Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Шинэ жилийн баярын өдрийг хүртэлх хугацаанд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах тухай санал асуулгыг Замын цагдаагийн албанаас гаргажээ.
Санал асуулга өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ баасан гараг хүртэл үргэлжлэх бөгөөд дэмжигдвэл Нийслэлийн Засаг даргад танилцуулах юм байна.
Баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал 20-30 хувиар нэмэгддэг бөгөөд хэрэв захирамж гарах юм бол арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл бүх өдөр улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулна.
Та саналаа Замын цагдаагийн албаны фэйсбүүк хуудсаар дамжуулан өгөх боломжтой.
Сэтгэгдэл (2)