зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Соёлмаа: Үйтэн хуаран дээлээ нөмрөөд хэвтэж байхад хэн ч үгэнд чинь орно доо

2017-12-27
0
ЖИРГЭХ

Цаагуураа л дэгжин хээнцэр харагддаг Н.Соёлмаа хатагтай энэ удаад өглөө босоод л орныхоо өмнө байсан хувцсыг шүүрч углаад гараа юу даа гэмээр байлаа. Хэргийн учир тэрбээр бяцхан зээгээ эрхлүүлээд тольдох ч завгүй манаргаж яваа гэнэ. Эрх чөлөөт амьдралд дуртай, зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг, мөнгө байхад л эрх мэдэл өмнө чинь сөгдөөстэй байх вий гэж хэлдгээсээ буцаж эхлэв бололтой. “Зээгээ яслид явахаар яслийн багш, цэцэрлэгт өгөхөөр нь цэцэрлэгийн багш, сургуульд орохоор нь сургуулийн захирал, өсч том болоод гадагшаа дээд сургууль энэ тэрд явбал асрагч эмэг эхийн үүргийг гүйцэтгэнэ гээд л байдгаараа буугаад өгчихсөн байна лээ. Уншигч та ингэж хэлэхээр эрхэмсэг хатагтайг намбалаг болж дээ гэж бодвол эндүүрэл шүү. Хөх хилэн өмдөөр гангарч, хагас түрийтэй гахайн ширэн гутал жийсэн Соёлмаа өнөөх л тас тас инээсэн, 10 минут тутамд тамхиа баагиулсан, санаанд нь нийцэхгүй зүйл гарах аваас шууд л дургүйцлээ илэрхийлж орхидог зан нь хэвээрээ байна билээ.

 

Тэр бүү хэл, ярилцлагын ширээнд суухаасаа урьтан “Загвар өмсөгч, загварын чиг хандлагын талаар ярихгүй шүү. Энэ сэдвээр ярихаас залхаж байна” гэж шулуухан хэлсэн. Энэ нь чухамдаа надад чөлөөтэй ярилцах олз болсон хэрэг.

 

-Сүүлийн жилүүдэд үндэсний өв соёлыг сэргээх тухайд ч багагүй ярьж бичих боллоо. Загвар зохион бүтээгчид ч дээлтэй Монголыг дэлхийд сурталчлахад ур ухаанаа уралдуулж байх шиг байна?

 

- Монгол дээл бол монгол хүний бус монгол туургатны бахархал. Олон зуун жилийн шалгарлыг давж өнөөгийн бидэнд өвлөгдөж ирсэн оюуны үнэт зүйл. Ямар ч насны хүнд зохидог, хүний биед эвтэйхэн сайхан хувцас. Түүнийг хойч үеийнхэнд өвлүүлж үлдээх нь бидний үүрэг. Гэхдээ хэв загварыг нь цаг үетэйгээ нийцүүлж өөрчлөхөөс өөр аргагүй юм билээ. XXI зуунд XIII XIV зууных шиг нь дарайж дэрийсэн мөртэй дээл өмсөөд гүйж явах нь зохимжгүй биз дээ. Тиймээс хаана, ямар зориулалтаар өмсөх вэ гэдгийг юун түрүүнд бодолцож, хийц загварыг нь гаргах ёстой. Орчин үед дээлийг яаж л бол яаж хийж болно. Торго дурдан, сунадаг, сунадаггүй, гялгар цялгар материал нь бүгд байна шүү дээ. Шинэ жилээр хүүхнүүд бүгд л хар даашинз өмсөхийг хичээдэг. Тэгж л хар даашинз өмсвөл сайхан харагддаг юм бол даашинзныхаа зах, энгэрийг монгол хэв маягтай болгочих. Тэгвэл хэн хүний нүд унах тачаангуй, секси төрхтэй харагдуулж чаддаг байхгүй юу. Монгол дээл цагаан арьстнуудад маш сайхан зохидог. Би маш олон монгол эхнэртэй гадаад эрчүүдэд дээл хийж өгч байсан. Дөрвөн талт жанжин малгайг духдуулсхийгээд өмсгөчихвөл янзтай. Үнэнийг хэлэхэд, монгол дээл мал аж ахуйтай харилцдаг хүмүүс болоод багш, урлаг спортынхонд өдөр тутмынх байж болох ч оффис менежер, бизнесмэнүүдийн хувьд тохиромжгүй. Харин түүний оронд хурган дотортой дээлэндээ сайн чанарын үйтэн хуар зэргийн торгоор өнгө татчихаад нөмрөөд хэвтэж байвал жинхэнэ донжоо олж буй хэрэг. Буйдан дээрээ зузаан бүтээлэг, хөнжил нөмрөөд хэвтэж байгаа хүнийг харахад өвчинд ээрэгдсэн мэт харагддаг бол торгон хөвөнтэй дээл хөдөрчихөөд хэвтэж буй хүн цаанаа л ихэмсэг байдаг. Бүр тасархай шүү. Торгон дээл нөмөрч хэвтээд нөхрөөрөө цайгаа зөөлгөөд үзээрэй, за гээд л өмнө чинь аягатай цай бариад зогсч байх вий. Хулдаа гэвэл шалгаад үзээрэй. Хэн ч байсан үгэнд чинь орно доо.

 

-Манай төрийн түшээд цагаан сараар дээлийнхээ торгоор уралддаг байсан гэж хэлж болно, саяхныг хүртэл. Харин энэ жил бүгд л энгийн дээл өмсөх шиг боллоо.

 

-Хүн уг нь өөрийнхөөрөө л баймаар байгаа юм. Харамсалтай нь албан тушаал, өнгө мөнгөний өвчинд идэгдчихээрээ хүнээ байчихдаг. Ерөнхийлөгч асан Н. Энхбаярыг та бүхэн санаж байгаа. Жилийн жилд л аймаар үнэтэй торгон дээл өмсч шуналтай заримынх нь шүлсийг савируулдаг. Атаархуу нэг нь “Энэ метр нь 500 долларын үнэтэй торгоор дээл хийлгэсэн байна, би түүнээс юугаараа дутдаг юм, 1000 долларын торгоор дээл хийлгэнэ” гээд бариад ирж байсныг мэднэ. Цагаан сар чинь үндэсний баяр болохоос Европын багт наадам биш шүү дээ. Ингэж балайрахын оронд ард түмэн юу өмсөхийг хүсч байна, түүнийг нь өмсөөд өг л дөө. Эхнэрүүд нь ч ялгаагүй. Ард түмэн тэргүүн хатагтайг хөх цэнхэр дээл өмсөөсэй гэж байгаа бол тэдний аяыг л дагах хэрэгтэй. Ямар мөнгөгүйн зовлон эдлэх биш. Дургүй нь хүрвэл нэг өмсөөд л тайлаад шидчихнэ биз дээ.

 

-Эхнэр гэснээс манай төрийн тэргүүнүүдийн хатагтай нар нууцлагдмал нэгэн болж хувирах юм. Зарим нь юу өмсөх, юу эдлэх гэдгээ ч мэддэггүй. Үнэтэй гэснийг өөр дээрээ наачихаад явж байдаг. Тэдний хувцаслалтад анхаардаг, тэдэнд үг хэлдэг ёслолын алба ч гэж байдаггүй бололтой. Танд хэлчихмээр зүйл анзаарагддаг уу?

 

-Тэр хатагтай нар чинь зүрх зориггүй аймхай амьтад байхгүй юу. Эр нөхрүүд нь ч гэртээ амаа хамхиад олны хэл аманд өртөлгүй сууж байвал өлзийтэй гэдэг биз. Авгайн нэр унахаар нөхрийнхөө нэрийг чирч л таарна. Тэгтэл бас гэрийн авгай царайлаад зүгээр сууж болдоггүй, тиймээс сан байгуулсан нэр зүүгээд сууж байсан нь нэрэнд цэвэр байхгүй юу

.

-Тантай нүүр тулж ярилцаж байсангүй. Үнэнийг хэлэхэд, сайн мэдэхгүй. Тэгсэн атлаа телевиз, сонины сэтгүүлчидтэй ярилцаж буйг чинь хараад мэргэжлийн өвчин хөдөлж, загвар зохион бүтээгч бус Соёлмаа гэх бүсгүйн дотоод сэтгэл рүү нь өнгийх юмсан гэж бодож байсан удаатай. Их сонин ертөнц харагдаад байдаг юм?

 

-Миний мэргэжил өөрөө олны анхаарлын төвд байдаг алба. Насны залууд олны анхаарлыг татаж, өөрийгөө үнэлүүлж, бусдаас ялгарч өөрийн орон зайг бий болгож чадсандаа бахархаж, бардаж явлаа. Сүүлдээ хүн энэ байдлаас залхдаг юм билээ. Одоо бол аль болох олны хөлөөс хол байж, дотор хүнтэйгээ ярилцаж, түүндээ зэмлүүлж бас магтуулж суух дуртай болсон. Хүмүүс миний юунд болоод тэгж хошуураад дагаад байсны учрыг хожим ойлгосон. Олон хүн миний илэн далангүй занг гайхаж, сонирхож, юу ярьж, ямар үйлдэл хийхийг нь анхааралтай ажигладаг байсан байгаа юм. Үнэн чанартаа бол би цаг үеэсээ арван алхам эс чадваас нэг алхам түрүүлж явах зарчмыг насан туршдаа баримталж ирсэн хүн. Нөгөөтэйгүүр, би сайн муу,  болох болохгүйг хэнээс ч айхгүйгээр нэмж хачирлалгүйгээр байгаа байдлаар нь хэлчихдэг зантай. Энэ зангаасаа болж алдсан нь бий л байх. Гэхдээ оносон нь алд дэлэм илүү. Хэрэвзээ 30-аад онд төрсөнсөн бол амнаасаа болоод аль хэдийнэ хэлмэгдэж, бөндгөрөөсөө салахгүй юу. Ямар сайндаа нэг найз маань “Чамаас холдоё гэхээр холдож болохгүй юм. Ямар хачин юм бэ. Чи лав шуламс байх" гэж хэлж байхав дээ.

 

-Та тэгж хэлсэн найздаа гомдсон уу. Эсвэл яагаад “шулмас байх” гэж хэлсний учрыг олох гэж оролдов уу?

 

-Өөрийн чинь асуулт Соёлмаа гэх эмэгтэй дотроо юу бодож явдаг, юунд баярладаг, юунд гомддогийг л асуух гэсэн санаа юм биз дээ. Найз маань яагаад миний зан араншинг шулмастай адилтгасны учрыг бодож үзсэн. Шулмасанд хүнийг татах увидас байдаг учраас тэр надаас холдож чаддаггүй биз. Би үнэндээ сул дорой хүнд дургүй. Насны залууд тэднийг үзэн яддаг байлаа. Одоо бол өөр. Алдаагаа засахыг оролдож байгаа. Хүний орчлонд тийм хүмүүс байх ёстой юм билээ. Тэднийг хүлээн зөвшөөрч амьдрах учиртайг ухаарсан. Эдүгээ хүмүүн төрөлхтөн хэцүү цаг үетэй тулгараад байна. Энэ үед салан палан, сул дорой амьдарч болохгүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй л дээ.

 

-Ингэхэд таны угсаа гарвалыг сонирхож болох уу. Гадаад төрх чинь европ гаралтай ч юм шиг?

 

-Аав маань Булган аймгийн Хишиг-Өндөрийнх. Ээж Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул. Манай гэрийнхэн номын мөр хөөсөн тохитой томоотой хүмүүс. Ганцаараа би ийм этгээд гэмээр араншинтай.

 

-Хэнийгээ дуурайсан юм бол?

 

-Бүү мэд. Миний доод талын дүү Солонгост МИАТ- ийн төлөөлөгчөөр суудаг. Түүнийг миний төрсөн дүү гэхээр хүмүүс “Соёлмаа чиний төрсөн эгч гэж үү” гээд үнэмшдэгтүй гэнэ лээ. Та нар намайг зураач гэдгийг мэддэг үү. Зураач хүн торгон мэдрэмж, сэтгэхүйн өндөр чадамжтайн дээр зүрх зориг, тэвчээртэй байж гэмээнэ гараас нь төгс төгөлдөр бүтээл гардаг байхгүй юу. Үүний жишээ бол ”Женко“ Баттулга. Энэ эрхэм дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн мэргэжлийн зураач. Тэрбээр зураачийн торгон мэдрэмж, сэтгэхүйн өндөр чадамж, зүрх зориг, тэвчээр хатуужлынхаа үрээр спортод амжилт гаргаад зогсохгүй бизнесийн нарийн ухаанд маш хурдан хугацаанд суралцаж, хөрөнгө цуглуулж чадсан төдийгүй сайн улстөрч болсон. Надад бол мэдрэмж, сэтгэх чадвар байгаа боловч тэвчээртэй чанар байхгүй. Гэхдээ хэр таарсан зүрх зориг бий.

 

-Та дээр сул дорой хүмүүст дургүй гэлээ. Тэгвэл танд таалагдахын тулд багагүй бэрхшээлийг туулах нь бололтой, ялангуяа эрчүүдийн хувьд?

 

-Би туулсан амьдралаа эргэж хардаг. Гурав, үгүй ээ, таван удаа гэрлэсэн юм байна. Эр нөхрийн нөмөрт эрхэлж хэвтэх хувь надад оногдоогүй. Бүхий л амьдралдаа ачааны хүндийг ганцаараа үүрчээ. Одоо ч зүтгэсээр л явна. Ийм амьдрал намайг өөрчилж, зан араншинг минь бардам, хэр баргийн зүйлийг тоодоггүй болгосон. Нэг талаар хат суулгасан гэж хэлж болно. Гэтэл сайн нөхөртэй хүүхнүүд эрийнхээ нөмөрт хоргодож явсаар насыг бардаг. Тийм хүүхнүүд сул дорой, арчаагүй, сэтгэлийн хатгүй болчихдог.

 

-Амьдралд ганцаардах шиг зовлон үгүй гэдэг. Хааяахан боловч эрийн нөмрийг үгүйлдэггүй гэж үү?

 

-Надад тийм эмэгтэйлэг бодол төрдөггүй. Үнэндээ надад өнөөдрийн минь амьдрал хангалттай. Хамтран амьдрагчтайгаа сайхан хоол хийж идээд, үнэтэй чамин машин унаад тохилог байрандаа хэрүүл тэмцэлгүй, хүссэн үедээ сексээ хийчихээд явж байхад л болно. Ийм хүнийг чинь практик, уянгын халилгүй гэх байх даа. Ер нь эмэгтэй хүн 30 наснаас хойш дурлаж мурлаад л гүйхээ больчихдог бололтой. Эр хүн амьдралд чухал байр суурь эзлэхээ больдог гэсэн үг юм уу даа. Хамт амьдарч байсан эр маань өөр хүүхэн сонирхон түүнтэйгээ учир ургуулж сексийн харилцаанд орсныг нь мэдвэл шуудхан л явуулчихдаг. Хэзээ ч тэдний араас матрын нулимс унагаж, нөгөө хүүхэнтэй нь хэрүүл уруул хийж, санаа сэтгэлээ зовоож, бензиний гарз хийж явсангүй.

 

-Хайр дурлалаас илүүтэй дассан сэтгэл гэж хэцүү байдаг шүү дээ?

 

-Би хамтын амьдралд бүхий л зүйлийг хүлээн зөвшөөрдөг. Шулуухан хэлэхэд, бэртэгчин зантай гэж хэлж болно. Цаад хүн миний мөнгөөр, миний машинаар зугаалж, миний гэрт хүүхэнтэйгээ секс хийгээгүй л бол надад хамаагүй. Өөрийнхөө хөрөнгөөр хэнтэй зугаалах нь түүний асуудал. Харин миний өмчинд, миний гэх зүйлд халдсан бол болгож тавина.

 

-Хамтран амьдарч байсан эрчүүдтэйгээ одоо харилцаатай юу?

 

-Би нөхрүүдээсээ, нууц амрагуудаасаа салахдаа хаалгаа нээлттэй орхидог. Хэзээ ч тэдэнтэй дайсагналцан салж байсангүй. Тэдэнд тухайн үедээ гомдож байсан байж болох ч хэзээ ч үзэн ядаж байсангүй. “Соёлмаа хө" гээд хаалга тогшоод ороод ирэхэд урьд нь ямар байсан тийм л байдлаар харилцдаг. Заримдаа тэдэнтэйгээ хов ярьж, хэн нэгийг муу хэлдэг, яадаг юм. Гагцхүү би өөрөө хохироогүй бол жижиг сажиг зүйлийг тоодоггүй. Ерөөсөө ямар ч хүн аливаа асуудлыг өөр дээрээ гүн гүнзгийгээр тусгаж авах хэрэггүй байдаг.

 

-Танайх хоёр охинтой бил үү. Тэд өсч таныг эмээ болгочихсон юм биш биз?

 

-Охидууд маань гараас гарч эхнээсээ айлынх болсон. Зээ охин маань удахгүй яслид явах байх. Зээдээ ч нугасгүй. Түүнийгээ яслид явахаар яслийн багш, цэцэрлэгт өгөхөөр нь цэцэрлэгийн багш, сургуульд орохоор нь сургуулийн захирал, өсч том болоод гадагшаа дээд сургууль энэ тэрд явбал асрагч эмэг эхийн үүргийг гүйцэтгэнэ дээ. Би охидоо маш сайн хүмүүжүүлж, тэдний төлөө өөрийн чадах бүхнийг хийсэн. Бага охин маань өнөө өглөө миний араас “Мама, хүнтэй битгий хэрэлдээрэй, эртхэн ирээрэй” гээд л хоцорсон. Тэгэхээр нь би цаашлуулаад “Дургүй хүргэвэл хэрэлдэхгүй яадаг юм. Ажил ихтэй бол оройтно, найзууд таарвал шил дарсны ард гарч л таараа” гэж хэлээд гарсан.

 

-Үнэндээ монгол хүүхнүүд эр нөхрөө бурхан шиг л тахин шүтдэг. Шүтсээр байгаад л өрөөл бусдад алдах нь бий. Ер нь эрчүүдэд яаж хандах нь дээр юм бэ?

 

-Хүүхнүүд нөхөртэй болчихоороо л тэнгэрийн умдаг атгасан юм шиг түүндээ ухаанаа тавьдаг авч насны эцэст хэнд ч хэрэггүй амьтан болж хувирдгаа мэддэггүй нь өрөвдмөөр. Эр нөхөр үр хүүхдийнхээ өмнөөс гүйсээр нэр хүндээ алдаж, боол нь болдог байхгүй юу. Эр нөхөр нь өөр хүүхэнтэй сээтэгнэж буйг дуулах аваас сэтгэл санаагаар унаж, нөгөө хүүхэнтэй нь хэрүүл тэмцэл хийж, өөрийнхөө нэр хүндийг улам унагаж орхидог. Тэгж балайрахын оронд мөнгө цуглуул. Мөнгөтэй байхад эрх мэдэл гарт чинь л байх вий. Өрхийнхөө төсвийг өөрөө барь. Эр хүн чинь хүүхэд шүү дээ. Түүнийг эм хүний ухаанаар жолоод. Гэхдээ үүнийгээ өөрт нь мэдэгдэхгүйгээр худлаа магтаж байгаад л санасандаа хүрэх хэрэгтэй шүү дээ. Ингэж үнэгэн заль гаргахын оронд үхнэ, амиа хорлоно гэж тэнэгтдэг. Тэр үхлээ, нөгөө нөхөр өнөө хүүхэнтэйгээ жаргалаа эдэлнэ биз. Үхэж тэдэнд боломж олгож болохгүй л байхгүй юу.

 

-Үнэндээ ч сайхан бүсгүйн араас өөрийн эрхгүй эргэж хармаар санагддаг гэнэ лээ. Сүүлийн үед охид хүүхнүүд өөтэй бүхнээ өөрчилж, жинхэнэ ориг эсэхийг нь мэдэхэд бэрх болж. Тэдэнтэй хамгийн ойр ажилладаг, бас үнэнийг хэлэх хүн нь Та?

 

-Төгс төгөлдөр хүн гэж хаа ч үгүй. Тэгэхээр сайхан эмэгтэй гэх ойлголт байхгүй. Харин байгаль эхийн хайр хишгээр эмэгтэй хүн үзэсгэлэн гоо төрдөг. Харамсалтай нь байгаль өгсөн шигээ буцаагаад авчихдаг юм. Сайхан хүүхэн жаргадаггүй, цуутай хүүхэн хуримгүй гээд ярьдаг. Энэ үнэн. Цаад утгаараа бол байгаль өгснийхөө хариуг авч хар цагааныг нь тэнцүүлж байгаа хэрэг байхгүй юу. Нэгэн цагт гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж явсан олон сайхан бүсгүй жаргаж чадаагүйг би мэднэ. Жаргадаггүй л юм билээ. Би Москвад Нэхмэлийн дээд сургууль төгссөн. Надтай хамт Энэтхэг, Пакистан, Гүрж, Армян, Казакстан, Узбекстаны үзэсгэлэн гоо төрсөн охид суралцаж байсан. Тэдэнтэй 10 жилийн дараа тааралдахад шуламс шиг болсон байгаа юм чинь. Эмэгтэй хүн төрүүлсэн хүүхэддээ гоо үзэсгэлэнгээ бэлэглээд өөрөө шуламс болдог гэх домог байдаг. Үнэн байх гэж боддог.

 

-Монгол эрчүүдийг гүйцэх ханхүү ховор гэлцдэг?

 

-Манай эрчүүд жаахан л хартай болохоос биш сайхан. Үнэндээ ч сайхан эхнэртэй эр хартай ч байлгүй яахав дээ. Намайг хүртэл хардаж байхад.

 

-Таныг бизнесмэнүүдтэй эн зэрэгцэх хөрөнгөтэй гэдэг. Ингэхэд хүмүүс танд Соёлмаа, нэр хүндтэй загвар зохион бүтээгч хоёрын аль өнцгөөс ханддаг бол?

 

-Соёлмаад хүмүүс хайртай. Загвар зохион бүтээж, захиалга аваад түүгээрээ амьдардаг гэж худлаа хэлээд яахав. Би үл хөдлөх хөрөнгөөр занималддаг. Бас орос хэлээ ашиглаад ном орчуулж, хааяа томоохон хэмжээний шоу зохион байгуулж гэмээнэ хэдэн төгрөг олно шүү. Түүнээс биш загвараар бол хоногийн хоолоо аргацаах төдий.

 

-Та голдуу алмааз зүүсэн харагддаг. Таны ээлтэй чулуу юу вэ?

 

-Хүн үнэт зүйлс худалдаж авахдаа ямагт дараа нь үүнийгээ яаж ашиглах вэ гэж бодох хэрэгтэй. Жишээ нь гадаадад амарч яваад мөнгөө алдвал хэнд хандах юм бэ. Ийм тохиолдолд гар дахь бөгжөө мултлаад үнэт эдлэл барьцаалж авдаг газарт очиход л замын зардлын мөнгөтэй болно. Тиймээс 750-ийн сорьцтой металл эдлэл худалдаж авах нь хамгийн зөв шийдэл. Монголын 999 сорьцтой алтыг хаана ч үнэт металл гэж үздэггүй. Надад нэлээд хэдэн тооны ээмэг бөгж бий. Ихэнх нь алмааз. Надад алмааз ээлтэй учраас цуглуулсан хэрэг.

 

-03-33 улсын дугаартай “Ниссан экстра” таных биз. Машинаа ойр ойрхон сольчихсон харагдах юм. Энэ таны хэд дэх төмөр хүлэг билээ?

 

-Би эртний жолооч. Монгол Улс зах зээлд шилжээд хувийн жолооны дамжаа байгуулагдахад төгссөн анхны жолооч нарын нэг. Төмөр хүлгийн нуруун дээрээс 1996 оноос хойш буусангүй. Болж л өгвөл жил илүүтэй унаад л солихыг хичээдэг. Ингээд тооцохоор лав 13 машин сольж. Одоо унаж байгаа машинаа саяхан худалдаж авсан. 2008 онд үйлдвэрлэгдсэн юм билээ. Лаг машин. Ер нь муу нөхөртэй байснаас сайн машинтай байвал сэтгэл зовохгүй. Шөнийн хэдэн цагт ч байсан байшингийн чинь гадаа эзнээ хүлээгээд л зогсч байна. Яасан удаан хүлээлгэдэг юм гэж уурлахгүй, амар амьтан.

 

“Улаанбаатар” зочид буудлын тавдугаар давхрын У1Р өрөөнд хийсэн энэ удаагийн ярщцлага уугээр өндөрлөж байна. Загвар өмсөгч охид нь уудээр эргэлдэж зураг авалтын цаг эхэлснийг дуулгасан учраас ярилцлагадаа түр цэг тавьсан хэрэг.

                                                           

Ч.Чулуунцэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • эмэгтэй зочин (202.70.34.98)
    сайхан ярилцлага байна. Хүн өөрөө өөртөө л сэтгэл дүүрэн амьдрах хэрэгтэй шүү дээ. Хүний төлөө худлаа амьдрах хэрэггүй. Яг л орос школ байна даа. Маш их таалагдлаа. Боловсролгүй, юм үзээгүй, мулгуу нөхдүүд л Соёлмааг муулдаг. Илүү тод, хурц амьдар.
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.41.173)
    Сумтай авгай л даа. Гэхдээ олон хүний дунд ганц нэг байхад гэмгүй ээ ккк.
    2018 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.42.174)
    сэжгийн заваан солиот
    2017 оны 12 сарын 30 | Хариулах
  • Чинбаа (202.9.40.74)
    Яг галзуу хүний яриа. Нөхөргүй хэцүү амьдарснаа ингэж л өөрийгөө зөвтгөдөг байх даа гэмээр. Яавч сайны үлгэр жишээ биш. Үнэгэн заль гарга ч гэнэ үү паа паа
    2017 оны 12 сарын 30 | Хариулах
  • эмч (202.9.40.149)
    шизофрения
    2017 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.209)
    ems sadarlaval undesten mohno
    2017 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.209)
    hozriin mergech shig hun yum emegtei hun amaa tsegnej yarih estoi ailguitvel hamarui hunees dor bolno
    2017 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.31.18)
    dajgui emegtei sh de.neg heseg ch OD bailaa.odoo nam jiml baih yumdaa.uurt ni ter ni saihan baidag biz de..yamar ch baisan mongoldoo baigaa l yum bn
    2017 оны 12 сарын 29 | Хариулах
  • Zochin (103.229.121.253)
    Er n jaahan shiruunduu bolhoos ooriinhoo tuhai, humuusiin tuhai ovoo yarichihdag hun shuu. Uhaalag.
    2017 оны 12 сарын 29 | Хариулах
  • иргэн (202.70.36.154)
    Хүндэлдэг.яг өөрийнхөөрөө байг
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Би эр күн (202.21.115.242)
    Соко минь өөрийнхөөрөө байгаад, байдагт чинь Монгл эрчүүдийн өмнөөс талархаж явдаг шөө
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • zochin (183.81.171.3)
    saikhan l yriltslaga boljee. Chasdaltai huuhnuud uneniig yridag. Henees tuslamj guihgui.
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Хотын залуу (43.228.131.110)
    Тасарсан хүүхэн. Одоогын алиа бацаанууд юу ч мэдэхгүй дээ. Энэ бол жинхэнэ Орос школтой хүний яриа. Мангар бацаанууд амаа та. Соёлмаагын энтэй юм бүтээчихээд наад хараалаа хэл за.
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (78.250.243.89)
    nakalnii baliar avgai
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • hehe (91.182.146.19)
    vs ni buural bolsonch ynag aranshin gijigdeestei kk
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Kkk (66.181.161.99)
    Setguulch C.Altai ahtai ih adilhan yariatai yum bn halimag tavichihval adalhan ch yum bn sonirholtoi l yariltslaga bn amjilt husie.ter yariad bga goyo deelniihee zagvaruudiig hurdan gargaj niitiin hurteel bolgooch
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • kkkkk (91.182.146.19)
    odoo . iim balai emee ner hvrtel . onigoo ch yum shig . ichih ch vgvi nvdnii bulaigaa olond gelgej maazraad bolimoor yum odoo meddeg chaddag sain zvil tsag hugatsaanaas hojij chadsan bol tvvniigee vr udam ach zeenertee zubluud . yvj baimaar ... getel ene emgen buur bugs yrij vrchiij ynaglaad ...
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (27.123.214.103)
    Чавганц чинь бас янаг царай гаргаад зургаа даруулчихжээ
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.40.29)
    elii bailai er nohorgui chavgants hutsnaa bas
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    саяхан
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    26 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    42 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    1 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    1 цаг 33 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    1 цаг 39 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    2 цаг 21 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    2 цаг 24 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    2 цаг 28 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    2 цаг 32 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    17 цаг 14 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    18 цаг 2 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    18 цаг 43 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    18 цаг 49 мин
  • "Алтан цом" -ын гуравдугаар тойргийн барилдаан энэ сарын 15-нд болно
    18 цаг 52 мин
  • Улаанбаатар метро төсөлд хамтран ажиллахаар санал солилцлоо
    19 цаг 26 мин
  • Ц.Даваасүрэн: Х.Булгантуяа үндсэн хуулийн дагуу санал хураасан
    20 цаг 12 мин
  • Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна
    20 цаг 30 мин
  • Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана
    21 цаг 46 мин
  • Аюулт үзэгдэл ослын 87 удаагийн дуудлагаар 4 иргэний амь насыг аварчээ
    21 цаг 53 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
  • Уушгины гүнд хүрч, цусанд шингэдэг хамгийн аюултай агаар бохирдуулагч PM2.5 тоосонцор 7.4 хувиар багасжээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК