УИХ-ын гишүүн Д.Муратыг садар самууны хэрэгт холбогдсон талаар сүүлийн өдрүүдэд цахимд нэлээд шуугиад байгаа билээ. Тус мэдээллийг анхлан хүргэсэн Special Report хуудас мэдээллийг баттай эх сурвалжаас авсан хэмээгээд зургийг нь хүртэл дэлгээд байгаа юм. Тодруулбал тэрбээр төрийн албанд ажилладаг нэгэн эмэгтэйд дотно харилцаанд орох санал тавьж, өөрийн садар самуун зургийг фэйсбүүк чаатаар явуулсан гэх. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна.
Сэтгэгдэл (10)