зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Элчин сайд Шин Хаймин: Хятад, Монголын харилцаанд хүлээлт, итгэл, хүсэл эрмэлзлээр дүүрэн байна

2018-1-03
0
ЖИРГЭХ

      Монголын анд нөхдөө, 2018 он бидэн рүү инээмсэглэн айлчлан ирлээ. Миний бие бүх анд нөхдийн шинэ оны мэндийг эрж, чин сэтгэлийн сайн сайхны ерөөлийг дэвшүүлж  байна.

   

Улиран одсон 2017 он Хятад, Монгол хоёр улсад ихээхэн ач холбогдолтой жил байлаа. Тухайлбал, ХКН 19-р Их хурлаа амжилттай хуралдуулж, Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогт социализмын үзэл санааг баталж, хөгжлийн зорилт болон стратегийг гаргаж, Хятад Улсын ирээдүйн хөгжлийн чиглэлийг тодорхойллоо. Монгол Улсын хувьд мөн шинэ Засгийн газраа байгуулж, эрх баригч МАН 28-р Их хурлаа хуралдуулж, Монголын дараагийн шатны хөгжилд таатай суурийг бүрдүүллээ. Харин Хятад, Монгол хоёр улсын харилцааны тухайд 2017 онд мөн л арвин үр өгөөжтэй жил байлаа. Тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд, одоогийн Шадар сайд болон улс төрийн намуудын уирдлагууд Хятад Улсад болсон олон улсын хурал уулзалтад оролцсон билээ. Түүнчлэн саяхан Монгол Улсын шинээр томилогдсон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Хятад Улсад албан ёсоор айлчилсан нь Монгол Улсын шинэ Засгийн газар, Хятадын тал хоорондын хийсэн анхны өндөр хэмжээний уулзалт болсон юм. Тэрхүү айлчлал үр дүнгээ өгч, талууд бие биеийн язгуур эрх ашиг, чухалчилдаг асуудлуудыг харилцан хүндэтгэхээ дахин нотолж, хоёр улсын харилцааны улс төрийн үндэс суурийг бататгасан билээ. Мөн энэхүү айлчлалын ачаар Хятадын тал өөрийн үйлдвэрлэлийн илүүдлийг арилгах зэрэг олон саад бэрхшээлийг үл харгалзан ихээхэн зохицуулалт хийж, Монголын анд нөхдийн ихээхэн анхаарч буй Ганцмод боомтын нүүрсний тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ тал дээр та бүхнийг илүү олон таатай мэдээллийг авсаар байх болно гэдэгт итгэлтэй байна.       

Анд нөхдөө, Хятадад  “Шинэ оны шинэ эхлэл, түмэн зүйлийг шинэчилнэ” хэмээх эртний үг байдаг. Хятадын ард иргэд хуучныг үдэж, шинийг угтах мөчид сайн сайхныг хүсдэг уламжлалтай. Миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд Монголын анд нөхөдтэй адил шинэ жилийн баярт уур амьсгалд автахын зэрэгцээ, 2018 онд Хятад, Монголын харилцаанд мөн хүлээлт, итгэл, хүсэл эрмэлзлээр дүүрэн байна.        

2018 онд талууд улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, санаа амар хөршүүд байхыг хүсэж байна. Найз нөхөд, хөрш айлын харилцааны хувьд хамгийн чухал нь харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэх байдаг. Улс хоорондын харилцаа хэдий арвин, тал бүрээр холбоотой мэт харагдах боловч үүний гол үндэс нь ердөө л энэ нэгэн энгийн ёс байдаг. Хятад Монгол хоёр улс сайн хөршүүд, сайн андууд, сайн түншүүд байхын тулд бие биеийн язгуур эрх ашиг, чухалчлан анхаардаг асуудлуудтай холбоотой бүхий л асуудлыг зайлшгүй хамгийн нэгдүгээрт тавих хэрэгтэй. Харилцан санаа амар байж, харилцан сэтгэл тайван байж гэмээнэ хоёр улсын харилцаа илүү тогтвортой, илүү хурдан, илүү ирээдүйтэй байх болно. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг урьдын адил хүндэтгэсээр байх бөгөөд Монголын ард түмний өөрсдийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх болно. Энэ тал дээр Хятадын тал тууштай байх болно. Үүний нэгэн адил Монголын талыг Төвд, Тайваньтай холбоотой асуудал дээр “Нэг Хятад” ын зарчмыг чанд баримталж, амлалтаа биелүүлэхийг хүсэж байна. Түүхэнд, тэр дундаа хоёр талын сүүлийн үеийн харилцааны хөгжлийн байдал нь улс төрийн харилцан итгэлцэл бол хоёр улсын харилцааны үндэс мөн бөгөөд энэхүү үндсийг сайтар хамгаалах аваас аливаа ажил хэргийг хэлэлцэх боломжтой болж, хоёр улсын бүхий л салбарын хамтын ажиллагаа модны мөчир нахиалах мэт өргөжин тэлж, Монголын ард түмэн илүү арвин үр шимийг хүртэнэ гэдгийг ахин нотолж байна.   

            2018 онд талууд стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, дотны найз болохыг хүсэж байна. Хятадын тал Монголын талтай өндөр, дээд түвшний харилцан айлчлалын хандлагыг хадгалан бэхжүүлэхэд бэлэн байна. Бид Монголын удирдагч нар тааламжтай үед Хятад Улсад айлчлахад таатай байх болно. Миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд Хятад Улсын удирдлага мөн Монголд айлчлахад нааштай түлхэц өгөх болно. Эдгээр өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудыг хоёр улсын харилцааны хөгжлийг улам урагшлуулж, хоёр талын хөгжлийн дахин дахин шинэ оргил үеийг авч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Хятадын тал олон улсын арга хэмжээ, тухайлбал Хятад Улсад зохион байгуулах олон талт арга хэмжээнүүдийн завшааныг ашиглан Монголын талын удирдлага нартай харилцаа холбоогоо бэхжүүлэхэд бэлэн байна. Түүнчлэн Хятадын тал Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, улс төрийн нам, цэрэг арми болон иргэний байгууллага зэрэг байгууллагуудтай тал бүрийн, олон түвшний харилцаатай байж, харилцан суралцах, зөвшилцөх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна. 2018 онд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны Хятад Монголын Засгийн газар хоорондын комиссын, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Хятад Монголын зөвлөл, Батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт, Хятад Монголын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь удаагийн уулзалтыг тус тус зохион байгуулах болно. Эдгээр механизмын яриа хэлэлцээ хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг ахиулахад илүү чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.  

Үүний зэрэгцээ, Хятад Улс Монгол Улсыг олон улсын нийгэмд холбогдох үүрэг гүйцэтгэж, нөлөөллөө үзүүлж, Монгол Улсыг НҮБ, АПЕК гэх мэт олон талт хамтын ажиллагааны механизмд идэвхтэй оролцохыг үргэлжлүүлэн дэмжих болно. Одоогоор, ШХАБ нь тухайн бүс нутагтаа хамгийн олон хүн амыг хамарсан, хамгийн нөлөө бүхий олон талт хамтын ажиллагааны механизмын нэг болоод байгаа бөгөөд уг бүс нутгийнхаа эдийн засгийн хамтын ажиллагаа болон улс төрийн харилцан итгэлцэлд дэмжлэг үзүүлэхэд орлуулшгүй үүрэг гүйцэтгэж ирсэн. Улам их улс орнууд ШХАБ-д оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа бөгөөд өнгөрсөн жил Энэтхэг болон Пакистан энэхүү их гэр бүлд нэгдсэн. Энэ жил ШХАБ-ын хөгжлийн чухал жил болж байгаа бөгөөд Хятад Улс энэ жилийн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын даргалагч улс болох болно. Монгол Улсыг ШХАБ-д нэгдэхэд бид дэмжин таатай байх болно. Энэ нь гарцаагүй Монгол улсын олон улс дахь нөлөөллийг ихээхэн дээшлүүлэх бөгөөд мөн Монголын ард түмний эрх ашигт бүрэн дүүрэн нийцнэ.

2018 онд талууд бүгд урагш алхаж, хамтдаа хожих түншүүд болохыг хүсэж байна. ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын 19 дүгээр Их хурал дээр Хятад Улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бий болгоход түлхэц үзүүлэхэд бүх хүчин чармайлтаа гаргаж, элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл санааг тууштай баримталж, “Нэг бүс Нэг зам”-ын бүтээн байгуулалтыг хөгжүүлэх болно гэдгээ илэрхийлсэн. Миний үзэж байгаагаар, Монгол Улс нь хөрш орны хувьд Хятадын хөгжлийн үр өгөөжөөс хуваалцах илүү давуу боломжтой. Гэвч хамгийн гол нь энэ боломжийг цаг алдалгүй, зохистойгоор атгаж авч чадахаас хамаарна. Хятад Улс Монгол Улсад элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл санааг хэрэгжүүлэхээр баримталдаг үндсэн зарчим бол харилцан ашигтай, хамтдаа хожих явдал бөгөөд Монгол Улсыг илүү дөхөм байдлаар Хятадын хөгжлийн хурдан галт тэргэнд суухад таатай байх болно. Жишээ нь чөлөөт худалдааны хэлэлцээр. Одоогоор дэлхийн маш олон улс орон, ялангуяа хөрш орнууд Хятадтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ээлж дараалан хүлээж байна. Хятад Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудал дээр өмнө нь нэгэн эрхэм “хэнд нь илүү ашигтай вэ” гэсэн асуулт дэвшүүлж байсан. Үнэндээ хариулт нь маш амархан. Хэрвээ Хятад Монголын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдвал Хятадын талд 3 сая гаруй хүн амтай зах зээл нээгдэж байгаа бол, Монголын талд 1 тэрбум 400 сая хүн амтай зах зээлийн асуудал яригдана. Хэнд нь илүү ашигтай байна вэ? Хариулт нь тодорхой байна. Миний бие ч бас талууд Тавантолгой болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам зэрэг томоохон төслүүдийн хамтын ажиллагаан дээр эртхэн эерэг бодит ахиц дэвшилд хүрээсэй гэж хүсэж байна. Хэдийгээр Хятад Улс нүүрсээр дутагдахгүй ч, бид урьдын адил олон хэлбэрээр Монгол Улсыг өөрийн давуу боломжийг дайчлан, түр зуурын эдийн засгийн хүндэрлээ даван туулахад туслалцаа үзүүлэх болно. Үүнээс гадна, Хятадын тал Монгол Улсын хөгжил, Монголын ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бүтээн байгуулалтад өөрийн чадах чинээгээр үргэлжлүүлэн туслах болно. 2018 онд бид бүхэн БНХАУ-ын тусламжаар илүү олон сургууль, цэцэрлэг, зам, гүүр сүндэрлэн босохыг харна гэдэгт итгэлтэй байна. Эдгээрийн шавь тавих, ашиглалтад оруулах ёслол дээр та бүхэнтэй уулзахыг хүлээж байна.

2018 онд талууд байнга харилцан зорчиж, сэтгэлийн анд болохыг хүсэж байна. Хоёр улсын удирдагчдын тохиролцооны дагуу, Хятад Монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн хурал тун удахгүй болох гэж байна. Бид энэхүү шинэ механизм хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцлыг эрчимтэй хөгжүүлэхэд гүүр нь болох чухал үүргээ гүйцэтгэхийг хүлээж байна. Ши Жиньпин даргын Монгол дахь айлчлалын нэгэн чухал үр дүнгийн хувьд, саяхан Хятад Улсын “Ухаарч амьдрах хорвоо” ОАК Монгол үзэгчдийн хүртээл болсон. Маш олон Монгол найзууд телевизүүд рүү, манай элчин сайдын яам руу залгаж, имэйл явуулж, халуун дотно сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Цаашид улам олон Хятадын шилдэг телевизийн олон ангит кинонуудыг та бүхний мэлмийд хүртээх болно гэдэгт итгэлтэй байна. Бид улам олон Монгол найз нөхдөө Хятадад суралцах, ажиллах, аялах, эмчилгээнд хамрагдахад таатай хүлээж авах бөгөөд илүү их хөнгөлөлт дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Сүүлийн жилүүдэд Хятадын ард иргэд гадагш аялах нь эрс нэмэгдэж жилд давхардсан тоогоор 100 сая гаруй иргэн гадагшаа аялж байгаа бөгөөд тэд хилийн чандад жилд 100 тэрбум гаруй ам.долларыг зарцууллаа. Бүх тивүүдийн улс орнууд илүү олон Хятадын жуулчдыг татахаар хичээж байна. Үүнтэй харьцуулахад, жилд зөвхөн 300 мянга орчим Хятад иргэн Монголд ирдэг. Миний бие Монгол Улс виз гэх мэт асуудал дээр илүү хөнгөвчилсөн бодлого авч хэрэгжүүлж, Хятадын аялал жуулчлалын зах зээлийн асар том бялууг Монголын ард түмэнд хүртээж ашиг шимийг нь хүргээсэй гэж хүсэж байна.

Эдгээр хүсэл эрмэлзлүүд биеллээ олох нь Монголын найз нөхдийн дэмжлэгтэй салшгүй холбоотой. Миний бие 2018 оныг Хятад Монголын харилцаанд илүү их хөгжил, илүү их ахиц дэвшил авч ирсэн арвин их өгөөжтэй жил байлгахын төлөө Монголын найз нөхөдтэй хамтдаа хичээн зүтгэх болно. Миний бие та бүхэнтэй санал бодлоо солилцож, хамтдаа Хятад Монголын харилцааг хөгжүүлэх талаар санал гаргахад бэлэн байна. Энэ боломжийг ашиглан бяцхан сурталчилгаа хүргэхэд, манай ЭСЯ-ны фэйсбүүк пэйж(Embassy of the People’s Republic of China in Mongolia)албан ёсоор нээгдсэн байгаа. Та бүхнийг анхаарлаа хандуулж, дэмжихийг хүсэж байна. Миний бие тэнд та бүхний дуу хоолойг сонсоход бэлэн байна.

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Шин Хаймин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.106.162)
    нүүрс яагаад хямд аваад байна.энэ бол харилцаа биш байх шүү элчин гуай
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.179.31.39)
    A happy new year to you
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    16 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 мин
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
    4 цаг 24 мин
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    23 цаг 36 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 09 цаг 57 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    Өчигдөр 09 цаг 46 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    Өчигдөр 09 цаг 21 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Уржигдар 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Уржигдар 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК