Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

К.Р.Белош: Салхит, Дарханы зарим хэсэгтээ зам төмөрт -38 хэм хүрч байна

2018-1-08
0
ЖИРГЭХ

Хүйтний эрч чангарч, цас ихээр орох тусам орон нутагийн зам, даваа цасанд боогдож, автомашин зорчих аргагүй халтиргаа үүсдэг. Үүний зэрэгцээ төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалд ч саад учрах эрсдэл үүсч магадгүй болдог билээ. Харин галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг үргэлж хангаж, тогтсон цагт нь эрсдэлгүй явуулахын тулд УБТЗ-ын олон мянган замчин байгаль цаг агаарын ямар ч нөхцөлд нэгэн сэтгэлээр ажиллаж байдаг юм. Тиймээс идэр есийн жавар тачигнаж буй энэ үед төмөр замын аюулгүй байдал, замчдын ажил, хөдөлмөр хамгааллын талаар Замын аж ахуйн албаны дарга К.Р.Белоштой ярилцлаа.

-Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе! Танай албаны ажил амжилт 2017 онд хэр байв?

 

-Баярлалаа, манай албаны хувьд өнгөрсөн жилд төлөвлөгөөт зорилтуудаа бүрэн хэрэгжүүлсэн. Их засвар 50 км замд , их барилга, зам засварын болон арчлалт, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг  бүрэн хангах ажилласан гэхэд болно. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2016 онд 15 гологдолтой, үүний гурав нь онцгой тооцоот гологдол байсан бол 2017 онд бид гологдлын тоог таван нэгжээр бууруулсан. Энэ онд бид гологдол зөрчлийг  давтан гаргахгүй байх, бууруулах чиглэлээр талд анхаарч ажиллана. Өнгөрсөн онд галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой 32 үзүүлэлттэй төлөвлөгөө гаргаж ажилласнаас биелэлт 100 хувьтай байгаа. Мөн 2016 онд Замын аж ахуйн албаны хэмжээнд нийтдээ 69 үүрэггүй цэг гарган ажилласан бол 2017 онд 37 болгож бууруулсан. Энэ онд дахин бууруулах зорилт тавин ажиллах болно.

 

-Өнгөрсөн онд галт тэрэгний зурмагийн тасалдал хэр гаргав?

 

-2016 онд бид 60 удаа ачааны болон суудлын галт тэрэгний барилт гаргасан. Энэ барилтын 70-аад хувийг төмөр замын аюултай бүс буюу хориг хашаанд мал орж, галт тэргийг саатуулсан. Өнгөрсөн онд дээрх тоог нэгээр нэмэгдүүлсэн. Энэ дотроо суудлын галт тэрэгний зурмагийн тасалдлыг нэмэгдүүлж, харин ачааны галт тэрэгний тасалдлыг  найман нэгжээр бууруулсан байна. Тэгэхээр бидэнд алдаа ч, оноо ч байна. Тиймээс 2018 ондоо суудлын галт тэргэний аялалд маш их анхаарч ажиллах болно. Ангиудын дунд “Галт тэрэгний зурмагийн тасалдлыг бууруулж ажиллах жил” болгон уралдаан зарлах төлөвлөгөөтэй байгаа.

 

-Зурмагийн тасалдлыг бууруулахын тулд өөр юунд анхаарах шаардлагатай вэ?

 

-Хамгийн гол шаардлагатай байгаа нь торон хашааны арчлалт, засвар. Торон хашаа  сайн байвал мал орох эрсдэл багасна гэж үзэж байгаа. Тиймээс энэ оны эхний улиралд бид торон хашаа, бетонон шон зэрэг хориг хашаатай холбоотой материалуудаар Замын ангиудыг бүрэн хангахаар Худалдан авалт, борлуулалтын албатай зөвлөлдөж байна. Захиалгаа ч өгсөн байгаа. Оны эхний таван сарын хугацаанд торон хашааны засвар үйлчилгээг хийж, асуудлыг бүрэн цэгцлээд зуны улиралд замын урсгал  засварынхаа ажилд түлхүү анхаарч ажиллана. Энэ жил манай албанд хийх зам эрүүлжүүлэлтийн  томоохон их, дунд засвар, их барилгын ажил хүлээж байгаа. Амжилттай хийж гүйцэтгэнэ гэдэгт ч итгэлтэй байна.  

 

-Ес эхэлсээр цаг агаар нэлээд хүйтрэх төлөвтэй байна. Замын албаны өвөлжилт, арчлалтад хүндрэл гарч байна уу?

 

-Өнгөрсөн арваннэгдүгээр сар хүртэл замын хэмжээгээр цас харьцангуй бага орсон. Харин арванхоёрдугаар сараас эхлэн замын хойд хэсэг, тэр дундаа Эрдэнэт- Салхит хэсгээр цас их орж, замын байдал нэлээд хүндэрсэн. Гэвч бид албанаас ажил зохион байгуулж цас цэвэрлэгч вагоноор цэвэрлэсэн. Ер нь, хүйтний эрч  шинэ он гарсаар улам чангарлаа. Шөнөдөө Салхит, Дархан хэсэгт хамгийн их хүйтэрч, агаарын температур -30 хэмээс дээш гарч, зам төмөрт -38 хэм хүрч байна. Үүнээс шалтгаалж зам төмрийн уулзварын арчилгаанд тавих хяналтын ажлыг эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор гардаг. Гэвч манай Замын ангиуд энэ байдлыг  соргогоор мэдэрч шаардлагатай ажлыг цаг алдалгүй зохион байгуулж байгаа.

 

-Хүйтний эрч чангарахаар зам төмөр агшихаас гадна газартаа овойлт үүсдэг тал бий. Ингэж овойлт үүсч хүндэрсэн хэсэг байгаа юу?

 

-Замын хойд хэсэгт хүйтний эрч эрс чангарч буйг дээр хэлсэн. Тэдгээр хэсэгт л зам төмрийн уулзварын зай ихэсч, нэмэлт арчилгаа шаарддаг. Тиймээс Замын ангиудад гурваас доошгүй зэрэгтэй замчдаас бүрдсэн мөлхөн үзэгч буюу зам төмрийн сэв хайгчдийг томилон өдөр тутамд замын ангийн баталсан зурмагаар хуваарийн дагуу явуулан замд хяналт тавьж шалгуулж байна. Мөлхөн үзэгчид өдөрт 5-7 км-т алхан зам төмрийн сэв гэмтэлд үзлэг хийдэг. Уулзварын зай ихэссэн хэсгүүдэд Замын ангийн техник тасагт дүн шинжилгээ, судалгаа хийж, зайг тохируулах арга хэмжээ аван ажиллаж байна. Овойлт ихээр хэмжээгээр гарч байна. Ялангуяа, Замын I, VI ангиудын голын ай сав дагасан хэсгүүдэд хөлдөлтөөс шалтгаалж ул шороо овойж,  өвлийн зам арчилгааны онцлог  тохируулан  ажиллаж  байна. Үүн дээр албаны зүгээс анхаарал хандуулж, Зүүнхараагийн мод боловсруулах үйлдвэрээс шаардлагтай  овойлтын модон ивүүрээр бүрэн хангасан. Одоогоор материал, техникийн хувьд дутсан зүйл байхгүй. Өвлийг амжилттай давна  гэж бодож байна. Бас нэг ололттой тал нь гэвэл 2014 оноос зам хэмжигч, сэв шалгагч ухаалаг вагонууд ажиллаж эхэлсэн шүү дээ. Тэдгээр вагоны сүүлийн хэмжилтээр овойлт үүсдэг хэсэгтэй ангиудын замын балл тогтвортой гэж дүн гарсан байгаа. Замын хэмжээнд орчин үеийн 17 ширхэг РДМ-22 гэдэг сэв шалгуурын тэргэнцрээр зам төмрийн сэв гэмтэлд  хяналт тавьж, аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж байна. Замын аж ахуйн албаны хэмжээнд арванхоёрдугаар сарын байдлаар замын баллыг 25 нэгжтэй арчилсан. Зөвхөн онцлог буюу өвөлжилт хүндэрсэн хойд хэсэгт Замын I ангид 36 баллтай, Замын VI ангид 38 баллтай гарсан. Цаашид бид баллыг бууруулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж ажиллана.

 

-Зам төмрийн хурц гэмтэл хэр гарч байна вэ?

 

-Зам хөлдсөнөөс болж ул шороо, чигжээс хөлдсөнөөс болж зам өөрөө хатуу дошгин байдалд ордог учраас хөдлөх бүрэлдэхүүний ачааллыг уян байдлаар хүлээж авдаггүй. Хөдлөх бүрэлдхүүнээс ирж байгаа даралтыг шууд хүлээж авснаас болж зам төмөрт хурц гэмтэл өвлийн улиралд гарах магадлал нэмэгддэг. Оны эхнээс албаны хэмжээнд 355 ширхэг зам төмрийн гэмтэл гарч солигдсон ба өмнөх оныхоос 99-өөр багассан харагдаж байгаа боловч  санаа амрах  зүйл биш шүү. Зөвхөн арванхоёрдугаар сард Замын албаны хэмжээд хурц гэмтэл 23 удаа гэмтэл илэрсэн. Үүнээс  53, 55, 30Г зэрэг зургийн хурц гэмтэл зонхилж байна. Эдгээр гэмтлийг цаг алдалгүй яаралтай солих ажлыг зохион байгуулж байгаа. Ер нь жилээс жилд хурц гэмтлийн тоо өсч байна. Энэ нь зам засварын хугацаа хэтэрсэн, ачаа эрчимжилт ихэссэнээс голчлон Р-50 маркийн зам төмөртөй хэсгүүдэд тохиолдож байна. Бидний хувьд өнгөрсөн жил 50 км замд их засвар хийлээ. 2020 онд гэхэд зам засварын хугацаа дууссан замыг их засвараар сольж дуусгах зорилттой ажиллаж байгаа.

 

-Их засвар хийсэн зам энэ өвөл арчилгаа шаардаж байна уу?

 

-Их засвар хийсэн хэсэгт замын арчилгааны ажил эрс буурсан. Ямар нэгэн гэмтэл илрээгүй. Ер нь, өнгөрсөн жилийн их засварыг чанарын өндөр түвшинд сайн хийсэн гэж дүгнэж байгаа. Замын аж ахуйн албаны хэмжээнд баллыг 28-тай арчлахаар төлөвлөгөө өгснийг 2017 онд нэг баллаар бууруулсан. Энэ онд ч бид бууруулах зорилт тавин ажиллаж байна. Мөн хойд хэсгийн овойлт үүсдэг хэсгүүдэд өргөлтийн буюу дунд засвар энэ онд хийхээр төлөвлөсөн.

 

-Цаашид цаг агаарын нөхцөл байдал төмөр зам дагуу ямар байх төлөвтэй байна вэ?

 

-Цаг агаарын урьдчилсан мэдээгээр нэгдүгээр сарыг дуустал хүйтний эрч үргэлжлэх төлөвтэй байгаа. Ялангуяа, замын хойд хэсгээр шөнөдөө -30 хэмээс дээш хүйтрэхээр байна. Бид замчиддаа өвлийн улирлын онцлогт тохируулан нүүр, гар зэрэг биеийн ил хэсэгтээ хөлдөлтөөс хамгаалан түрхэх тосыг хөдөлмөр хамгааллын зардлаас гарган авч өгсөн. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын үзлэгийг төлөвлөгөөний дагуу Замын ангиудаар очиж хувцас хунар, багаж хэрэгсэлд хийж, шаардлагатай саналуудыг авч, тэдгээрийг хангах талаар тодорхой ажил зохион байгуулж байна.

 

-Саяхан Замын III ангийн нэг замчин гэмтсэн шүү дээ. Энэ талд хэрхэн анхаарч байна вэ, замчдыг нүдний шилээр бүрэн хангасан уу?

 

-Тийм харамсалтай  зүйл болсон. Бүх Замын ангийн замчдыг өнгөрсөн онд хөдөлмөрийн аюулгүй байдлын үүднээс нүдний шилээр хангах үүрэг даалгавар өгсөн. Харамсалтай нь, саяхан Замын III ангийн нэг замчин нүдний шил хэрэглээгүйгээс замын хадаас үсэрч нүдийг нь гэмтээсэн. Бид энэ ослоос сургамж авч, бусад ангиудад ослын талаар сэрэмжлүүлэг өгч, нүдний шилийг  тогтмол хэрэглүүлэх шаардлага хүргүүлсэн.Хэрэв нүдний шил, хамгаалах хэрэгсэл нь бүрэн бус замчин байвал ажилд гаргахгүй байх талаар ажил удирдагч нарт зааварчилж байгаа.Зөрчсөн ажилтнуудад хатуу арга хэмжээ авч ажиллах болно.

 

-Замын урд хэсэгт өвөлжилт гайгүй байгаа юм уу?

 

-Урд хэсэгт цас бага орсон. Ялангуяа, Чойроос урагшаа цас бараг ороогүй гэхэд болно. Ер нь, шөнөдөө -24 хэм хүртэл хүйтэрч байгаа ч ус чийг нь бага учир замын овойлт гэх асуудал үүсдэггүй. Бид урд хэсэгт замаа 10- 25 баллтай арчилж байна.

 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа, танд болон танай замчдад ажлын өндөр амжилт хүсье!

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (150.129.140.53)
    Гарчигийг нь уншаад ойлгох аргагүй юм байна!!! Түг таг гэсэн ямар хэллэгтэй юм бэ?!?!?
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    mongoloor yarisan bolov uu
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
    • Местный
      ОРОСУУД МОНГОЛ ХЭЛ СУРДАГГҮЙ Ш ДЭЭ
      2018 оны 01 сарын 08
    • Зочин
      Харваас Монгол хүн л бншдээ ккк
      2018 оны 01 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    5 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    29 мин
  • Өглөөний цайг өөртөө юу?
    53 мин
  • COP17: Бэлчээрээ аврах боломж буюу өгөөжийг нь малчид ч хүртэнэ
    1 цаг 23 мин
  • Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
    1 цаг 28 мин
  • Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    1 цаг 34 мин
  • Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ
    1 цаг 44 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
    9 цаг 31 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
    9 цаг 35 мин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
    16 цаг 22 мин
  • Их Британийн хаан III Чарльзын дүү Эндрюг АНУ-д ирж "Эпштейний хэрэг"-т мэдүүлэг өгөхийг шаардав
    17 цаг 56 мин
  • Зэвсэгт этгээд сургуульд гал нээж есөн хүнийг хөнөөж, 25 хүнийг шархдуулжээ
    18 цаг 7 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    18 цаг 13 мин
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    20 цаг 5 мин
  • НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих гүйцэтгэгч шалгарлаа
    20 цаг 32 мин
  • Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ.
    20 цаг 38 мин
  • Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    20 цаг 49 мин
  • Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
    20 цаг 54 мин
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    22 цаг 39 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    23 цаг 2 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК