Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлзийт хорооллын зам Lexus LX-470 автомашины жолооч Ө нь амины Toyota Prius-20 автомашинтай мөргөлдөж бага насны гурван ч хүүхдийг гэмтээжээ. Тодруулбал 5 настай Х, 8 настай Ц, 10 настай М нарыг 28 настай Х-гийн хамт гэмтээсэн байна.
Улсын хэмжээнд эхний 11 сарын байдлаар 58 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь насаа алджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн гэмтсэн хүүхэд 183 байгаа нь өмнөх оноос 16,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нийт хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нь харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцох, зориулалтын хамгаалах суудалд тээвэрлээгүйгээс шалтгаалж гарч байгаа тул эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдээ харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд бүү оролцуулаарай.