Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй авто машинуудын 50 гаруй хувь нь баруун талдаа буюу буруу талдаа жолооны хүрдтэй байдаг. Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нь мөн буруу тусдаг. Өөрөөр хэлбэл их гэрлийн ойрын тусгал нь буруу тусдагаас эсрэг урсгалаас орж ирж буй автомашины жолоочийн нүдийг гялбуулдаг. Энэ гялбалтаас болж шөнийн цагаар янз бүрийн осол аваар гарах магадлал маш өндөр байдаг. Тиймээс Автотээврийн үндэснйи төв буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлийн гэрлийн тусгалыг хэрхэн өөрчилж, зөв болгох талаар судалж үзсний үндсэн дээр тусгай бэлдэц үйлдвэрлэж эхэлжээ. Бэлдэцээ ирэх оноос авто засварын газруудаар дамжуулан жолооч нартаа хүргэх бөгөөд үнэгүй тараах юм байна. Мөн инженер техникийн ажилтан, тээврийн хэрэгсэл ашиглагч нартаа зориулж, баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашины их гэрлийн ойрын тусгалыг өөрчлөх гарын авлага гаргажээ.