Өчигдрөөс буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалдаг болно гэсэн мэдээллийг албаныхан өгсөн билээ. Өнөөдөр тус асуудлаар Эрүүл яамнаас мэдээлэл хийлээ.
Учир нь хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалах хараахан болоогүй байхад мэдээллээ цацсан байжээ. Өнөөдрийн байдлаар хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгож эхлээгүй бөгөөд энэ талаар шалгалт хийж дууссаны дараа мэдээлэл өгөх аж. Ямартай ч асуудлыг судалж иргэдийг хөнгөлөлттэй эмээр хүндрэлгүй хангах ажлыг хийж байна гэдгийг ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын газраас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар хөнгөлөлттэй эм олгох 861 эмийн сантай гэрээ байгуулан ажилладаг. Эмийн хангалтыг 90 хувьд хүргэх, хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг ил тод байрлуулах үүрэг өгсөн байна.