Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Төгсбаяр: Амьдрал өөрөө гэр бүлийн эсрэг дүрд тоглоод байна

2017-12-30
0
ЖИРГЭХ

 

Тэртээ 1983 онд “Гарын таван хуруу” кино дэлгэцнээ “амилж” монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн билээ. Аав ээжийн хайр, ах дүүгийн халамж, гэр бүлийн үнэ цэнэ, нандин дурсамжийн талаар нэгийг тунгаан, хоёрыг бодогдуулахын зэрэгцээ ах дүүс амьдралын ээдрээт замыг хэрхэн туулж, жаргал зовлон амсахын хэрээр ухаажин ихийг бүтээж, сурч хөдөлмөрлөж байгаа тухай өгүүлдэг энэ киног шүүмжлэгчид монголын анхны гэр бүлийн кино хэмээн хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл 34 жилийн дараа монголын кино урлагийн түүхэнд дахин нэг гэр бүлийн кино үзэгчдийн хүртээл болж эхэлсэн нь “Хүн мод” кино. Тус киноны ерөнхий найруулагч “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаяртай ярилцлаа.  Тэрбээр “Сайн уу амьдрал минь”, “Хэцүү анги”, “Ах дүүс”, “Эрэмдэг”, “Эцсийн хүсэл” зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан кинонуудыг бичиж, найруулж, гол дүрийг нь бүтээсэн уран бүтээлч билээ.   

 

 

 

-Хамгийн сүүлд гаргасан “Баярлалаа” дууг их сайхан уран бүтээл болсон байна хэмээн үзэгчид ам сайтай байна. Та амьдрал дээрээ хэр баярлалаа, уучлаарай, хайртай гэж хэлдэг хүн бэ?


- Баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлэхийг хичээдэг. Харин уучлаарай, хайртай гэдэг үгийг уран бүтээлээ илүү илэрхийлэхийг хүсдэг. Тухайлбал “Зүрх уучил”, Хайрын бүжиг, Чи миний, “The love” гээд л. Ер нь дотоод сэтгэлээ уран бүтээлдээ түлхүү тусгадаг гэх үү дээ.

 

- “Баярлалаа” бол тун удахгүй нээлтээ хийх “Хүн мод” уран сайхны киноны дуу. Шинэ уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?

 

- Манай кино гурван хэсгээс бүрддэг. Товчхоноор хэлбэл нэгэн сайхан гэр бүлийн гишүүд амьдралд тохиолдох жаргал, зовлонг хэрхэн даван туулж байгаа талаар маш энгийнээр өгүүлнэ. Гэр бүл дотор алдаа эндэгдэлээсээ болж нэгнийгээ буруу ойлгох, буруутгах явдал бишгүй гардаг. Харин эдгээр бэрхшээлүүдийг ах дүүс сэтгэлийн тэнхээтэй байж яаж даван туулах вэ, гэр бүл гэж юу юм бэ гэдгийг л харуулах гэсэн бүтээл. Сүүлийн үед их төрлийн өгөгдөлтэй, өөр өөрсдийн хэлэх гэсэн санаатай кинонууд их гарч байна. “Хүн мод” кино эдгээрээс гэр бүлийн гэдгээрээ онцлогтой. Эсрэг дүр байхгүй. Амьдрал нь өөрөө энэ гэр бүлийн эсрэг дүр нь. Ер нь өнөөгийн нийгмийн амьдрал өөрөө гэр бүлийн “эсрэг дүрд” тоглоод байна шүү дээ.  “Чаддаг юм бол намайг даваад гар л даа” гэх хандлагатай гэр бүлүүд нүүр тулдаг. Гэхдээ тэд хамтын хүчээрээ энэ бүхнийг даван туулдаг.

 

 

- Бараг бүх хүн амьдарч буй нийгмээ шүүмжилж байна. Хатуу байна, ширүүн байна, сөрөг байна гээд л. Сайн, сайхан нийгмийг цогцлоохын тулд бид хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?  


Маш энгийн. Хүмүүсийн харьцаа л сайн сайхан болчихоосой. Бид хоорондоо ойлголцож чадахгүй байна, хүсэхгүй байна. Бүгдээрээ л бухимдалтай байгаа. Гэхдээ түүнийгээ тэвчээд өнгөрөх сэтгэлтэй байвал бүх асуудал аяндаа шийдэгдчихнэ. Юманд тэвчээртэй, хүлээцтэй хандаад, нэгнийгээ хүндлээд сурчихвал  энэ бол жижиг асуудал шүү дээ.  Гэтэл өнөөдөр хоёр хүн хоорондоо шүргэлцэж, хоёр машин хоорондоо мөргөлдөх хоёр бараг ялгаагүй болчихож. Хүн байна даа. “Машин бол төмөр, харин та бэртээгүй биздээ. Нэг хүнийг мөргөчихвөл уучлаарай санаандгүй юм боллоо” гээд л ойлголцчихвол энэ амьдарч буй нийгэмдээ хатуурхаад байх хэрэггүй л болов уу.

 

 


- Таны нэг уран бүтээл санаанд орлоо л доо. “Хүн хүнээ хайрла” гэж?


- Тийм шүү. Гэхдээ хүндлэлийг хамгийн түрүүнд суралцмаар байна. Хайрлах бол хожмынх, их том агуулгатай. Хүндлэн харилцах харьцаа, хүнээ хүнээ дээдлэх соёл л бидэнд дутагдаад байгаа ганц зүйл.

 


- Хайр бол их том агуулгатай гэлээ. Таны уран бүтээлийн ихэнх нь хайрын тухай өгүүлсэн байдаг нь үүнтэй холбоотой юу?


- Би хайрын илэрхийллээр хоёулангынх нь яриад буй нийгмийн сөрөг хандлагыг аль болох дарахыг хичээдэг. Миний зүгээс хийж чадах юм нь энэ. “Хүн мод” уран сайхны кинонд гэхэд л дүү нь ахыгаа, ах нь дүүгээ хайрлах, эцэг эх нь үр хүүхдүүдээ, эхнэр нь нөхрөө хүндлэхээс хайр бий болдог юм шүү гэдгийг харуулах зорьсон. Том сэдэв барьж аваад хайр “тоглуулахаас” илүүтэй хүндлэл, нэг нэгнээ гэсэн сэтгэл, цаашлаад монгол хүнд сэтгэлийн тэнхээ гэдэг зүйл бяраас илүүтэй заяасан байдаг гэдгийг харуулахыг бодлоо.

 


- Сэтгэлийн тэнхээний талаар ярихаар урлагийнхны зарим нь их шүүмжлүүлдэг. Амархан гунидаг, гутардаг гээд л. Гэхдээ зарим уран бүтээлчдээс энэ биенээс нь яаж гарсан бол гэмээр тэсвэр тэвчээр харагддаг шүү?


- Урлагийнхан их эмзэг байдаг л даа. Баярлаж, гомдох нь амархан. Тиймдээ ч тэнхээ жаахан дутмаг хүн уруудах зам руугаа орчихдог тал бий. Гэхдээ түүнийгээ даван туулж, ганцхан л амьдрах юм чинь хүн шиг явах хэрэгтэй гэх сэтгэлтэй, зоригтой, хайрлах хүнтэй байх нь амьдралын бас нэгэн утга учир юм болов уу. Түүнээс биш баян цатгалан, хүнээс илүү гарч амьдрах нь амьдралын сайн сайхан нь биш шүү дээ.

 


- Уран бүтээлч хүн өөрсдийн бүтээлээ тоолоод байдаггүй байх л даа. Гэхдээ урлаг хэмээх тогоонд 20 –оод жил “чанагдаж” байгаагийн хувьд хийсэн бүтээснээ тоон хэлээр тоймлож хэлбэл?


- Нас тоолдоггүй гэдэг шиг уран бүтээлээ тоолоод байдаггүй. Хэрэв тоолчихбол тоо нь гүйцчихсэн байна гээд зогсоочихвол яах вэ гэх сүжиг төрөөд байдаг юм. Яахав, барагцаалж хэлбэл зохисон дуу гэвэл 100 гаруй бий шүү. Харин кинонд тоглосон гэвэл 50 орчим, найруулсан 30 гаруй уран бүтээл байна.      


- Ганчаарчилсан уран бүтээлээ орхигдуулчихвуу даа. Хэд хэдэн сайхан уран бүтээл гаргасан байхаа?


- Өөрийгөө илэрхийлэх боломжийг хайсан л даа. Уран бүтээлч хүнд байдаг л санаа онооны завсар юм. Нөгөө талаар өөрийгөө идэвхтэй байлгах гэсэн оролдлого. Хамтлаг маань завсарлага авчихсан байгаа энэ цаг үед өөрийгөө амраахгүйгээр, ямар нэгэн зүйлд тээглээд гацчихгүй юмсан гэсэн дээ уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Нэг сайхан үг байдаг даа. Амьд гаръя, илүү сайхан амьдаръя гэж бодож байвал урагшаа яв. Сууриндаа байгаад л байвал хэн нэгэн үүдээр чинь орж ирнэ гэж.

 


- “Гайс” хамтлагийнхан уран бүтээлдээ хэзээ эргэж орох вэ?


- Хамтлаг яг одоогоор амралтын байдалтай байна. Ирэх хавраас л ажилдаа орох байх даа.

 

 


- Хэр сошиалд идэвхтэй хүн бэ?


- Бусадтай л адил утсаа “маажина”. Гэхдээ нэг их идэвхтэй биш.   


- Улс төр сонирхдог уу?


- Нэг их сонирхдоггүй. Гэхдээ цахим ертөнц нээлттэй болчихсон энэ үед хүссэн хүсээгүй нэгнийх нь хэлсэн үг, хийсэн үйлдэл нь гараад ирдэг. Яг тэр үед тухайн хүнийг муу хэлэхээс илүү яах вэ, яана даа л гэж бодогддог. Нэг хүн рүүгээ дайрах биш олуулаа нийгмээ цааш яаж цэвэрлэх вэ гэдэг дээр л бодох цаг болсон юм шиг.

 

- Хэр шүтлэгтэй вэ?


- Тодорхой хэмжээний шүтлэгтэй. Гэхдээ нэвтэрч ойлгоогүй шашныг дагахыг хүсдэггүй. Хааяа гандан орчихдог. Лам дээр очоод номоо уншуулаад, өгсөн арцаар нь биеэ утаад, рашаанаар нь өөрийгөө ариусгачихдаг. Бас хааяа ээж дээрээ очоод  үгийг нь сонсоод үнсүүлээд гарахад сэтгэл бас л сайхан уужирдаг шүү.


- Багадаа хэр ээждээ загнуулдаг хүүхэд байв? 


- Би их сахилгагүй хүүхэд байсан. Ямар сайндаа л СУИС-аас зургаан долоон удаа хөөгдөх шахаж байхав. Оюутан байхдаа ийм томоогүй байсан хүүхэд 10 жилдээ ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Их сургуулиа төгсөөд хэсэг будилсан. Алдсан, оносон цаг хугацаа бий. Гэхдээ хүнд тогтох үе гэж байдаг юм билээ.

 

 


- Таныг тэгэхээр хэн хүмүүжүүлэв. Урлаг уу, амьдрал уу эсвэл өөрөө  өөрийгөө хүмүүжүүлэв үү?


Үзэж харсан амьдрал минь намайг хүмүүжүүлсэн юм уу даа. Амьдрал гэдэг чинь асар том сургууль шүү дээ. Алдаж гишгэж явсан зам мөр минь их зүйлийг ойлгуулсан.  Мэдээж урлаг нөлөөлнө. Тоглож байгаа хөгжим, зохиож байгаа үг ая, хажууд байх ард түмнийг соёлд нэвтрүүлж байгаа хүмүүс гээд л.


- Тун удахгүй шинэ он гарлаа. Хамгийн дурсамжтай шинэ жилээ дурсаач?

 

- Шинэ жилийн баяр болгон сайхан дурсамжуудтай. Хамгийн мартагддаггүй шинэ жил гэвэл би багадаа тийм ч сайн сурлагатай байгаагүй л дээ. Тэгсэн нэг өдөр аав ээж хоёр маань энэ шинэ жилээр “Сайн” дүнтэй гарвал Кама гэдэг дугуй авч өгье гэсэн. Ёстой мэрийж, хичээж  байгаагүйгээр хичээлдээ зүтгэсэн дээ. Дунд авдаг байсан хичээл дээрээ сайн, сайн гардаг байсан хичээл дээрээ онц гараад тэр жил дугуйтай болж байлаа. Хүн өөрөө хичээвэл зорилгодоо чаддаг юм байна гэдгийг тэр үед л ойлгож ухаарсан даа. Хүнд ер нь төлөвлөгөө их чухал юм билээ. Бас шинэ жил болгоноор хамгийн догдлуулдаг зүйл нь мандарины үнэр, өвлийн өвгөн хоёр. Манай монголын өвлийн өвгөн ямар гоё гээч. Цэнхэр нөмрөг, цагаан сахал, монгол гутал, таяг гээд л бодох төдийд л догдлоод л явчихаж байгаа юм даа. /Инээв/


-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
- Баярлалаа. 

 

Б.Ариун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    5 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    29 мин
  • Өглөөний цайг өөртөө юу?
    53 мин
  • COP17: Бэлчээрээ аврах боломж буюу өгөөжийг нь малчид ч хүртэнэ
    1 цаг 23 мин
  • Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
    1 цаг 28 мин
  • Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    1 цаг 34 мин
  • Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ
    1 цаг 44 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
    9 цаг 31 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
    9 цаг 35 мин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
    16 цаг 22 мин
  • Их Британийн хаан III Чарльзын дүү Эндрюг АНУ-д ирж "Эпштейний хэрэг"-т мэдүүлэг өгөхийг шаардав
    17 цаг 56 мин
  • Зэвсэгт этгээд сургуульд гал нээж есөн хүнийг хөнөөж, 25 хүнийг шархдуулжээ
    18 цаг 7 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    18 цаг 13 мин
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    20 цаг 5 мин
  • НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих гүйцэтгэгч шалгарлаа
    20 цаг 32 мин
  • Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ.
    20 цаг 38 мин
  • Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    20 цаг 49 мин
  • Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
    20 цаг 54 мин
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    22 цаг 39 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    23 цаг 2 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК