Энэ оны эхний Үндэсний цусаа бэлэглэх өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү уламжлалт үйл ажиллагааг Цус сэлбэлт судлалын үндэсний төв “JCI Монгол” байгууллагатай хамтран “Амьдрал бэлэглэе” уриан дор зохион байгуулж байна. Үндэсний цусаа бэлэглэх өдрийн хүрээнд ачтан доноруудаа алдаршуулахаас гадна хоёр байгууллагын хооронд 2018 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм.