“Насны хишиг”-т шинээр хамрагдах болзол хангасан ахмадуудын бүртгэл эхэллээ. "Насны хишиг"-т хамрагдах хүмүүс 2018 оны долдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 65 нас хүрсэн байх шаардлагатай бөгөөд харин өмнө нь “Насны хишиг”-т хамрагдан мөнгө авч байсан ахмадууд ахин бүртгүүлэх шаардлагагүй юм байна.
“Насны хишиг-т шинээр бүртгүүлэх ахмадуудын анхааралд:
“Насны хишиг"-ийг олгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдөлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөнө. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очино. Хэрэв өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлэх хэрэгтэй байдаг аж. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өөрийнхөө иргэний үнэмлэх, нэг хувь хуулбарын хамт маягт бөглөж өгснөөр бүртгэл баталгаажих юм юм байна.
“Насны хишиг” авах ахмадуудын насыг ангилж, ангилал дагуу хишгийг нь тогтоосон байдаг. Үүнд:
-65-69 настай ахмад настан 50 мянга,
-70-79 настай ахмад настан 80 мянга,
-80-89 настай ахмад настан 150 мянга,
-90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөг олгодог.