21 аймаг, нийслэлээс ирүүлсэн хепатитийн вирүсийн эрт илрүүлгийн мэдээгээр нийт 353445 хүн хамрагджээ. Энэ нь хамрагдвал зохих хүн амын 47.1 хувийг эзэлж байна. Мэдээллийн сан дахь эрт илрүүлгийн хамрагдалтын хувь 43.7 байгаа бөгөөд утсаар мэдээлсэн хамрагдалтын хувиас 3.4 хувиар бага буюу 25504 хүний мэдээлэл мэдээллийн санд ороогүй байна.
Харин Дорноговь, Сэлэнгэ, Говь-Алтай, Сүхбаатар, Дундговь, Өвөрхангай, Архангай, Говьсүмбэр, Завхан, Хэнтий, Дорнод, Орхон аймгуудад хепатитийн вирүсийн эрт илрүүлгийн хамрагдалтын хувь аймгийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаа юм. Мөн Булган, Баян-Өлгий, Улаанбаатар хотод хепатитийн вирүсийн халдварын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдагсдын хувь 40 хувиас доош үзүүлэлттэй хэвээр байгаа аж. Ямартай ч эрт илрүүлгийн хамрагдалтын хувь Баян-Өлгий, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад нэгээс дээш хувийн өсөлттэй байгаа бол Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотод хамрагдалтын хувь нэмэгдээгүй байна.
Х.Хэрлэн