Зайсангаас Их тэнгэрийн ам руу явдаг уулын замд өнөөдөр авто осол гарчээ. Тодруулбал өнөө өглөө 11:20 цагийн орчимд Зайсангаас Их тэнгэрийн ам руу явдаг уулын замд жийп машин, приус маркийн автомашинтай мөргөлджээ. Халтиргаа гулгаанаас үүдэлтэй уг ослын үеэр хүн бэртэж гэмтээгүй бөгөөд жийп машины жолооч нь жирэмсэн эмэгтэй байсан байна. Ойрын өдрүүдэд цас хялмаалж орсны улмаас авто зам халтиргаатай байгаа тул жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө.