зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амь гуйсан адууны нүдийг харж чадахгүй юм билээ

2018-1-02
0
ЖИРГЭХ

 ..,Хөөе, залуу адуу яаж авч байна?

Кг нь 4400.

 Хэдэн адуутай яваа юм.

96 тооны.

 

“Тэгвэл анд аа, манай эзэн кг-ыг нь 4500 төгрөгөөр авна, намайг дагаад явах уу. Манай нядалгааны газар энүүхэнд, булан тойроод л”   хэмээгээд урд орон замчлан гүйх эрийн өдөр тутам хийдэг ажил нь ердөө энэ. Хэдий чинээ эрт босч зам тосч  олон хүнд зуучилна, тэр хэрээр эзний чулуудах зоосны хэмжээ өснө. Бас сайхан загнаж, орой нядалгааныхаа газрыг хаах үедээ ганц шил Ерөөлийн бараа харуулах хаялгатай тул аль болох олон адуу зуучилж өгөхийг хичээнэ. Тэр сүүлийн хоёр жил ийм ажил хийж байгаа тул хүнд ачаатай тэрэг даваа өөд өгсөн уухилах чимээг андахаа больжээ. Бас цас  манарган давхих олон адууны нүргээнийг унтаж байхдаа ч сонсдог болсон.  Энэ удаад ч алдсангүй. Долир Цэрэнгээс түрүүлж гүйсний буянаар Завханаас гарсан 96 тооны адууг Эмээлт рүү өнгийхөөс өмнө барьж авч, эзэндээ хүргэж өгөхөөр майжигнаж яваа нь энэ.  Харин адуун сүргийн тухайд амийг нь авч явах цус үнэртсэн газар руу ойртох тусам хөлийнх нь хурд саарч, ижил сүргээ санан хамраа тачигнуулан үргэвч мөнгөнд улангассан эзэн нь килограмм нь 4500 төгрөг гэх сургаар 96 тооны адууг бүгдийг  нь энэ үнээр өгчихвөл дор хаяж жар гаруй сая төгрөгтэй болох нь байна гэж цээжний бангаар бодмоцоо хөөрсөндөө  дуугаа улам өндөрсгөж, замын турш нутаг гүйх гээд зовоосон өндөр хээр азарганы ташаан толгой руу уурганы үзүүрээр хэд сайн евроод авлаа. Өнгө мөнгөний хорвоогийн нэгэн өглөө Эмээлтэд ийн эхэллээ.  Хөөрхий 96  адуу их  үд гэхэд  цээж бөгс болон өлгөгдөж, адуучин эр хамгийн багадаа жар гаруй сая төгрөг өвөртлөн Улаанбаатарыг зорих бол нядалгааны газрын эзэн, хятад боосынхоо өгсөн даалгаврыг цаг тухай бүрт нь биелүүлж байгаадаа  хөөрч цусанд будагдсан цементен талбай дээрээ бүжиглэх шахан баярлах нь гунигтай.

     Амь гуйсан  адууны нүдийг хэн ч харж чаддаггүй  юм билээ

Уг нь энэ газрын эртний нэр Эмээлт. Өвөг дээдэс маань  их холын ерөөл, учир билэгдлийг бодож ийн нэрлэсэн байх. Гэвч өдгөө  амьтны голыг тасалдаг нядалгааны  газар болж хувирсан.  Хүн гээч хоёр хөлтний  хамгийн тансаг зоог нь мах болохоор яалтай ч билээ. Гэхдээ өвөг дээдэс маань  талаар дүүрэн мал сүрэг байна гээд  өглөө бүр үхэр унагаж байгаагүй.  Зунд нь сүү цагаан идээгээр өвөл идсэн махныхаа хорыг гадагшлуулж, мал сүргээ тэнцвэртэйгээр өсгөж үржүүлсэн ирсэн. Харин эдүгээ шинэ цагийн монголчууд өвөл зунгүй тарган хонины өөхтэй хавирга зооглодог болоод удлаа.  Бас мөнгө л болж байвал юугаа ч хайрлахаа больсны жишээ бол дээр дурдсан адуун сүргийг үй олноор нь амьд үхсэн ялгаагүй хил дамнуулан наймаалах болсон явдал. Ингэж хэлэхээр бэлчээрийн даац нь хэтэрсэн учраас мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулахгүй яах юм бэ гэх хүн захаас аван таарах байх. Гэхдээ сүргийн бүтэц гэх зүйлийг  ямагт санаж л явах учиртай. Таван хошуу мал нэг  хотонд байх л ёстой. Хонь нь голчлох уу, адуу үхэр нь зонхилох уу гэдэг нь тухайн нутаг уснаас ихээхэн хамааралтай  нь мэдээж. Бас байгаа хэдээсээ хэдийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах нь тухайн малчны асуудал. Мөнгө л хэрэгтэй гээд малаа  хуйгаар туун нядалгааны газарт тушааж хотоо харлуулсан малчин баяжина гэж ч юу байх билээ. Түүнтэй адил хятадууд адууг өндөр үнээр худалдан авч байна гээд сүрэг сүргээр нь таслан хөөж, мах болгоод байвал хожмын өдөр адуу гэж ийм амьтан байсан юм гээд зураг үзүүлээд сууж байх хэрэг үү.  Өнөөдрийн  байгаа дүр зургаар бол Монгол Улс таван жилийн дараа адуугүй болно гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Эмээлт зах 18 том, жижиг махны үйлдвэртэй гээд бод. Ид ачааллын үедээ өдөрт хамгийн багадаа 120 адуу нядалгаанд ордог гээд бодохоор зөвхөн нэг өдөр 2160 адуу мах болон хувирдаг байна. Энэ бол өнөөдрийн дүр зураг. Харин урин цагт хятадууд монгол адууг амьдаар нь хилээр гаргахыг чухалчилдаг.

 

 

Тиймээс сүрэг сүргээр нь туухаас эхлүүлээд, аагим халуунд машинд олноор нь ачиж тээвэрлэснээс зам зууртаа харангадах, өлдөх, цаашлаад бага залуу нь дарагдаж үхэх бол энүүхэнд. Ийм бичлэгийг өнгөрсөн зунжингаа цахим хуудаснаас үзсэн. Монгол Улс адуугаар баян хэмээгддэг ч 2016 оны мал тооллогын дүнг харвал үнэн хэрэгтээ дөнгөж л 3,6 сая адуутай аж. Энэ тоон үзүүлэлт хүн амтайгаа харьцуулахад л өндөр байгаагаас биш дэлхийн бусад орнуудад ийм дайны адуу байж л байгаа. Тэд л манайхан шиг мөнгө хөөн  өлөв долов хийж, мах болгон экспортлодоггүй болохоос. Хэдхэн жилийн өмнө  вьетнамчууд манайх шиг мөнгөний хойноос хөөцөлдөн хэдэн үхрээ барсан байдаг. Тэр үед хятадууд  зах зээлээс өндөр үнээр үхрийн шийр  худалдаж явсан байдаг.  Өндөр үнэ дуулсан үхэрчид манайхан шиг л  хоёр гурав, дөрөв таваар нь тууж, аваачсаар таван жилийн дараа гэхэд улсынхаа хэмжээнд 2400 тооны үхэртэй үлдэж баларсан юм  гэнэ лээ. Одоо тэд амаа барин экспортын мах идэж буй. Манайх ч тэгэх биз.  Нөгөөтэйгүүр, эдгээр үйлдвэрийн эзэд нь бүгд хятад. Тэд зөвхөн адуунаас дан хар махыг нь л шулж авахыг шаарддаг байна.  Гадар, дотор өөх, гэдэс дотор, элэг, уушиг, толгой, хэл нь тэдэнд хэрэггүй. Тэгсэн мөртөө ядарсан монгол толгой шийр, гэдэс дотор, хаягдал, өвдөл цөвдөл гуйхаар өгдөггүй атлаа хашааны буланд овоолж нохой ч тоож идэхгүй өмхийрөх  үед нь хаядаг гэж байгаа.  Энэ үйлдэл нь монголчуудыг нутаг дээр нь доромжилж буй хэрэг.   

Дэлхий дээр хамгийн аюулгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг бэлчээрийн адууны мах гэдгийг тэд хэдийнэ мэдчихэж. Адуу барагтай л бол өвддөггүй амьтан гэдгийг биднээр хэлүүлэх юун. Тэр утгаараа кг  мах нь 28 ам.доллароор дэлхийн зах зээл дээр зарагддаг байна. Харин адууны өлгий нутаг болсон Монгол Улсад кг нь 1,2 ам. доллар. Ийм үнээр худалдаж аваад зах зээлд нийлүүлэхэд кг махнаас унах ашиг алт олборлосноос хэд дахин их байгааг гадныхан маниар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Өвс ургамал бол хөрсийг нь бордоод өгөхөд л хураах ургацын хэмжээ тэр хэрээр нэмэгдэнэ. Харин адуу жилд нэг л удаа төллөдөг амьтан. Зарим жил сувайрна, цаг агаар таагүй бол хээл хаяна.    

 

 “Танай адуу дуусна, бид буцна”

Хятад худалдаачны хэлсэн үг болохоос биш чин үнэн зүйл нь энэ.  “Саян-Уул” компаний харуул хамгаалалтын ажилтан  залуу “ Манай найз ярьсан юм. Түүний ажилладаг  махны үйлдвэр дээр Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалт ирээд үйлдвэрийн ариун цэвэр болон бас бус асуудал дээр торгууль тавиад буцаж. Шалгалт явсны дараа үйлдвэрийн эзэн хятад “Байцаагчийн дансанд мөнгө хий. Торгууль төлснөөс  бага зардал гарна.  Тэртээ тэргүй бид буцна. Монгол  Улс таван жилийн дараа адуугүй болно. Тэр цагт энэ үйлдвэр бидэнд хэрэггүй” хэмээсэн гэнэ лээ” гэж ирээд харуусан ярьсан.  Үнэхээр тийм. Өдөрт хоёр мянгаараа нядалгаанд орохоор адуу үлдэх үү. Энэ өдөр ч хоёр гурав, дөрөв, таваар нь тэвшин дээр ачсан морьд Эмээлт рүү хөвөрч л байна лээ.  Адуу зөнтэй амьтан. Хүнээс илүү ухаантай гэж ирээд л хөгшчүүд ярьдаг.  Үнэхээр тийм аж. Нядалгааны газрын хашаа руу оруулах гэж бөөн юм болж байгааг хоёр нүдээрээ харлаа. Нүдний нулимс бүрхээд ямар хэцүү байсан гэж санана. Цахим сүлжээгээр хятадууд адууг тарчлааж байна, шөрмөсийг нь тасалж байна гэж шуугиад л байсан. Чухам үнэнийг хэлэхэд, монголчууд тэгдэг учраас хятадууд биднийг дууриасан хэрэг. Цусны үнэр авсан морьд хамраа тачигнуулан нядалгааны  хашааны руу орохгүй амь тавин зүтгэж байхад цусанд улайрсан нядлаачид мод, төмөр гарт юу таарсанаараа толгой тархигүй нүдэж байгааг юу гэх вэ. Тэдэн дунд хээлтэй гүү хүртэл байсан. Айсандаа нүдэн дээр хээлээ хаяж байсан гээд төсөөл дөө.  Хэлэх ч үг олдохгүй байна.  Хээлтэй гүүгээ үнэлэн, сохор зоосны төлөө  нядалгаанд өгч явуулж байгаа  малчныг хүн гэж хэлэхэд үг эвлэхгүй нь.  Өчигдөр хэсэг адууг  Архангайгаас тууж ирэн нядалгаанд оруулж. Орой нь нэгэн эр нядалгааны газраас уутай зүйл бариад гарч. Юу авч явааг нь шалгахад, “Би хурдан удмынхаа толгойг авч явна. Нутагтаа аваачаад уулан дээр зална” хэмээн хариулж. Бас л хэлэх үг олдсонгүй. Дэргэд байсансан бол тархи руу ороолгоод авмаар л байлаа.

 

 

Юу гэсэн үг вэ. Мөнгөгүйдлээ мөнгөгүйдлээ гэхэд хурдан морио тууж авчраад нядалгаанд өгтлөө хувхайрлаа гэж үү дээ. Шинэ цагийн монголчууд ингэтлээ өнгө мөнгө хөөж, доройтлоо гэж үү. Бид чинь ямар ард түмэн байлаа даа. Төрийнхөө сүлдэндээ залж, хурдан морины уяан дээр очихдоо хүртэл ёс жудгийг сахидаг байсан бус уу. Морины тухай олон сайхан зүйлийг өгүүлж болно. Хүний  сайн нөхөр гээд л. Гэвч өнөөдөр монгол хүнд, адуучин эрд эрдэнэт хүлэг нь бус ирмэж тоолдог  мөнгө чухал болжээ. Хурдны удамтай байна уу, хээлтэй гүү байх эсэх нь хамаагүй. Мөнгөтэй эрийн нүдэнд туссан бол аргамаг хурдан хүлгээ ч барьж өгөөд зогсч байх болж.  Дайны талбарт эзнээ орхилгүй, дайчин нөхдөд нь хүргэж өгсөн  монгол морь, монгол адууны гайхамшгийг магтан дуулсаар ирсэн  атлаа хэдэн халтар төгрөгийн сургаар адуун сүргээ азарга азаргаар нь тууж авчраад мойл хар нүднээс нь унах  нулимсыг нь ч үл тоон  нядалж  байгааг юу гэх билээ. Өдөр бүрийн улайг харсаар нүд сэтгэлийнх нь сүв битүүрсэн гэдэс арилгагч авгай нар өрөөсөн гартаа цусанд будагдсан түмпэнгээ эргэлдүүлэн ташаа тулан таахалзах нь цаанаа л зэвүүн.

 

 Төрийнхөө сүлдэнд залчихаад төгрөгийн сургаар нядалж орхих монголчууд

Би худал хэлээгүй. Мөдхөн  “Унага тутамд урамшуулал” олгох тухай гэсэн төрийн зарлиг уншаад зогсч байх вий.  Зах зээлд шилжсэн он жилүүдийн эхэнд  дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээгээ бууз, хуушуур болгоод дууссан  билээ. Хүү өрх тусгаарлах гээд дөрвөн тэмээний учрыг олох гэсэн юм гээд дөрвөн сайхан амьтан хөтөлж явсан  тэмээчинтэй таарч л байлаа. Намайг их сургууль төгсгөх гээд  ижий, аав хоёр минь хэдэн тэмээгээ дуусгасан даа хэмээн шүүрс алдах нэртэй дуучинтай ярилцлага хийж л явлаа. Тэр үед надад юм бодогдоогүй. Харин одоо Монгол Улс тэмээгүй болчих шахаад баларч байгаа.  Үүний араас адуу орж байна. Адуугүй  Монголыг Монгол гэх үү.  Мориндоо мордсон байхад монгол хүн ялдаг байсан юм.  Хийморь сүлд нь моринд нь байсан учраас бид ялж байж. Морь ч үгүй, хийморь ч үгүй монгол хүн хаа хүрэхийг  хэлж мэдэхгүй юм. Морь бус мөнгө л чухал болсон юм бол төрийнхөө сүлднээс морио авах хэрэгтэй. Тэгээд морины оронд  гадна дотны хэн байх нь хамаагүй хүний  зурагтай зоос  тавьчихгүй юу. Ийм л бухимдал өвөртөлсөөр Эмээлт захаас хөдөллөө.    Монголын адуу дуусахын цагт хятад худалдаачид Эмээлтээс хэдийнэ буцсан байна.

Эрхэм Ерөнхийлөгч Таныг адуун сүргээ хайрласан, хамгаалсан, өмгөөлсөн зарлиг гаргах байх гэж найдаад Эмээлтийг зорьсон минь ийм учиртай.

 Ч.Чулуунцэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
Г.Ариунбуян: Төр, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг дааж, ирээдүйг харж, ихийг бүтээх гэгээн үйлсийн зам үргэлж дардан байх болтугай
Улаанбурхан өвчний 8648 тохиолдол бүртгэгдэжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • зочин (202.21.106.167)
    Монгол улс 76 хужаа та бүгд үхэн монгол бузарлаасан монгол улс төрч засаг газар бүгд устан энэ бол бүгд АН.нам МАН нам 2 буруу зам монгол авчсан 1992 ,1993 1994 1995 1996 1997 1998 1999 2001 энэ хэн буруу АН нам элбэгдорж буруу зам монгол улс энэ улс ядуу зовлон арих бар 4 ийм болгосон элбэгдорж хаашаа зам монгол улс ийм болсон
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.123.1)
    Даанч адууны мах үхэрийн мах шиг үнэтэй болчихсон байсан юм. Хар хужаагийн махны үйлдвэрүүдийг хаах хэрэгтэй. Хар хужаануудад монгол малын мах идэхэд хувь ерөөл нь дутаж , гэдсэнд нь хурцдаж , заяа төөрөг нь төөрөх байлгүй дээ
    2018 оны 01 сарын 04 | Хариулах
  • Mongol (66.181.161.85)
    Ene yamar hiih ajilgui manguu setguulch vee. Mah bol huns za yu ats mine gazar shoroo uhahaas hamaagui deer biznes urid ch iim l baisan hoishid ch iim l bn. Huduunii orkuud bol orkuud l bhiimda gazar uhahaar uhlee gene mal avahaar bas uhlee gene tiim l ih hairlaad bgaan bol uuruu neg morinii orond ni orood zogsohgui yu tegeed
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
  • Энэ янз бүрийн л юм (150.129.142.204)
    Махны үйлпвэрүүдийн эзэд нь мэдээж цөм хужаа байгаа. Тэгээд тэд л мах гадагшаа гаргах зарах эрхийг авлига энээ тэрээр олж авч байгаа. Сэтгүүлч минь наанаа адуу боловч цаанаа дарга нарын том авлигын сүлжээ шүү дээ. Хэзээ энэ хятадууд цадах хэзээ энэ авлигач монгол дарга нар баяжихын тухай асуудал болохоос адууг аврах малчдад туслах тухай асуудал бас монголчуудын үнэт зүйлс энэ тэрийн тухай бол үнэндээ наад сүлжээний хэн түй ч тоохгүй зүгээр нулимах биз ээ
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
  • Хэлэх үг алга (122.201.25.130)
    Хэлэх ч үг алга даа Морь унаж чадахгүй ч моринд хайртай Монгол эр хүн би Адуу маллаж чадахгүй ч Азаргатай адуугаа хараад омогшиж явдаг Монгол эр хүн би Халтар цаас цагаа хүрвэл хаанаас ч хамаагүй ямар нэгэн аргаар олдно Төрийн сүлдэндээ морио залчихаад Түмпэн савнаас өөр хогшилгүй Орсгой шүдтэй хэдэн халтар цаастай нутгаасаа хөөгдсөн хужаа нарт Хийморь сүлдэндээ тахьсан Морин эрдэнээ шил архи, халтар цаас 2-оор өгч байгаа хүнийг ямар малчин гэхэв дээ Эрхэм ерөнхийлөгч минь хэдхэн жилийн гадныханд морин хийморьтой Монгол эр хүн гэж онгиртол өөдөөс та нар чинь морио цагаач хужаа нарт зарчихаад морьгүй болчихоо биз дээ гэж амаа таглуулах вийдээ. Дорвитой шийдвэр гарган гэдэгт гүнээ итгэж байна
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.194.130)
    ENE BIDNII UURSDIIN BURUUU! 3 han SAYA HUNTEI CH ASAR IH BAYALAG MAL SUREGTEI ARD TUMEN INGEJ UGEEGUIRCH BAIGAA N YAMAR MALNUUDIIG SONGON UDIRDUULJ BAIGAAGAAS BOLJ BAIGAA YUM SONGOLTOO ZUV HIIHGUI BOL UDAHGUI NYADLUULAH MALGUI BOLJ UURSDUU NYADLUULNA!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
  • иргэн (27.123.214.106)
    ямар аймаар юм. Эмээлтийг хаах хэрэгтэй юм б.а даа.
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.176.210)
    Хөөрхийдөө хотын иргэд бид яалтай билээ
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • иргэн (202.70.36.154)
    Би энэ Саян-Уул ХХК-д ажилладаг юм.Арай өндөр үнээр авдаг малчдад хэрэгтэй л байх.Гэвч ченж нэртэй хэдэн луйварчид малчдыг адуугаа авчирсан малчдыг хууран ямар ч зардал зарлага гаргахгүйгээр үйлдвэр малчин хоёрын голоор орж ашиг хонжоо хийгээд байдаг юм. Бас холоос ирсэн олон адуу нэгийгээ дарж алаад бэртээгээд ачигдаж ирж байхад замын постууд хяналт тавиад байж болно доо цагдаа энэ тэр ч бас монгол хүмүүс биз дээ Адуу хашаа муутай хөлдүү цэвдэг дээр олон хоног хашдаг нь онцгүй. Тэр Хас Монгол энээ тэрээ их л ирдэг юм .Гэвч шантааж хийхээс өөр юу ч хийдэггүй нь тиймхэн
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Хар туг (1.25.154.199)
    Эмээлтэд одоо мөнгө эргэлдэж байна.хулгайч дээрэмч залилангийнхаан.
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Хар туг (1.25.154.199)
    Нөгөө цээжээ дэлдээд байдаг хас тэмдэгтэнгүүд эмээлтэд байрлаач.энэ улиралд.
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.43.203)
    ewii uxaantai xiimortoi amitan shvdee bas l ene muu ezeneesee l deer amitan shvdee xairan saixan monggol aduu mini dee xaraad samsaa sharxirax yumdaa yaandaa ene uls oron mini
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.24.236)
    Адуу дуусах нь дээ .Зах дээр адууны мах ховордсон байна.Үхэр адууны махны үнэ ижилхэн болсон.Сэтгүүлч бүсгүйд баярлалаа сайхан нийтлэл болжээ. Төр засаг арга хэмжээ авах хэрэгтэй. .......
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • MALCHIN (43.228.129.150)
    MALINTAI ADUU GEED DEER UED ZUNDUU ALDAG BAISAN ODOO BAGA ZEREG BORLUULAH HEREGTEI ES TEGVEES ADUU UNEGUI BOLOH GEED BAINA.MUN BUSAD ZAAZ MALAA BORLUULJ URUU TULUHGUI BOL AMID BAILGAH GEJ MASH IH ZARDAL GARCH BAINA.ER NI MAL BOGINO NASTAI AMITAD SUU NOOS HUUVUR NOOLUURAA UGCH CHAHAA BAIGAAD UHCHIHVEL SEGIIG NI BULAH BAIGAL HODUULAH LAITAI.ER NI MALIIG ASHIG SHIMIIG NI HURTEH MAHIIG HI IDEH BORLUULAH GEJ USGUDGIIG MEDDEGGUI TENEG SETGUULCH NAR DUUGUI BAI
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.31.244)
    Ээ төрийн минь сүлд өршөө. Өвөг дээдэс минь өршөө. Юу үзэх минь энэ вэ. Сүлдэндээ морио дээдэлсэн монгол түмэн минь яаж орхивоо. Даан ч дээ. Малгүй бүр түүн дотроо адуугүй монголыг монгол гэх үү. Харийн гүрний аюултай бодлогыг мулгуу шуналтай цус холилдсон хүн дүрстнүүд хэрэгжүүлбэл юу болох бол. Ухаараачээ монголчуудаа. Сөнөх үү сэхэх үү монголоороо үлдэх үү мото унасан мулгуучууд байх уу. Ухаараачээ
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    MONGOL ADUUG DELHII MEDDEG BHAD HOMHOI SHUNALT EZEN NI MONGO L MEDDEG BOLTLOO MONGOLCHUUD SETGELGEENII DOROITOLD ORJEE HAIRAN SAIHAN HULEG MORID MINEE TOR ZASAG TOGTOOL SHIIDVEREE GARGAJ ADUUN ERDENIIG MINI HAMGAALJ HAIRLAACH
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.186.11)
    Сайхан бичжээ баярлалаа Чука
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Монгол хүн (210.102.204.11)
    Их сайн бичсэн байна. Олон чухал асуудал гаргаж тавьсан байна. Бугын эвэр авах, шүдний чигчлүүр хийх мод авах, самар авах, тэмээ, адуу нядалж дуусгах, загас дуусгах, эмийн ургамал өндөр үнээр авах гэдэг байхгүйдээ биш барж дуусгах гээд байгааг хожимдож мэдэх вэ. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг энэ сэтгүүлч сайн бичих юм байна. Эх оронч сэтгэл, үйл хэрэг гэж үүнийг л хэлнэ шүү.
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Бүүр чулуу хүртэл авдаг гээч
      2018 оны 01 сарын 02
  • Зочин (122.201.31.76)
    Xeden mordiinxoo yiluig yzej bn da xoorxii. 60 say togrigoor 10 jil bolson land cruiser 200 avaad xedxen jil yambiilgaad byx um dyysaa
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • зочин (202.21.100.138)
    Завханы адуу зарагч нар болиоочээ. Энэ хүн үнэн бичсэн байна.Өмнөөс нь нулимс гарчихлаа.Завханы адуу зарагч нараа та нар одоо болчих. ИХ баяжсэн даа та нар.
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.109.145)
    Khurelsukh gadaad ruu mah gargana, mah gargana geed l bgaa... Hojim MANAI MAHNII AMTand orson gadnii ulsuud hed l bol hediig tuluud heden saihan maliig mini ui, tumeer ni nyadluulaad ireh tsagt bid uursduu mahaa olj, AVCH idej chadahgui archaagui, uruvdum, haruusaltai halaglam baidald oroh vii dee!!!!!!!! Uneheer bodoh estoi, notstoi asuudal shuu.... Oyutolgoig har. Oyutolgoi manaih uu manaih! GEVCH bidend yamar baidaltai bgaa bilee?! Bid aldchihaad l baij bgaa sh dee! BELEEHEN GASHUUN TURSHLAGA BAISAAR BTAL ALDAAGAA DAHIN DAVTVAL TERNEES ILUU TENEGLEL UGUI!!!
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.164.229)
    Malchid aduuchid geed l halamjlaad bdag Uhaangui teneguudiin tsugluulga boljee.Mongol hun teneg yum
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    12 цаг 38 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    12 цаг 54 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    13 цаг 12 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    13 цаг 53 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    14 цаг 1 мин
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
    14 цаг 16 мин
  • Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
    14 цаг 28 мин
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
    14 цаг 43 мин
  • Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
    14 цаг 46 мин
  • О.Цогтгэрэл: Төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг байна
    14 цаг 52 мин
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
    15 цаг 3 мин
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
    15 цаг 21 мин
  • Академич хэргэм хүртээв
    15 цаг 40 мин
  • Н.Тавинбэх: Салбар үнэ тарифаас болоод алдагдалтай ажиллаж байгаа
    15 цаг 54 мин
  • “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
    16 цаг 23 мин
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
    17 цаг 6 мин
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
    17 цаг 26 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ энэ сарын 23-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно
    17 цаг 42 мин
  • Г.Ариунбуян: Төр, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг дааж, ирээдүйг харж, ихийг бүтээх гэгээн үйлсийн зам үргэлж дардан байх болтугай
    17 цаг 47 мин
  • С.Амарсайхан: Өргөсөн тангараг, зүтгэсэн албандаа үнэнч байж, төр засаг, түмэн олныхоо итгэл, хүндэтгэлийг хүлээсэн Онцгой байдлын байгууллагын үйл хэрэг үеийн үед мандан бадарч байх болтугай
    17 цаг 58 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Будапешт 2025: Өнөөдөр зодоглох ГУРВАН найдвар
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний хоёрдугаар шатны үр дүн
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК