Япон Улсын Элчин сайдын яам энэ сарын 29-ний өдрөөс ирэх оны нэгдүгээр сарын 3-ны өдрийг дуустал амрахтай холбогдуулан дараах зүйлийг анхаарууллаа.
Энэ оны визийн мэдүүлгийг арвандугаар сарын 25-ны өдрийг хүртэл хүлээн авах ба арвандугаар сарын 26-ны өдрөөс 28-ны өдрүүдэд зөвхөн визийн хариуг буцаан олгоно. Иймд та бүхэн оны эцэс болон ирэх оны эхээр Япон улсад зорчихоор төлөвлөж буй бол явах өдрөө сайтар тооцон визээ мэдүүлнэ үү. Нэн ялангуяа, 12 дугаар сарын 25-ны өдөр болон 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрүүдэд ачаалал ихтэй байх тул, визээ аль болох эрт мэдүүлэхийг хүслээ.
Консулын хэлтсийн ажиллах цагийн хуваарь /2017 оны сүүл болон 2018 оны эхээрээ/