Малчид, тогтмол орлогогүй иргэд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ хэт өндөр байгаа тул 50 хувиар бууруулж жилийн 28 мянга 800 төгрөг болгон бууруулжээ. Ингэснээр эрүүл мэндийн даатгалгүй, эмнэлэгт хандаж чадахгүй дээрх бүлгийнхэн эрүүл мэндийн байгууллагад хандах боломж нээгдэж байгаа юм.