Эрдэнэт үйлдвэр баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт молибдений шинэ өтгөрүүлэгч суурилуулахаар болжээ. Тус үйлдвэр ашиглалтад орсон цагаасаа эхлэн ОХУ-д үйлдвэрлэсэн 6 м3 багтаамжтай өтгөрүүлэгч хоёр машин ашиглаж иржээ. Тус машинуудынхаа нэгийг нь шинэчилж буй нь энэ аж.
Герман улсад үйлдвэрлэсэн, 7 м3 булинг хүлээн авч өтгөрүүлэх хүчин чадалтай, орчин үеийн өндөр бүтээмжтэй техникийг ачсан бөгөөд энэ сард ирэх аж. Одоогоор хуучин өтгөрүүлэгчийг буулгах, талбай цэвэрлэж, чөлөөлөх ажил хийгдэж байна.
Сэтгэгдэл (2)