Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой энэ сарын 29-ний өдөр тохионо. Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан зарим музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.
Тодруулбал, Монголын үндэсний түүхийн музей 09.00-16.30 цагийн хооронд үнэгүй үйлчлэх бол Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей 10.00-17.00 цагийн хооронд үйлчилнэ. Харин Богд хааны ордон музей 10.00-17.00 цагийн хооронд ажиллана.