Сүүлийн үед фэйсбүүк сүлжээнд хүнийг хөгжөөх, баясгах зорилго бүхий төрөл бүрийн программууд гарсаар байгаа. Тухайлбал, "Индиан" нэр, гурван найз нь хоорондоо юу гэж ярьдаг вэ гэх мэт аппликэйшнууд руу нэвтэрч, түүнийгээ бусадтай хуваалцах цахим хэрэглэгчид нилээдгүй их байна.
Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өөрийн цахим хуудаснаа нэгэн сэрэмжлүүлгийг нийтэлжээ.
Тэрбээр "Эртний болон Индиан нэрээ мэдсэн бол фэйсбүүк нууц дугаараа сольсон нь дээр шүү. Нууц дугаар хулгайлдаг хортой программ байж магадгүй" хэмээн цахим хуудастаа нийтэлсэн байна.
24tsag.mn