МАХН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Ангарагийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг залилангийн хэргээр эрэн сурвалжилж байгаа аж.
Тодруулбал П.Ангараг нь 2016 оны долдугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, циркийн хажуу талын автомашины зогсоол дээр байсан иргэн Д.Мөнхбатын Лексус Жи Эс 450 Эйч маркийн автомашиныг 33 сая төгрөгөөр худалдан авахаар тохироод аваад залилсан байна.
Тиймээс уг хэрэгтэй холбогдуулан эрэн сурвалжилж байгаа аж.
Сэтгэгдэл (1)