зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Гомбожав: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монголын төрийг дээрэмдэж авахаар улайрч байна

2018-1-08
0
ЖИРГЭХ

1992 оны Үндсэн хуулийг “Усыг нь шахаж, утгыг нь тодруулан” батлалцсан 1990 оны АИХ-ын гишүүд төрийн ордонд цуглан “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь дуртай намынхан хүссэн цагтаа хийгээд байдаг ажил биш” хэмээн ярилцаж 2000 оны 11 дүгээр сард Үндсэн хуульд оруулсан “Дордуулсан долоон өөрчлөлтөө давын өмнө хуучин ёсоор нь болгох учиртай” хэмээн ярилцав. Тэдний зүгээс ихэнх нь мэдлэг, туршлага багатай балчир гишүүдээс бүрэлдсэн УИХ дахь МАН-ын 65-ын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар улайрч байгааг “Цагаа олоогүй цамаан явдал” хэмээж байсан юм. Энэ үеэр 1992 оны Үндсэн хуулийг батлах үед АИХ-ын дарга байсан Ж.Гомбожавтай хийсэн яриаг болгооно уу.

-Та бүхэн сая “Үндсэн хуульд хэн дуртай нь гар хүрч болдоггүй юм, бүх ард түмнээр сайтар хэлэлцүүлэх ёстой” гэж ярилцаж байна. Нэг намын бүлэг хэтэрхий олонхи байх үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь хэр зохистой зүйл вэ?   

 

-1992 оны Үндсэн хуулийг бүх талаас нь сайтар хэлэлцэж батлалцсан АИХ-ын 260-аад депутат амьд байгаагаас өнөөдөр энд 40 гаруй нь цуглан ярилцлаа. Бид өнөөдөр “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг мөн үү, тэгвэл яагаад бүх ард түмнээр сайтар хэлэлцүүлэхгүй хэдхэн сумын дарга нар, аймаг сумын ИТХ-ын гишүүд, сумын төвийн албан хаагчдаар хэлэлцүүлсэн болоод гар хүрэх гээд байна” гэдгийг бүх талаас нь сайтар хэлэлцлээ. Өнөөдрийн эрх баригчид одоо Үндсэн хуульд долоохон зүйлийн өөрчлөлт хийнэ гэж ярьж байгаа ч үнэн хэрэгтээ манай АИХ-ын депутатуудын тоолсноор 31-32 өөрчлөлт оруулахаар хэзээ мөдгүй дайрахад бэлэн болоод байгаа юм. Энэ нь 2010 оны “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журам”-ын тухай хуулийн зарим заалтуудыг ноцтой зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр хуулиар бол “Үндсэн хуулийн суурь зарчимд нөлөөлөх ийм заалтуудыг УИХ хэлэлцэх ёсгүй” гэж байгаа. Хэрвээ ийм хуулийг санаачилвал Үндсэн хуульд халдсан, төрийн эргэлт хийхийг завдсан гэдгээр Эрүүгийн хэрэг үүсгэх тухай заалт ч дээрх хуулинд бий. Гэтэл өнөөдрийн эрх баригчид үүнийг зөрчөөд бүдүүлгээр халдсан байна. Халдахдаа өөрсдийнхөө заль мэхийг нууж хууль гаргах журмаар халдаж эхлээд байгаа. Эд нар өнгөрсөн хавар “Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль” гэдгийг батлан гаргасан. Тэр хуулийн 5.3.3 дээр “Үндсэн хуулийн ийм ийм зүйл заалтыг өөрчлөхийн тулд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар зөвлөлдөнө” гээд оруулчихсан байгаа юм.Ер нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулинд тиймэрхүү Үндсэн хуульд бүдүүлгээр халдах тухай оруулах нь өөрөө байж боломжгүй ёс зүйгүй явдал юм. Тэр заалтынхаа дагуу энэ хавар “Монголын ард түмнээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар орон даяар хэлэлцүүллээ” гэсэн нэг ёсны жүжиг тавьчихсан улс.

 

-МАН-ынхан Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар орон даяар санал асуулгыг маш амжилттай зохион байгууллаа гэж хаваржин зунжин сурталчилсан л даа. Гэтэл та түүнийг нь “жүжиг” гэж байх юм?  

 

-Би түүнийг яагаад жүжиг гэж байна вэ гэвэл хэдэн аймаг сумдын ИТХ-ын албаны хүмүүс, Засаг даргынх нь Тамгын газрын албаны хүмүүс л оролцсон учраас сайтар найруулан тавьсан жүжиг болсноос биш Монголын ард түмнээр огтхон ч хэлэлцүүлээгүй. Ард түмэн үнэндээ өнөөдрийг хүртэл эрх баригчдын ямар санаатай, юу хийгээд байгаад огтхон ч мэдэхгүй байгаа. Бүсчилсэн хэлэлцүүлэг, хурлууд гэгч нь яг үнэндээ өнөөдрийн эрх баригчдын төлөөний түшмэлүүд, тэдний гар хөл болсон бүлэг хүмүүсийн л цугларалт, дараа нь баахан архидалт болоод дууссан. Гэхдээ зарим аймгийн хүмүүс саналаа өгсөн л байна лээ. Ард түмэн саналаа өгөх нь зөв хэдий ч эцсийн эцэст Үндсэн хуульд гар хүрэхийн тулд ингэж ч ард түмнээр хэлэлцүүлсэн нэр хүлээж, хууран мэхэлж болохгүй.

 

Бид 1992 оны Үндсэн хуулийг Монголын бүх ард түмнээр их олон сар хэлэлцүүлж, ард түмний зөв оновчтой олон саналыг авч хэрэгжүүлсэн юм шүү. Өмнө нь  УИХ-аар хоёр удаа, Улсын Бага хурлаар мөн л хоёр хэлэлцэж байж бүх ард түмнээр хэлэлцүүлэх төслөө баталж байсан. Гэтэл өнөөдрийн эрх баригчид Зөвлөлдөх санал асуулгаар 700 хүний санал авсан нэр хэмээгээд Үндсэн хуульд гар хүрэхээр улайрч байна. Тэр санал асуулгад оролцсон 700 хүнд урьдчилаад хоёр өдрийн хичээл зааж, сургалтанд хамруулж байгаад санал асуулгад оруулж байх жишээтэй. Ер нь Үндсэн хууль бол Монголын бүх ард түмний зөвшилцлийн гэрээ бичиг учир аль нэг эрх баригч нам өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн дур зоргоороо халдаж огтхон ч болохгүй баримт бичиг юм. Хэрвээ өнөөдрийн эрх баригчид өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн Үндсэн хуульд иймэрхүү хулгайн аргаар халдвал магадгүй ирэх хавар Монголын ард түмний тэмцэл хөдөлгөөн ч гарахыг үгүйсгэхгүй. Би энэ чигээрээ явбал энэ оны 4-5 дугаар сард Монголын ард түмэн нижигнээд босоод ирэхийг огтхон ч үгүйсгэх аргагүй л гэж хэлэх байна. Ийм ноцтой байдалд хүргэх үр дагавартай “Эцэг хууль”-иар өнөөдрийнх нь шиг ингэж замбараагүй оролдож, дур зоргоороо авирлавал хуулиа хамгаалдаг ард түмэн байдаг юм шүү гэдгийг эрх баригчид сайтар ойлгох ёстой.

 

-“2000 оны дордуулсан долоон өөрчлөлт”-ийг яах вэ. Түүнийг засах, өөрчлөх эрх нь уг нь Үндсэн хуулийн Цэцэд бий биз дээ?

 

-2000-2001 оны зааг дээр бас л хулгайгаар Үндсэн хуульд дордуулсан долоон өөрчлөлт оруулсаны балаг багагүй гарсан. Тэр долоон өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц дахиж  авч үзэх ёстой. Энэ талаар АИХ-ын депутатууд Үндсэн хуулийн цэцэд хандъя гэж үндсэндээ шийдсэн. Уг нь бол 2000 онд Үндсэн хуулийн цэц Их суудлаараа хэлэлцээд эцсийн үгээ хэлчихсэн юм л даа. Тэгэхэд нь тэр үеийн УИХ Үндсэн хуулийн цэцийн Их суудлын тэр шийдвэрийг тоож үзэлгүйгээр хоёр оны зааг дээр, Монголчууд шинэ жил гээд бужигнаж байх хойгуур нь хулгайлгаар баталчихсан. Ингэж хулгайгаар хуралдах, Үндсэн хуульд дур мэдэн гар хүрэхийг хориглож Үндсэн хуулийн Маргаан хэлэлцэх тухай хуулийн 15 дугаар зүйлд тодорхой заачихсан байдаг юм.

-Одоо оруулахаар улайраад байгаа өөрчлөлтүүд дунд ямар ноцтой зүйл, заалт байгаа бол?  

 

-Одоогийн энэ өөрчлөлтийн дунд “Хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи” гэсэн хулгайн заалт явж байгаа. Гэтэл “ Хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи” гэдэг бол өглөө хуралдаа ирсэн 39 гишүүн өдөр 20 болоод хууль батлах тухай л юм. Нөгөө тэсч үлдсэн 20 гишүүний 11-12 нь дийлэх олонхи болоод хууль батлахыг баталгаажуулах гэсэн хулгайн заалт юм.

 

Хоёрдугааар “Сонгуулийн гэсэн үгний дараа тогтолцоо гэдэг үг нэмнэ” гэсэн заалт явж байгаа. Гэтэл Тогтолцоо гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр Можаратор байх уу Пропорцианал байх уу гэдгийг л шийднэ гэсэн үг л дээ. Ингэхээр өнөөдрийн эрх баригчид Пропорционал тогтолцоо руу чөлөөтэй шилжих эрхээ л баталгаажуулчихсан байна гэсэн үг юм. Ингэж ганцхан үгээр хулгай хийж, төрийн эрхийг дээрэмдэж авахаар МАН-ынхан жинхэнэ улайрч байна. Монголын ард түмэн сэрэмжтэй байж эдгээр улстөрийн дээрэмчидтэй болохгүй бол тэмцэл хийх цаг ирж байна. Ийм хулгай луйврыг лав л АИХ-ын депутатууд тэвчихгүй эсэргүүцлээ үзүүлнэ гэдгээ ярилцлаа. Мэдээж Монгол төрийг дээрэмдэж авахаар улайрч байгаа энэ эрх баригчидтай ард түмэн тэмцэх нь тодорхой.

 

-Ер нь дэлхийн улс орнуудын дунд 10 гаруйхан жил болоод л Үндсэн хууль руугаа дайрч болсон болоогүй өөрчлөлт хийгээд байдаг орон байдаг юм болов уу?

 

-Дэлхийн хөгжилтэй томоохон орнуудын бэлээхэн жишээ байж байна. Дэлхийд хүн амьдрах хамгийн таатай нөхцөлтэй Скандиновын Норвеги, Швед, Дани улсууд гэхэд Үндсэн хуулиндаа гар хүрэлгүй 40-50 жил болцгоож байгаа талаар яригддаг. Тэгвэл дэлхийн бөмбөрцгийн хамгийн хүчирхэг эдийн засагтай АНУ л гэхэд 180 орчим жил зарчмын чанартай өөрчлөлт хийгээгүй гэдэг. Азид гэхэд л Япон улс байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш “Өөрийгөө хамгаалах хүчин”-гүй шахуу явж байгаад тав зургаахан жилийн өмнө Үндсэн хуульдаа тэр талаар тусгахаар бүх ард түмнийхээ дунд санал асуулга явуулж байгаа талаар дуулж байсан. Өнөөдөр дэлхийд өдрөөс өдөрт хүчирхэгжиж байгаа БНХАУ гэхэд Үндсэн хуульдаа маш болгоомжтой ханддаг. Тэдний зүгээс “Хятадын онцлогтой социализм”-ын тухай Дэн Сяопин даргынхаа үед Үндсэн хуульд оруулсан заалтаа одоо ягштал мөрдөж ямар их амжилтад хүрч байнав. Ингэхээр тухайн улсын Үндсэн хууль гэдэг бол бусад бүх хуулийнх нь “Эцэг хууль” болж улстөрийн тусгаар тогтнол, газар нутгийнх нь бүрэн бүтэн байдал, цаашлаад ард түмнийх нь аз жаргалтай амьдрал, ирээдүн хөгжлийнх нь манаач болж байдаг бүх ард түмний сэтгэл зоригийн илэрхийлэл байдаг. Ийм нарийн эмзэг хуулинд ганц хоёр хор уршигтай үгийн зүйл заалт оруулан хулгайгаар төрийн эрхийг авах гэж байгаатай Монголын ард түмэн тэмцэх ёстой. Тэгээд ч нэг нам хэтэрхий олонхи болж засгийн эрх барьж байгаа нөхцөлд Үндсэн хуульд гар хүрэх нь “Гэрээ шатаахтай л адил” туйлын хор уршигтай зүйл. Өнөөдөр гишүүд нь янз бүрийн хэрэг төвөгт холбогдож, хууль шүүхийн хаалга татахдаа тулаад байгаа МАН хэт олонхи буюу 65-ын бүлэгтээ эрдэж Үндсэн хуулийг самрахаар хорлонтой хөдлөөд эхэлсэн. Тэдний энэ их шунал хүслийн цаана 2020 оны сонгуулийг будлиантуулах, улмаар төрийн эрхийг өөрсдийнхөө санаан зоргоор будлиантуулсан хуулийн дагуу булааж авах гэсэн хорлонтой санаа явж байна. Монголын ард түмэн одоо жаахан сэргэг байж энэ хүчний өөдөөс үгээ хэлэн тэмцэх ёстой. 

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
“Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • иргэн (202.179.24.84)
    Үндсэн хууль буруу учраас Монгол улсын нийгэм эдийн засаг доройтоод байгаа юм биш. Наад хэдэн НАМ- ЛУЙВАРЧИД чинь эрх ашгаа хамгаалах гээд жүжиг тоглоод байгаа учраас оруулсан ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ нь хасаад НОМ ЖУРМААР нь хуулийн дагуу мөрдүүлэх хэрэгтэй. Ер нь нийтээрээ ҮНДСЭН ХУУЛИА харийн тэжээвэрүүдээс хамгаална шүү.
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.176.234)
    Энэ улаан дээрэмчидээр улс орноороо тоглуулахгүй шүү. Үндсэн хуулиа хамгаалцгаая монголчуудаа
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зөв дөө (202.72.245.194)
    ЭНЭ ӨВГӨН ЧИНЬ ЯГ ЗӨВ ЯРЬСАН БАЙНА Ш ДЭЭ ГАНЦ ХЭРЭГТЭЙ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НЭРЭЭР ДЭЭР НЬ 6 ГАЙТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ. ТЭР ДОРДОХЫН ДОЛООН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙСЭН ЮМ ОДОО МӨН НААНАА ӨӨР ЮМ ЯРЬЖ БАЙГААД ЦААНАА АЙМШИГТАЙ ЮМ ХИЙХЭЭР 60 ТЭРБУМЫН ХУЛГАЙН БҮЛЭГ УЛАЙРЧ БАЙНА ЁСТОЙ ГОНЖ ШҮҮ ГЭЖ АРД ТҮМЭН МИНЬ ХЭЛЦГЭЭ
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.212.119.250)
    Hugjiltei ornii uhaantai ulsturchid uuriin ur huuhdee hol davaad ulsiinhaa HOICH IREEDUI ruugee chiglesen, tedniihee sain, saihan amidraliin tuluu bodlogo bolovsruulj bna tsasna chini. Tegtel manaih... Dor burnee uuruu, uursdiiguu bodood uraldatsgaahiig ni yaaltai... Ene bol bishee, yaagaad ch bish...
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.160.4)
    Эсэргүйцнээ. Үндсэн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар найруулж бгаа нь илт бсан учраас
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    mongoliin tord mongoliig ugtgah gesen hymyys baigaa um shig l sanagdaad baigaa umdaa, ard tymen yndsen huulia unshij sudalj ed nariin hiih gej oroldoj baigaa buruutai uildeltei temzeh estoi !!¨
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    mongoliin tord mongoliig ugtgah gesen hymyys baigaa um shig l sanagdaad baigaa umdaa, ard tymen yndsen huulia unshij sudalj ed nariin hiih gej oroldoj baigaa buruutai uildeltei temzeh estoi !!¨
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.184.15)
    Ман нам гэгч бусармагчуудаас бүрдсэн одоогийн их хурал үндсэн хуульд гар хүрэх ёс суртхууны эрх байхгүй шүү. Яагаад бусармаг гэсэн бэ гэвэл ман намын дарга байсан нөхөр 60 тэрбумын хэрэг гэгч төрийн эрхийг мөнгөөр худалдаж авсан бузар хэрэгт орооцолдсоныг хэлж байгаа юм. Мөн энэ намаас сонгогдож байсан хэд хэдэн ерөнхий сайд нар офшороор мөнгө угаасан байж болзошгүй хэрэг болон зарим их хурлын гишүүд нь бандашны хэрэгт хутгалдсан шуугиан газар аваад байна. Иймд тэдэнд монгол төрөөр оролдож үндсэн хуулинд халдах эрх байхгүй шүү. Мөн дордуулсан долоон өөрчлөлтийг энхбаярын санаачилга бүрэн төгс оролцоотой хийсэн учираас өгөр толгой авилгач намбарын энхбаяр нүгэлт гэмтэн мөн тул түүнийг бас үндсэн хуульд ойртуулж болохгүй
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • Иргэн (103.26.193.75)
    Үндсэн хууль гэж төрийг хэвийн барьж байхад л зориулагдсан эд.Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэрээр төрийг нэг засаглалаас нөгөөрүү шилжүүлэх нь төрийг хууль бусаар булаах оролдлого юм.Иймд ард түмэн маш их сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.Санал асуулгыг ил тодоор ард түмний нүдэн дээр цахим орчноор явуулах нь чухал.Лүндээжанцан мэтийн хүмүүс чинээлэг хүмүүсийн гар хөл болж ард түмнийг тэнэг гэж бодсон бололтой.Одоогийн УИХ ийм чадамжгүй.
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • иргэн (88.202.181.12)
    Олон өөрчлөлт оруулах гэж байгаагаас,зөвхөн ганц жишээ нь ... хуралд оролцсон гишүүдийн олонхоор шийднэ гэдгээс үзэхэд хэдхэн эрлийзүүд бүхнийг шийддэг болгон МОНГОЛ ТӨРийг хулгайлж авахаар Мэнхболд тэргүүтнүүд санаархаж буй нь ойлгомжтой юм бишүү
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • иргэн (88.202.181.12)
    Олон өөрчлөлт оруулах гэж байгаагаас,зөвхөн ганц жишээ нь ... хуралд оролцсон гишүүдийн олонхоор шийднэ гэдгээс үзэхэд хэдхэн эрлийзүүд бүхнийг шийддэг болгон МОНГОЛ ТӨРийг хулгайлж авахаар Мэнхболд тэргүүтнүүд санаархаж буй нь ойлгомжтой юм бишүү
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • иргэн (88.202.181.12)
    Олон өөрчлөлт оруулах гэж байгаагаас,зөвхөн ганц жишээ нь ... хуралд оролцсон гишүүдийн олонхоор шийднэ гэдгээс үзэхэд хэдхэн эрлийзүүд бүхнийг шийддэг болгон МОНГОЛ ТӨРийг хулгайлж авахаар Мэнхболд тэргүүтнүүд санаархаж буй нь ойлгомжтой юм бишүү
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
    • иргэн
      Халхууд хуралдаа суухгүй гадуур оркдоод нус цэрээ гудманд нийгээд яваад байхаар хуралд сууж байгаа хэдэн эрлийзүүд шийдэхээс яах вэ, Тэд угаасаа сонгогдоод л гараад ирсэн хүмүүс ш дээ, Сонгогчид буруутай. Ямар ард түмэн байна, тийм удирдагч байна.
      2018 оны 01 сарын 08
  • irgen (103.9.90.229)
    АИХ-ын депутатууд нэртэй Үндсэн хуулийн асуудлаар үе үе бойкот хийж амьдралаа залгуулдаг энэ өвгөчүүдийг одоо сонсох хэрэггүй. Үеэ өнгөрөөсөн насаараа дарга хийхээс өөр ажилгүй энэ өвгөчүүлийг одоо зайлуулах цаг болсон.
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Энэ өвгөчүүдийн чигчий хуруунд ч хүрэх оюуны болоод моралийн тэнхээтэй хүн одоо цагт өдөр гэрэлтэй хайгаад ч олдохгүй ээ!!! Дээрх нусгай мэт нь дуугүй байвал өлзийтэй!!!
      2018 оны 01 сарын 08
    • иргэн
      Кккк, чамайг дарга болгоё оо хө, нэрээ хэлээд анкетаа бөглөөд гараад ирээ хө,
      2018 оны 01 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    5 цаг 3 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    5 цаг 27 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    5 цаг 29 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    5 цаг 42 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    6 цаг 2 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    6 цаг 8 мин
  • Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
    6 цаг 19 мин
  • У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно
    7 цаг 34 мин
  • Бага тойруугийн 16 байршилд 719 ширхэг мопед, скүүтерийн тэмдэглэгээ бүхий зогсоол хийлээ
    8 цаг 21 мин
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
    8 цаг 59 мин
  • ZYX Technology Рояаль Олон Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    9 цаг 11 мин
  • Лхагва гарагаас эхлэн 20 хоногийн хугацаанд дугаарын тэгш, сондгойгоор зорчино
    9 цаг 20 мин
  • ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТ-80 жилийн ой
    9 цаг 59 мин
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    10 цаг 2 мин
  • Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    10 цаг 22 мин
  • Боксын ДАШТ-д өрсөлдөх Монголын 10 тулаанч
    10 цаг 34 мин
  • Б.Батцэцэг: Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд гаднын зах зээл рүү гараасай
    10 цаг 57 мин
  • Зэрлэг амьтны цусаар 10 гаруй төрлийн вирус дамждаг
    10 цаг 59 мин
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
    11 цаг 18 мин
  • Хөвсгөл, Завхан аймаг хуш модны самрын ургацын мэдээллээ ирүүлээд байна
    11 цаг 30 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК