Энэ сарын 4-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Дэрсэн хонхор багийн нутгаас их бууны сум олджээ. Энэ тухай дуудлага онцгой байдлын байгууллагад 16 цагийн орчимд ирсэн байна. Их бууны сум сумын төвөөс 30 гаруй км-ийн зайд байжээ. Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн зургаан алба хаагч ажиллаж тэсрүүлэгчгүй танкны сум байсныг газар дээр нь устгаж булсан байна.
Сэтгэгдэл (2)