12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
12 дугаар сарын 19-нд төвийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 23-нд төв, говь, зүүн аймгуудын зарим нутгаар, 24-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-26нд зүүн аймгуудын нутгаар, сарын эцсээр зарим нутгаар бага зэргийн цас орж, салхилж зөөлөн цасан шуурга шуурч цасны зузаан нэмэгдэн малын бэлчээрлэлт болон зам тээвэрт хүндрэлтэй нөхцөл бүрдэх төлөвтэй.
Агаарын температур 20-21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч харьцангуй суларна. 22-нд баруун аймгуудын нутгаар, 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч гуравдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө томоохон голуудын хөндийгөөр -32..-42, говийн нутгаар -18..-23, бусад нутгаар -23..-28 градус хүрэх төлөвтэй.
Эх сурвалж: ХХААХҮЯ