongol gej baychuudiin surguulin bayrhsan uvuu huluu chireed maijignaad hevtej baihgui
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
  • zochin (49.175.57.199)
    Archaagui uvuu uuriinh avch yavsan achiig ingesen bol zargaldaad yaj baigaa bol.ingej huuhdiig eruul.mendeer hohirooj baihaar gai bolohgui uheechee
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
  • zochin (49.175.57.199)
    Zurchliin huuliar eruul mend muu uyd mashin barihiig horigloj hatuu torgoh huuli garsan bizde.odoo ih undur nastai tahir dutuu humuus mashin barij yavah busdiig hohiroono gedgiig geriinhen ni oilgojgui amia bodoj bna.daralt ihtei hun mashina barij yavaad unah harvah bol yahuu
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.24.236)
    shine geh huulbariin huuliig l heregjuulj bga humuus dee.
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
  • Дүрмээ өөрчил. (43.250.124.66)
    Арай ч дээ. Бичлэгийг харахад л үнэхээр аймаар осол байсан. Тэр охин ногоон гэрлээр дүрмээрээ явж байхад тэнэг жолооч ирээд маш хүчтэй мөргөсөн. Охинд цаашид мэдэгдээгүй олон гэмтэл гарвал яана даа. Осол гаргасан өндөр настанг жолоочийг өршөөдөг тийм дүрэм байдаг юм уу. Дүрмээ өөрчилөөөөөөөөч.
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
  • ИРГЭН (202.9.42.22)
    ӨРШӨӨГӨӨД БАЙ , ӨРШӨӨГӨӨД БАЙ ДАРААГИЙН УДАА ХҮН ДАЙРААД АЛАХ ВИЙ ДЭЭ
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.195.85)
    Иймэрхүү хүүхдүүдийнхээ буянд бузар хийсэн үлгэр дууриалгүй өвгөчүүл буяныг бодоод маани мэгзэмээ хэлээд сууж бай өчигдөрхөн жар гаран насны өвгөн хороолол доторхи замд урдаас ирж түгжээ үүсгэнгээ хээв нэг хөдлөх ч үгүй зогсоод ач зээ шигээ залуустай хэрэлдээд л өмнөх залуу нь бордер даван байж л түгжрэл гарч байх ийм л хотын өвөг дээдсүүд олшроод байна Монгол настан үггүйгээр л өөрөө үлгэр дууриал болж хүмүүжүүлж ирсэн юм.
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
  • зочин (66.181.160.31)
    Хүүхэд нь гэмтэж бэртээгүй нь яамай да Эцэг эх нь сайхан сэтгэлтэй хүмүүс юм байна да. Өндөр настай болно хараа муудна гэдэг хүн бүрт л ирэх орчлонгийн жам шүү дэ. Саранчимэг минь тэр настан айгаад даралт нь ихдээд гарч ирж чадахгүй байсан байх л да. сайхан сэтгэлтэй хүмүүсийн хүмүүс ойлгоод байхад тэр хүмүүсийг төлөөлж ингэж бичих нь зөв үү
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Өндөр настай хараа муутайгаа бодоод харин ч жолоо барих ёсгүй биш билүү? Машин барина гэдэг тоглоом биш юманд чинь хариуцлага гэж байх ёстой биз дээ.
      2017 оны 12 сарын 15
    • Зочин
      undur nastai haraa muutai bol joloo bairih hereg baigaa yum uu. haraa muutai geed hun murguud yavaad baij bolohgui sh dee. haraa muutaigaa medej baigaa bol joloo barij bolohgui biz dee. taxi yumuu avtobusaar yavah heregtei sh dee
      2017 оны 12 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    7 цаг 3 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    7 цаг 24 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    7 цаг 30 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    7 цаг 39 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    7 цаг 56 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    7 цаг 58 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    8 цаг 31 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    9 цаг 23 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    10 цаг 42 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    11 цаг 26 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    12 цаг 14 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    12 цаг 22 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    12 цаг 26 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    12 цаг 26 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    12 цаг 31 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    12 цаг 34 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    12 цаг 36 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    13 цаг 5 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    13 цаг 7 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    13 цаг 25 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК