Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баячуудын хүүхдүүдийн “золиос” болсон Г.Номуундарь охины хэрэг хэрэгсэхгүй болно гэв үү

2018-1-08
0
ЖИРГЭХ

 

 

Хууль улс төр, бизнесийн бүлэглэл, рекетүүдын өмнө хүчгүй болжээ


 

“Сүх далайтал үхэр амар” гэж монголчууд ярьдаг. Гэтэл яг ийм зүйл улс орны өмнө тулгарчихаад байхад бид амар амгалан, аажуу тайван суусаар л байна. Иргэд та бидний итгэж найдаж сонгосон УИХ-ын эрхэм гишүүд ар араасаа бөөр бөгсний хэрэгт “орооцолдож”, тэртэй тэргүй дундаж наслалт доогуур байсаар атал ажил хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн насыг төр засгаас “тэтгэврээ авалгүй үхээд өг” гэж байгаа мэт уртасгаж, 600 гаруйхан ам.доллар хүрэхгүй цалингийн орлогоос татвар авч, томчуудын хүүхэд залуус нь хар багаасаа “хар тамхи” хэрэглэж, тэдний дунд хүчин, амиа егүүтгэх хэргүүд энгийн үзэгдэл мэт болчхоод байхад бид “чимээгүй суусаар” л байна.


Хөгжиж буй, хөгжих нь тодорхой нийгэмд хариуцлага гэдэг зүйл нийгмийн бүх шатанд төлөвшин тогтсон байдаг. Хамгийн ойрын жишээг дурдвал, өнгөрсөн онд БНСУ-ын иргэд хэдэн саяараа нэгдэн жагсаж, Ерөнхийлөгчөө огцруулж, түүнийг шоронд хорьж яллаж байгааг бид харж болно.

 

 

Protesters hold candles during an anti-government rally in central Seoul on November 19, 2016. Photo: REUTERS

 

 

Эгэл жирийн солонгосчууд төрийн хэргийг зөвлөх нэртэй зөнчид даалгасан, Ерөнхийлөгчийн нэр сүрээ ашиглан их хэмжээний хөрөнгийг хувийн компанид шилжүүлсэн, олон арван сурагч хүүхдүүд усан онгоцны ослоор амь насаа алдаж байхад гоо сайхны газар үйлчлүүлж байсан гэх зэрэг шалтгаануудаар Ерөнхийлөгчөө огцруулсан.

 

…Харин бид хаана явна вэ…, мэдээж олон зүйл хэлж бичиж болох ч эдгээрээс Монголын ирээдүйд аюулын харанга хэдийнээ дэлдэх хэмжээнд хүрсэн “мансууруулах бодис”-ын тухай баримт түшин хэдэн зүйлийг өгүүлье.

 

 

Энэ асуудалд олон талаас нь анхаарал хандуулахгүй бол өсвөр үеийнхэн зэрэгцэж суугаад дундаа пицца тавиад идэж байгаа мэт хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг явдал энгийн үзэгдэл болох нь байна.

 

Хуулийн орчин



Дэлхийн ихэнх улс орнууд Хар тамхи, мансууруулах бодистой маш хатуу тэмцдэг. Учир нь мансууруулах бодисыг хэрэглээ, худалдаа, түгээлт нийгэмд далдуур бий болох маш олон сөрөг үр дагаврыг дагуулдаг. Манай өмнөд хөрш Хятад улс гэхэд хар тамхины хэрэгтнийг “өчиггүй” цаазаар авдаг. Тэгвэл манай улсад ийм гэмт хэрэгт оногдуулах хуулийн хариуцлага ямар байдаг вэ?


Юуны өмнө 2002 оноос 2017 оны 7 сарын 1 хүртэл хэрэгжиж байсан өмнөх Эрүүгийн хуулийн заалтыг харья. Энэ хуулийн 192 зүйлийн 1-3 хэсэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад хүлээлгэх хариуцлагыг 2-15 жил гэж заажээ. Гэвч энэ хуульд хар тамхи “хэрэглэх” гэдэг үг байхгүй байв.

 

 

Тэгвэл одоо шинэ эрүүгийн хуулийн холбогдох заалтыг харья. Өөрөөр хэлбэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлага ямар байгааг тодруулья.

 

 

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, мөн хуулийн 20.8 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах гэсэн хоёр зүйл ангийн алинд нь ч Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан хариуцлага байгаа атлаа “хэрэглэх, худалдан авахтай” холбоотой үг өгүүлбэр байхгүй байна.


Үүнийг юу гэж ойлгох ёстой вэ? Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, болох хар тамхийг хэрэглэж болно гэсэн үг юм уу, ерөөс томчуудын “хүүхдүүд” хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг учраас тэднийг ял завшуулахын тулд энэ үгийг хуульд орууулаагүй гэсэн үг үү?


Нэгэнт Эрүүгийн хуульд хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг “хэрэглэсэн, худалдаж авсан хүнд оногдуулах зүйл анги” байхгүй байгааг өмгөөлөгчид овжиноор ашиглан эл хэрэгт холбогдогсдыг хуулийн хариуцлагаас чөлөөлүүлэх үндэслэл болгож байна. Мөн Эрүүгийн хуулийн дээрх заалт нь мөрдөн байцаагчид, прокуроруудад “хоёр үзүүртэй зүү” шиг аль ч талд нь “ажиллаж” болох нөхцлийг бий болгоод байна.


Хууль санаачлагчид, ХЗДХЯ, эрх зүйч хууль мэргэжилтэй хүмүүс энэ асуудлын хүрээд тайлбар өгч, үнэхээр хар тамхи хэрэглэсэн хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой юм бол Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж энэ хэрэгт оногдуулах ял гэмийг тусгаж өгөх хэрэгтэй болов уу?

 

Дуулиант хэрэг замхардаг стийл



Бид аливаа асуудлыг сэрдхийж хүлээж авах атлаа тэгсгээд амархан мартчихдаг гэмтэй. Сар гаруйн өмнө Монгол улсын Уул уурхайн сангийн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь фэйсбүүк хуудсаар дамжуулан улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээлэл цацсан юм. Түүний хийсэн энэ бичлэгт олны танил нэр нөлөө бүхий олон хүмүүсийн хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг, бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болох тухай мэдээлэл дурьдагдсан байдаг.

 

 

Бичлэг гарсны дараа Г.Номуундарь охины аав Д.Ганхуяг цахим хуудсаараа дамжуулан “Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд Та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна” гээд эл хэргийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Г.Номуундарь охин бичлэгтээ хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг гэх 30 гаруй залуусын нэрийг дурьдсан байдаг ч харамсалтай эдгээр залуусын дийлэнх нь Монголд байхгүй гадаадад гарчээ. Энд үлсэн залуучуудаас хар тамхины шинжилгээ авахад нэлээд хэдэн залуус хар тамхи хэрэглэдэг нь илэрсэн байна.


Хохирогч охины аав Д.Ганхуяг хуулийн байгууллагад гаргасан өргөдөлдөө: “2015 оны 6 сарын 16-17-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг, Богд Жавзандамбын гудамж 61-5 дугаар байрны … тоотод …… овогтой …………, …. овогтой …….. гэх этгээдүүд миний охин Номуундарьд хүч хэрэглэн бие эрхтэн, сэтгэл санаа, охины минь ирээдүйд ноцтой хохирол учруулсан жигшүүрт хэрэг үйлдсэн байна. Болсон үйл явдлыг охиноосоо асууж тодруулсны дагуу шалгуулахаар ийнхүү гомдол гаргаж байна” хэмээн гомдол гаргасан байдаг.

 

 

Тэгвэл Г.Номуундарийн бичлэгт нэр дурдагдсан нэр бүхий залуус болох залуугаас байцаалт авч эхэлсэн гэдэг. Тодруулбал “Амжилтаа Ахиулъя” ТББ-ын тэргүүн Г.Анархүү, Ангууч хочтой Б.Баттөр болон нүцгэн эмэгтэйн зураг авдаг Б.Бэлгүүнтэй, “Алтан жолоо группийн захирал В.Энхбаатарын хүү Э.Энх-Очир, UFC группийн захирал О.Амартүвшины анхны эхнэрээс нь төрсөн хүү А.Тэргэл нарыг шалгаж эхэлсэн байдаг. 

 

 

Гэвч эх сурвалжийн хэлж байгаараар энэ хэрэг гарсны дараа дээрх “томчууд” хэдийнээ хүүхдүүдээ гадаадад “сурах”-аар явуулжээ. Э.Энх-Очир АНУ-д цэргийн сургуульд сурч байгаа бол, А.Тэргэл Япон улсад суралцаж байгаа гэнэ. Г.Номуундарь охины бичлэг гарсны дараагаас дээр нэр дурьдагдсан залуус өөр өөрсдийгөө “хар тамхи татаж үзээгүй, хүчингийн хэрэгт хамаагүй” хэмээн зарлаж, бүр сүүлдээ нийгэмд “шүгэл үлээсэн” Г.Номуундарь охиныг “сэтгэцийн юмтай” мэтээр олон нийтэд харагдуулахыг “оролдсон байдаг”


Энд бас нэг зүйл ихээхэн ойлгомжгүй байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй. Хохирогч Г.Номуундарь охин томчуудын хүүхдүүд хар тамхи татдаг, зарим нь бүр охидыг мансууруулаад хүчинддэг тухай мэдээллийг зоригтойгоор, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулан байж мэдэгдчихээд байхад манай хуулийн байгууллагынхан хэргийг хуулийн хүрээнд шалгахаас өмнө яаран сандран охины “эсрэг” гэмээр мэдэгдлийг хийсэн нь анхаарал татдаг. Тухайлбал, Улсын Ерөнхий Прокурорын газрын Xэвлэл, мэдээлэл хариуцсан Хяналтын прокурор Ц.Өлзийжаргал мэдээлэл хийсэн.

 

 

Зүй нь бол эрүүгийн хэргийн дугаар авч үүсгэгдэж байж дараа нь төрийн нэрийн өмнөөс хяналт тавьж, яллах дүгнэлтийн санал ирүүлэх ёстой прокурорын байгууллага Цагдаагийн байгууллагаас урьдаж 12 сарын 16-ны өдөр олон нийтэд хэргийн талаар мэдээлсэн. Тэрбээр мэдээлэлдээ 2 жилийн өмнөх хүчингийн хэргийг шүүх эмнэлэг тогтоохгүй гэсэн агуулгатай зүйл хэлсэн байдаг. Хуулиараа бол хэзээ ч хэрэг явдал тогтоогдоогүй байхад Прокурор, хууль хяналтын байгууллага түрүүлж мэдээлэх ёсгүй.


Сэтгүүлч миний ойлгож байгаагаар хэргийн нөхцлийг прокурор, шүүх эмнэлгийн аль ч биш гагцхүү Монгол улсад Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүхийн байгууллага л эцэслэн тогтоох учиртай. Мэдээжийн хэрэг хоёр жилийн өмнө болсон хүчингийн хэргийн ул мөр ил байхгүй нь хэн бүхэнд тодорхой. Гэхдээ үүнийг үүнийг бусад нотлох баримтууд, сэжигтэн болон гэрчүүдийн мэдүүлэг, нотолгооны хэрэгслүүдэд үндэслэн шүүх шийдэх ёстой. Мөн П.Өлзийжаргал прокурор дээрх мэдэгдэл ярилцлагадаа Г.Номуундарийн мэдэгдэлтэй холбогдуулан “Бусдын нэр төрд халдах, гүтгэх зэрэг нь хуулийн дагуу хориотой гэдгийг анхаарах хэрэгтэй” гэсэн нь ямар учиртай вэ? Бусдыг гүтгэсэн эсэхийг прокурор тогтоодог юм биш гэдгийг энэ хүн уг нь сайн мэдэж байгаа даа.


Эндээс харахад хуулийн байгууллагын зарим ажилтнууд яаран сандран, хууль зөрчин мэдэгдэл хийж, хэргийг нотлогдохгүй мэтээр ярих нь тэд Г.Номуундарийн эрх ашгийг хамгаалаад байна вэ гэдэгт эргэлзэхэд хүрлээ.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр Г.Номуундарь охины аав Д.Ганхуяг охиныхоо гомдлыг цагдаагаас эргүүлэн татаж, өнгөрсөн 12 сарын сүүлчээр охиныхоо хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх хүсэлтийг гаргасан гэх мэдээлэл байна. Хэрвээ энэ үнэн бол нэг талаас Д.Ганхуяг улс төр, бизнесийн болон “буруу гарын” этгээдүүдийн дарамт шахалтанд орж хүчин мөхөстсөн, нөгөө талаас “эл асуудалтай эвлэрч” орхихоос өөр аргагүй байдалд хүрсэн гэж хэлж болохоор байна.
Гэхдээ Г.Номуундарь өдгөө 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн. Тэр өөрөө бие даан шийдвэр гаргах эрхтэй насанд хүрсэн бие хүн. Магадгүй түүний нэрийн өмнөөс аав нь шийдвэр гаргасан бол Г.Номуундарь охин үүнийг эсэргүүцэх, өөрөө гомдол гаргах эрхтэй.


Ямартай ч энэ хэрэг ингээд замхрахад хүрвэл хар тамхи татдаг, охид бүсгүйчүүдийг хүчинддэг “томчуудын хүүхдүүд” ял завшаад үлдэх нь бололтой.

 

Монголоос өөр улсад байсан бол…



Хэрэг хуучирдаггүй, хэрээ цагаан болдоггүй гэдэг. Хэрвээ хуулийн байгууллагынхан хүсвэл хоёр жилийн өмнөх хар тамхи хүчингийн хэрэг байтугай хорин жилийн өмнөх ийм төрлийн хэргийг нь илрүүлж чадна. Гэвч шүүхийн байгууллага “хэргийн хойноос хөдлөхгүй байна, эсвэл тэднийг хөдөлгөхгүй” байна. Нэгэн цагт Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “хууль дуудсан цагт та гутлаа өмсөөд, зангиагаа засаад очдог байх ёстой, үгүй бол хууль өөрөө тань руу ирдэг юм” хэмээн “оймсыг гозолзуулсан” Н.Энхбаярын дуулиант баривчилгаанаас хуулийнхныг өмөөрөн хэлж байсан. Тэгвэл одоо хууль “улс төр, бизнесийн бүлэглэлийнхний өмнө хүчин мөхөстдөг” болжээ.


Зүй нь бол энэ хэргийн гол сэжигтнүүд болох Э.Энх-Очир, А.Тэргэл нарыг хэний хүү, хэн болохоос нь үл хамаараад “хууль дуудаж” ирүүлэх ёстой. Тэд хууль дуудахад ирдэггүй юм бол Цагдаагийн байгууллага эрхийнхээ хүрээнд Интерполоор эрэн сурвалжлуулж, тэднийг “хүчээр” ирүүлэх боломж ч бий. Магадгүй ингэхгүй байгаа шалтгааны нэг нь Тагнуулын байгууллагаас ажил амьдралынхаа гарааг эхэлсэн гэж ярьдаг “Алтан жолоо” группийн эзэн В.Энхбаатартай холбоотой юм биш биз гэж хардахад хүргэж байна.


Тийн атал хаа холоос “би хүчин хийгээгүй” гээд хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн мэдээлэлд итгээд сууж байх хөөрхийлөлтэй, бас хүчтэний өмнө хүчгүй цагдаагийн байгууллагаа яалтай.


20 настай Г.Номуундарь охин өөрийн үйлдлээрээ өсвөр үеийнхэний дунд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ өндөр байдгийг илчилж, хар тамхинд донтсон залуус гэмт хэрэг өдөөж явдлыг ил болголоо.

 

Гэвч Монгол улсын хууль шүүхийн байгууллага биеэ сэтгэлээрээ хохирч, “шүгэл үлээн” нийгмийг сэрээсэн охины эрх ашгийг хамгаалж чадахгүй нь нэгэнт ойлгомжтой болов уу гэлтэй. Түүний хэргийг шалгаж, тогтоож, сэжигтнүүдэд нь зохих хуулийн хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа цагдаа, прокурорын байгууллага, Шүүх засаглалд итгэх олон түмний итгэл алдарч эхэллээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж таныг энэ асуудалд анхаарлааа хандуулна гэдэгт итгэж байна.

 

А.Галт

Эх сурвалж: UGLUU.MN

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (59.153.87.201)
    Өнөөдөр хаацайлагдаад өнгөрч байгаа ч гэсэн хар тамхиа хэрэглэж дахиад л ёс бус зүйл хийнэ шүү дээ энэ залуус өнөөдөр ингээд өнгөрч байгаа ч гэсэн маргааш гэж өдөр үргэлжилсээр байдаг өөрсдөө л хохирно шүү дээ үйлийн үр үрд гэдэг жаахан ч гэсэн ухаантайхан амьдрах хэрэгтэй гэхдээ энэ аймаар зүйлд орсон хүн биеэ татаж авч чаддаггүй гэсэн шүү харамсалтай
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • Болдбаатар (202.131.233.11)
    Хар тамхи мансууруулах бодист залуус маань живж элдэв хэрэг өдүүлэх боллоо Манай хууль хяналтынхан бэлэн мэдүүлэгнээс шүүрч аваад шалгаад үнэн худлыг тогтоохын оронд мэдүүлэг өгсөн хүнийг заналхийлээд сууж байх ч гэж дээ.
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • Irgen (103.57.94.185)
    Nymdorj caid namchirxalgyi anxaarna biz ee. Shudarga xyn shyy. Ganxyag ali nam baix ni chuxal bish shyy.
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.195.2)
    ene ohin yamar negen notloh barimt gargaj tavisan umu? nud n ergeldeel galzuu hunshig soliorood l bsishd. Aliva um chin notloh barimttai yarigdah ystoi bish bilu?
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • zoo (66.181.178.60)
    Buzar n buzaraaraa duusna daa.
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • иргэн (202.70.36.154)
    Манай хуулийнхан өргөдөл гомдол өгөхөөр өөдөөс албан бусаар их л олон юм яриад сүрдүүлээд л янз бүрийн зан гаргаад л байдаг юм билээ.Гадны оронд бол өрөөнүүдийг нь бүрэн Камержуулаад дуу дүрсний бичлэг 24 цагаар хийгдээд явдаг юм билээ.
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.179.241)
    Хаха...угаасаа тэр сэтгэцийн өвчтэй охин нь зохиомол яриа хийсэн юм чинь хэрэгсэхгүй л болно шд.Явж явж гүтгүүлсэн гарууд нь нэр төрөө сэргээлгэх гэхээр Ганхуяг охин өөрөө хэрэгт унах болж байгаа,тэгээд сүүлдээ миний охин сэтгэцийн өвчтэй хэрэг хүлээх чадваргүй гэсэн дүгнэлт гараад,эцэс сүүлд нь гүтгүүлсэнүүд нь нэр төр нь жоол унаад л энэ дуулиант хэрэг замхрах байх доо
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • Irgen (211.36.141.194)
    Ganhuyg huch hurehgui bna geheer manai uls damfuurchee gehees oor muu ug alga. Nobsh
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.184.15)
    Манай хуулийнхныг бүрэн шинэчлэх цаг нь болсон. Одоо тэдэнд ард түмний итгэл байхгүй болсон шүү
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.193.225)
    Zassss hun gutgesen geed bhad l gui ee zaaval huchinduulsen bh yostoi geed bhii kkkk unen hunii muud durtai yim da ter aav ni bas l tom gar Gankhuyag hervee huutsulduul bas l tsaana ni garna sht ee yu geel hend daramtluulaad bolih yum ve ter ohin bol uuruu ayultai muuhai huuhed bn lee shu harin ch olon hunii ner turiig gutaaj gutgeed nudnii bulai zugerr
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • ХЭЛЭХ ҮҮ ЯАХ УУ? (59.153.113.216)
    Манай хуулийнхны чадвар мөхөс, бас мөнгөнд бөхийдөг. Ер нь дээрэнгүй талдаа, харьцаа маш муу, сүрдүүлэх арга барилтай, бас худал ярьж байж тухайн хүнийг эргүүлж дөнгөдөг. Нэр алдарт хачин дуртай, авилга хахуулийг бол авдаг. Хүн ялгаварлан гадуурхаж үйлчилдэг гээд тоочоод байвал их юм бий бий. хэлэх үү яах уу?
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • zochin (202.9.40.240)
    orosod mech geed huuchin tsagdaa, tagnuuliin ajiltnuudaas burdsen heden zaluuchuud yag iim mafijsan huulias davsan , avilgalch, shuuh, prokuror, turiin n ajiltnuudig hergiig n huleelgej ustgadag, ard tumnii elch boldog tuhai neeh goe kino bdag, mongold udahgui tiim zuil bolbol gaihah hereggui bolj ee,
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.229.123.154)
    Аль хэдийн авилгаа авчихсан пээдийж байгаа шүү дээ Шүүхийнхэн бидэнд нөлөөлөх гээд ба гээд л хоорондоо мафи болчихсон бүх юмыг хуйвалдаад л дарна Үндсээр нь өөрчлөхгүй бол бүхнийг шүүх үнэн зөвөөр шийддэг гэвэл түүн шиг худал юм байхгүй цалингийн нэмснээс хойш улам шуналын тип болсон улсууд
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • zochin (27.123.214.102)
    Zaaval uneniig olj muusain yumnuudad hariutslaga huleelgeh heregtei!
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.179.112)
    Монгол улсд хууль гэж юм үйлчилдэг юм уу аоай ч дээ даанч дээ үнэхээр харамсаж байна
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    13 цаг 5 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    13 цаг 26 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    13 цаг 32 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    13 цаг 41 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    13 цаг 58 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    14 цаг 0 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    14 цаг 34 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    15 цаг 25 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    16 цаг 44 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    17 цаг 28 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    18 цаг 16 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    18 цаг 24 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    18 цаг 28 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    18 цаг 28 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    18 цаг 33 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    18 цаг 36 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    18 цаг 38 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    19 цаг 7 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    19 цаг 9 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    19 цаг 28 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК