Өчигдөр Нарантуул худалдааны төвийн хашаан дотор "Баялаг ундраа" төвийн хойно байрлах цахилгаан барааны павилонд гал гарсан. Онцгой байдлын гурван ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг бүрэн унтраасан.
Одоогоор гал гарсан шалтгаан болон хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар павьлион түрээслэгч А нь павьлиондоо зул асаагаад яваад өгсөн байна. Үүнээс болж гал алдаж, нийт 22 павьлион галд өртжээ.
Цагдаа нар А-г дуудаж мэдүүлэг авсан бөгөөд тэрбээр мэдүүлэг өгөхдөө зул асаагаад орхиод явснаа хэлсэн байна. Хэрвээ А-н буруутай үйлдэл тогтоогдвол тэрбээр бүх хохирлыг төлж барагдуулах юм байна.
Сэтгэгдэл (3)