БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газраас өнөөдөр тус улсад гэрээгээр ажиллах иргэдэд тавигдах шаардлагад өөрчлөлт орсоныг мэдээллээ.
Тухайн нэмэлт өөрчлөлт ирэх оноос хэрэгжиж эхлэх бөгөөд өмнөх заалт дээр нэмээд Мэргэжлийн бус ажилчны буюу Е-9, далай тэнгисийн ажилчны буюу Е-10 визээр БНСУ-д таваас дээш жил оршин суугаагүй байх гэснийг нэмэлтээр оруулсан байна.
Энэ жилийн солонгос хэлний шалгалт өнгөрөгч долдугаар сард болсон бөгөөд нийт 8429 иргэн бүртгүүлснээс 5933 нь шалгалт өгч 1635 иргэн тэнцжээ. Эдгээр тэнцсэн иргэдээс өнгөрөгч аравдугаар сарын байдлаар 850 нь БНСУ-д үйлдвэрт гэрээгээр ажиллахаар яваад байна.
Сэтгэгдэл (1)