зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Пүрэв: Монгол ахуй, жинхэнэ монгол амьдралаа л бичиж гэмээнэ Азиас, цаашлаад дэлхийгээс ялгарна

2018-1-09
0
ЖИРГЭХ

Хөөрхий дөө Пүрэв баавай. Жинхэнэ Монгол ур ухаан, уран дүрслэлтэй баавайн хэвлэлд өгсөн хамгийн сүүлчийн ярилцлагыг авах хувь надад тохиож өнгөрсөн 12 дугаар сарын 27-нд "Монгол ахуй, жинхэнэ монгол амьдралаа л бичиж гэмээнэ Азиас, цаашлаад дэлхийгээс ялгарна" гарчигтай ярилцлагыг нь "Өглөөний сонин"-д гаргаж байжээ. Ярилцлага нь хэвлэгдсэн сонинг өөрийнх нь захисан ёсоор Зохиолчдын хорооны хойно байх оёдлын үйлдвэрт ажилладаг охинд нь аваачиж өгч билээ. Тэгтэл өдөр нь утас цохиж "Эрхэм дүүдээ үнэхээр их баярлалаа. Муу өвгөн ах нь одоо бичээд л байхаас яах вэ" гэж байсансан. Хүний амьдрал гэдэг үнэхээр богинохон, дуусахаа хүрвэл даанч амархан юмсанж. Эрхэм баавай Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэв гуайнхаа гэгээн дурсгалыг нь хүндэтгэн хэвлэлд өгсөн сүүлчийн ярилцлагыг нь уншигч танд хүргэж байна. Ум сайн амгалан болтугай.

-За Пүрэв гуай өвөлжөө тавтай юу?

 

-Тавтай сайхан л байна. Манай Гацуурт цас ихтэй ч агаар нь тунгалаг, Улаанбаатарын энэ их утаанаас хол тавтай өвөлжиж байна даа.

 

-Одоо та Гацууртад хэн хэнтэйгээ амьдарч байгаа вэ?

 

-Хөгшинтөйгөө бас нэг хүүтэйгээ гурвуул амьдарч байна.

 

-Гуравхан хоногийн өмнө болсон “Утгын чимэг-2017” богино өгүүллэгийн наадмаас “Уул өвгөн хоёр”-оороо түрүү цом гардсан. Энэ нь таны “Утгын чимэг”-ээс өргөж байгаа хоёр дахь цом байхаа?

 

-Тийм ээ. Би чинь ер нь богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам зохиогдож эхэлснээс нь хойш бараг л бүгдэд нь шахуу оролцсон юм шүү дээ. Дунд нь хоёр гурван жил л өнжсөн болов уу.

 

-Нэлээн хэдэн жилийн өмнө “Нохойн зовлон” өгүүллэгээрээ “Утгын чимэг”-ийг магнайлж байсан байхаа? 

 

-За байз тэр чинь одоо хэдэн он билээ дээ, “Нохойн зовлон” гээд өгүүллэг түрүүлж байсаан байсан. Өө нээрээ 2012 онд юм байна.

 

-Сүүлийн жилүүдэд “Утгын чимэг”-ийн утга төгөлдөршиж байна уу, эсвэл?

 

-Энэ жилийн наадмыг харж байхад залуу зохиолчид тун чамбай бүтээлүүдээр оролцож байна лээ. Чанар нь сайжирч байна гэсэн үг. Хоёрдугаарт зохиолчдын бүтээлийг амилуулж, үзэгчдэд хүргэдэг уншигчид үнэхээр сайжирсан байна. Яах аргагүй уншдаг залуучуудын нэгэн үе хүч түрэн гарч ирж байгаа юм байна. Хуучин шиг нэг цаас юмуу ном барьчихаад л будилаад байдаг зүйл ард хоцорч. Мэргэжлийн сургуулиар сурч боловсорсон уран уншигч залуусын их чадвартай үе төрөн гарч иржээ. Хуучны уншигчдаас Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Равдан маань байсан. За тэгээд шижигнэсэн залуучууд аргагүй л мэргэжлийн түвшинд уншсан нь энэ удаагийн наадмын онцлог байлаа даа.

 

-Таныг уран зохиолын хүрээнийхэн “Их Монголжуу бичлэг, хэллэгэй жинхэнэ Монгол зохиолч, Ардын уран зохиолч С.Дашдооровоос ойш төрсөн хамгийн монголжуу зохиолч” хэмээн хүндэтгэдэг. Энэ талаар та өөрөө ямар бодолтой явдаг вэ?   

 

-Би ер нь бага залуугаасаа л монгол ахуй, монгол ёс заншлаа жинхэнэ амьд чигээр нь, монголжуу хэл найруулгаар бичихийг бодсоор ирсэн хүн. Намайг М.Горькийн сургуульд сурч байхад Орос багш маань “Чи монгол ахуйгаа л бич. Битгий бусдыг дуурайж эрээн мяраан юм бичээрэй” гэж захидаг байсан. Тэр үед оюутнууд намрын ажил гээд тариа ногооны ажилд явдаг л байсан. Би тухайн үед тиймэрхүү нэг юм бичээд багшдаа үзүүлсэн чинь “Тариа ногоо хураах энэ тэр чинь манайд ч байна, Европ тэр чигээрээ л адилхан. Гэтэл танай Монгол хөдөө, монгол ахуй гээд маш том соёл, тэр чигээрээ амьд дүрслэгдэхүүн байсаар байхад иймэрхүү юм бичээд хол явахгүй” гэж хэлж байсан нь миний ой тойнд шингэж хоцорсон болохоор чадах ядахаараа л монгол ахуйгаа бичих гэж оролдсоор ирсэн.

 

-Саяын наадмын дэд байрт залуу зохиолч Н.Бадамжав орсон. Бас радиогийн Б.Баярсайхан харагдаж байх шиг байсан. Тэдгээр зохиолчдын тухай, ялангуяа дэд байрт орсон Н.Бадамжавын өгүүллэг танд ямар сэтгэгдэл төрүүлэв?

 

-Н.Бадамжавын тэр өгүүллэг их сайн, сүрхий хэллэгтэй өгүүллэг байсан. Ялангуяа хөвч тайгын амьдралыг их сайн мэддэг, тэнд өгүүлэгдэж байгаа хэллэг, ахуй нь тун гярхай ажиглалт, авъяасын хослол болж, уншигчид болон бидэнд ч их гүнзгий сэтгэгдэл үлдээсэн л дээ. Тэр Бадамжав хүү ер нь юмыг сүрхий ажиглаж явдаг, амьдралын хар ухаан, дээр нь зохиолч хүнд байдаг зөн совин, бичлэгийн нэлээн чамбай тогтоцтой хүү санагддаг. Хойшдоо улам сүрхий бичих байхаа.

 

-Та сая “Зохиолч хүн мэддэг зүйлээ илүү сайн бичдэг” гэлээ. Гэтэл сүүлийн үед шинээр гарч ирж байгаа зохиолчид төдийгүй улстөрчид хүртэл “Хэрхэн роман бичих вэ” гэсэн гадаадын том гарын авлага барьж сууж байгаад сүрхий сүрхий нэртэй роман бичээд байх болсон. Энэ талаар та юу гэж боддог вэ?

 

-Харин одоо тэгдэг л гэж дуулдах юм байна шүү дээ. Гарын авлага барьж сууж байгаад роман биччихдэг бол монгол тэр аяараа зохиолч болох байлгүй дээ. Уг нь арай ч уран зохиолыг тэгж бичдэггүй л юмсан. Ялангуяа монгол хүн унших, ирээдүйн хүүхэд залууст зориулан монгол хэлний яруу тунгалаг, цэвэр сайхан найруулгатай, бас нэг ухаан хайрлах зохиол бүтээл бичье гэвэл унаган авъяасаас гадна нэлээн сайн амьдрал таньсан ухаан, олон жилийн ажиглалт, дүгнэлт хэрэгтэй л гэж бодож явдаг шүү дээ. Одоо тэгээд мөхөс миний ухаан хүрэхгүй уран зохиолын шинэ арга барил, хэв маяг гарч ирсэн байгаа юм байлгүй дээ. Биднийг залуу ид бичиж байхад Главлит буюу “Хэвлэл, утга зохиолыг хянах газар” гэж байсан. Одоо бодож байхад тэр ер нь их зөв газар байж. Тэрүүгээр орж жинхэнэ шүүсээ шахуулаад бас нэг жаахан танагтай болоод гарсан зохиол олон л байдаг гэж боддог. Мэдээж зарим нэгэнд нь таалагддаггүй л байсан байх. Харин өнөөдөр тиймэрхүү газар байхгүй болохоор нөгөө монгол хэлний яруу дуурьсал, хэл найруулгын зөв зохис нэлээн сүрхий алдагдаж байгаа юм болов уу даа. Хааяа нэг номын дэлгүүр ороод харж байхад нээрээ л сонин чамин нэр устай зузаан зузаан ном харагдаж л байх юм билээ. Харин тэр ном ирээдүй залуу үед ямар ухаарал үлдээж, хэл найруулгын ямархуу түвшинд бүтээгдсэн бол гэдгийг судлаач шүүмжлэгч нар л мэдэх байх даа. Одоо ч тэгээд шинэ роман, тууж өгүүллэгийн номын талаар олигтойхон дуугардаг шүүмжлэгч байхгүй болохоор хэн дуртай нь юу хүссэнээ л бичдэг болсон нэг бодлын эрх чөлөө нь задгайрсан цаг юм. Гэхдээ он цагийн шүүлт гэдэг хамгийн шударга шүүлтүүрээр ороод үлдэх нь үлдээд, хийсэх нь хийсээд явчих нь л даа.

 

-Таны туужууд нэрнээсээ эхлээд л “Азын цэнхэр уул”, “Их усны хаялага”, “Уулын намар” гээд үнэхээр яруу эгшиглэнтэй монгол хэллэгтэй байх юм. Тууж гэдэг уран зохиолын бас л том, сайхан төрөл юм. Таныхаар сүүлийн үед энэ төрөлд хүч түрэн гарч ирж байгаа залуу зохиолчид гэвэл хэн хэн байна вэ?    

 

-Одоо ч тэгээд залуугийнх шиг нэг их уншиж чадахгүй юм даа. Дориун залуучууд хэд гурваараа гарч ирж л байх шиг байна. Радиогийн билүү дээ Болормаа, бас Батрэгзэдмаа гээд байна. Б.Золбаяр нэлээн дориун бичиж байсан. Сүүлийн үед чимээгүй болчихов уу даа. Олонхи залуучууд өөрийнхөө мэдэхгүй юмыг бичих гэж өөрийгөө ч зовоож, өрөөл бусдыг ч чилээж байхаар багадаа үзсэн, ядаж л сургийг нь сонссон монгол ахуйгаа л мөлжмөөр байгаа юм. Бид нар гурван сая ч байна уу, таван сая ч байна уу хамаагүй. Монгол ахуй, жинхэнэ монгол амьдралаа л бичиж байж ядаж л Азиас, цаашлаад дэлхийгээс ялгарна шүү дээ. Түүнээс биш солонгосын кино шиг өш хонзон, хууран мэхлэлт, өнгө мөнгө бичээд байвал үлдэж хоцорно гэж байхгүй. Дээр нь одоо цагт монгол ахуй айхтар сүрхий донсолгон алга болсоор байна. Хөдөө морио унахаа больж хаа сайгүй хятад мотоцикл хяхруулаад л хонь малаа элдчихдэг болж. Тэр муухай дуутай төмөр мордчихоод хонь ямаа, үхэр адуу, тэмээгээ хүртэл орилуулаад хөөчихдөг болсон нь мөн ч хорлонтой хөгжил юм даа. Морио сайхан унаж эдлэж чадахгүй болчихоор түүнийг дагаад морь малтай холбоотой нөгөө сайхан дадал заншил, ахуй хэрэглээ цөм байхгүй болчихож байгаа юм. Тэдгээр нь алга болчихоор түүнийг илэрхийлдэг байсан нөгөө сайхан монгол хэллэг, монгол яриа бас л алга болчих жишээтэй. Энэ мөн том эмгэнэл шүү. Одоо өсч өндийж байгаа хүүхдүүд байтугай дунд үеийнхэн ч монгол ахуй, монгол сэтгэлгээнээс тун сүрхий алсарч байгаа нь юухан дээр ч ажиглагдах юм. Энэ монгол ахуй, монгол ёс жудаг, бас бус зүйлийг бид л бичихгүй бол хэн бичих вэ. Ингэж бодохоор л өвгөн би өөрийн эрхгүй л өмнөхөө эмхэлж цэгцлэх, шинээр бичиж туурвилгүй болохгүй.

 

-Та М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг хэдэн онд төгссөн билээ. Тантай хамт хэн хэн сурч байв, таныг залгаад ямар хүмүүс очиж байсан бол?   

 

-М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг 1980 онд төгсөж байлаа. Надтай хамт Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Ж.Бямбаа хоёроос эхлээд МОНЦАМЭ-д байсан Шагдар гуай за тэгээд л Д.Урианхай, Д.Батбаяр, Д.Давааням нар байсан даа. Бид нар чинь их сонирхолтой сурч, амьдарч байсан түүхтэй улс. Залуу ч байж хөгжилтэй, дурсгалтай он жилүүд байж дээ. Долоо хоногт нэг удаа семинар хийдэг байсан. Тэр дээр чинь жинхэнэ үзэж тарна шүү дээ. Бие биенээ сүрхий хатуу шүүмжилнэ. Уран зохиолын онол, ур чадварын талаар багш нар ч айхтар хичээл заана.

 

-Өнөөдөр интернет харж байтал орчуулагч О.Чинбаяр “М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль 2018 оны хичээлийн жилээс Монгол оюутнуудыг дахин сургахаар боллоо” хэмээн мэдээлсэн байна лээ?     

 

-Өө тийм үү. Их сайхан мэдээ байна. М.Горькийн сургууль бол зохиолч болохоор эргэлт буцалтгүй шийдсэн, авъяастай хүмүүст бол ээ мөн ч их юм өгдөг эрдмийн уурхай юм шүү дээ. Гэхдээ тухайн үед төлбөр нь 2000 доллар ч билүү дээ, их л өндөр үнэтэй байсан болохоор манайхан явж чадахаа больчихсон болов уу гэж боддог юм. Одоо харин яаж зохицуулах гэж байгаа юм бол. М.Горькийн сургууль чинь намайг сурч байхад 500 орчим оюутантай л байдаг байсан. Тийм болохоор сургалт сайтай л даа. Лав л намайг элсдэг жил 1800 бичгийн ажлаас 48 хүн элсүүлж авсан гэж дуулдаж байсан юм даг. Тэгэхээр их өндөр босготой байсан байгаа биз.

 

-Та нэг ярилцлагандаа “Яруу найрагчдаас А.Эрдэнэ-Очир монгол найраг бичдэг болохоор болж л өгвөл түүнийг уншдаг” гэсэн байсан. Ажиглаад байхад зохиолч, яруу найрагчид нэг нэгэндээ урам өгөх, сайн бол сайныг нь хэлээд магтаж сэтгэлийн дэм өгөх нь жаахан дутагдалтай юмуу даа?

 

-Тэр бол яах аргагүй үнэн. Сайн бичиж байгаа хүнийг магтах хэрэгтэй шүү дээ. Бидний үеийнхэн бол нэг нэгнийхээ юмыг их сайн уншдаг, хэлэх юмаа ч хэлчихдэг, ууж идвэл ч идчихдэг л байсан. Харин өнгөрсөн жил Өвөрхангай, Багахангай гээд хоёр гурван найргийн наадамд залуучуудыг дагаж явсан. Тухайн үед автобус унаанд хөгжилдөөд дараа нь наадамдаа ч сайхан оролцоод залуучууд бас сайхан л байх юм билээ. Тэндээс харж байхад манай залуучууд их сайхан үерхэж нөхөрлөж, тайзан дээр ч шударгаар өрсөлдөж чаддаг болсон юмуу даа гэж бодогдсон. Би А.Эрдэнэ-Очирт “Ах нь чадан ядан монгол өгүүллэг, туужаа бичихийг бодъё. Харин чи монгол шүлгээ л бичээд байгаарай” гэж захидаг юм.

 

-Монгол өгүүллэгт С.Дашдооров гуайн “Бууж мордох хорвоо” ч юмуу П.Баярсайхан агсны “Хөх туурийн тал” дээр гардаг шиг усгал зөөлөн нүдтэй, ухааны далай болсон ханхар өвгөдийн дүр жаахан үгүйлэгдэж байх шиг. Харин та л энэ орон зайг нөхөж “Уул өвгөн хоёр”-оо тэрлэх шиг боллоо?

 

-Саяын “Уул өвгөн хоёр”-тоо газар шороогоо монголчууд өөрсдөө л сэндийлэн онгичиж сүйд хийгээд байгааг бичсэн. Мөн чанартаа хүн гэдэг чинь хамгийн ховдог, муухай шуналтай амьтан. “Хээрийн боохойтой нийлсэн хотны нохой хамгийн аюултай” гэж манайхан зүгээр ч нэг ярьдаггүй юм. Өнөөдөр гадны шар хар толгойтнуудтай нийлсэн улстөрчид, баячууд бидний ирээдүй үр хүүхдүүдэд очих ёстой газар шороог хэрхэн зөөж ухаж, хоосон хөндий нүх болгоод дуусч байгаа эмгэнэлийг л Мятав өвгөний эмзэглэлээр гаргахаар оролдсон юм. Харин С.Дашдооров гуайн “Бууж мордох хорвоо”, П.Баярсайханы “Хөх туурийн тал” бол монгол өвгөдөд зориулан бүтээсэн зохиолчийн үгэн суварга л даа. Дээрх хоёр өгүүллэг бол үнэхээр ланжгар шүү.

 

-Гурав дөрвөн жилийн өмнө таны “Усны гудамж” романаар кино хийгдэх болоод өөрөө төрсөн нутаг Говь-Алтайн Дарви руу явж байна гэж дуулдсан. Тэр кино юу болсон бэ?  

 

-Юу ч болоогүй тэгсгээд замхарсан. Австралид сурч байсан нэг хүү холбогдоод “Таны Усны гудамж романаар кино хийе. Би наадмын өмнө, долоодугаар сарын 10-нд очно, та бэлтгэлээ хангаад байж байгаарай” гэчихээд л усанд хаясан чулуу шиг алга болчихсон. Би нутагтаа очоод аймаг сумын удирдлагуудтай нь уулзаад “За ийм ажил ундрах нь байна. Та нар ядаж хэдэн хомтой тэмээ ч болохнээ олохыг бодоорой” гэж баахан юм болсон. Тэгсэн нөгөө залуу маань тэр чигээрээ чимээгүй алга болчихсон. Уг нь тэр хүү “Киноныхоо зөвлөхөөр төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжинням гуайг ажиллуулмаар байна” гэхээр нь зохиолоо Балжиннямд аваачиж өгөөд өнөөх маань ч ажиллахаар болоод байсан юм. Тэгээд удалгүй Балжинням маань ч бурхан болсон, өнөө хүү ч таг болоод өнгөрсөн дөө.

 

-Таны зохиолоор “Суварган цэнхэр уулс”, “Загийн алим”, “Мартагдсан дууль” гээд сайхан кинонууд хийгдсэн. Жишээ нь “Суварган цэнхэр уулс”-ыг та хэдэн настайдаа бичсэн бол?

 

-За байз 34 настайдаа бичсэн юм байна. Сүүлд “Азын цэнхэр уул” энэ тэрээ нийлүүлж байгаад “Амгалан тэнгэрийн нүүдэл” гэж нэг кино тууль бичсэн. Тэгээд яг кино зургандаа гарах гэтэл мөнгө нь бүтэлгүй бас л больсон. Ер нь киноны ажил бол их зовлонтой л доо. Одоо сүүлийн үед залуучууд зохиол авч явж баахан пижигнүүлж байгаад дундаас нь юм аваад болсон болоогүй кино хийчихээд сүүлд нь “Таны энэ болохгүй байна” гээд буцаагаад аваад ирдэг аргатай болсон байна лээ. Б.Догмид бид хоёр гэхэд л иймэрхүү юмнаас үнэхээр залхаж гүйцээд байгаа. Одоо тэгээд “Хашир хүнгэж хаширсан хүнийг хэлнэ” гэгчээр Д.Нямсүрэнгийн эмхлэн гаргадаг “Улирал ба зохиолч” сэтгүүлд хэвлүүлээд гаргачихсан. Тэр нь амар зүгээр. Уг нь уншсан хүмүүс их л гайгүй ам сайтай байх юм билээ. Би сүүлийн хоёр жил л олигтой үзэж чадаагүй болохоос биш сүүлийн үеийн залуучуудын хийсэн бараг ихэнх киног үзсэн. Дандаа л солонгос киног хуулчихсан, цус нөж, хор хонзон гээд олигтой бүтээл байхгүй юм билээ. Тэр ч байтугай хуучин ЗХУ-ын алдарт В.Шукшиний “Морин улаагана” гэдэг мундаг киног юу ч үгүй сэглээд хаячихсан юм ч байж л байна лээ. Тэгж дураараа аашилж болохгүй л дээ. Одоо ч тэгээд Монгол киноноос Г.Жигжидсүрэн, Б.Нагнайдорж хоёр л амьд сэрүүн үлдэж.   Энэ хоёрыгоо ч тоохгүй, ямар ч зохиолгүй, зүгээр л нэг хэдэн залуу буу халж сууж байгаад л кино гээчийг хийдэг болж. Би өөр ч юу хэлэх вэ дээ.     

 

-“Суварган цэнхэр уулс” киноны 40 жилийн ой болсныг санаж байна?

 

-Тэгсэн ноднин киноны маань 40 жилийн ой болж Хилийн цэргийнхэн биднийг их сайхан хүлээж авсан. Хамгийн гол нь найруулагч Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн гол дүрийн Н.Батцэцэг, Т.Эрдэнэ-Очир, Ц.Төмөрбаатар гээд тав зургаан ардын болон гавьяатууд бүгд амьд сэрүүн байгаа нь их сайхан санагдсан. Тухайн үед Хилийн цэргийн удирдлагууд “Суварган цэнхэр уулс” бол 40 жил бидэнтэй хамт Монгол Улсын хилийг манаж байгаа кино” гэж хэлсэн нь үнэхээр бахархалтай сайхан санагдсан.

 

-Хоёр жилийн өмнө таны бие жаахан тавгүйрхсэн. Эмчилгээ хийлгээд одоо бол бүрэн илааршсан биз?    

 

-Тэгсэн. Нэг хөлийг маань тайрна гэж байснаа бодвол хэдэн хуруугаа тайруулаад л сайхан болсон. Монголын ард түмэн, энэ өргөн түмэн гэдэг үнэхээр буянтай сайхан юм билээ. Муу өвгөн ахад чинь хоёр долоо хоногийн дотор хандивын аян өрнүүлээд, сайхан эмчилгээ хийлгээд босгоод ирсэн. Ард түмэндээ хязгааргүй баярлаж явдаг даа ах нь.

 

-За танд уран бүтээлийн улам их амжилт хүсье. Сайхан монгол ахуй, монгол ёс заншлаа бичээд байгаарай?

 

-За баярлалаа. Хичээе ээ өвгөн ах нь. 

 

Д.Энхтүвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
Өсвөрийн сэтгүүлч-Илтгэгчдэд нэрэмжит шагнал гардууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Э цэрэн (66.181.160.18)
    Тэнгэрийн орондоо амгалан нойрсдоо. Гайхалтай эрхэм сайхан хүн байжээ. Таныгаа үүрд дурсан санаж явах болно
    2018 оны 01 сарын 10 | Хариулах
  • Ч. Чука (202.179.24.65)
    өгүүллэгийг нь уншихгүй байхын аргагүй, амттайг нь яана. Сайхан өвгөд минь нутаг буцсаар. өвгөдийнхөө үлдээсэн эрдмийг өвлөж байгаа нь тун цөөхөн дөө. Б.Золбаярыг Пүрэв агсны ухаан, эрдмийг үргэлжлүүлсэн зохиолч болоосой гэж бодож байна. Баавай минь эх орныхоо хөрсөнд тайван нойрс доо. Тахиа жил өвгөдөд минь ээлтэй байгаасай даа.
    2018 оны 01 сарын 10 | Хариулах
  • Уншигч (43.242.243.3)
    Яасан амьд халуун дулаан ярилцлага вэ. Зарим сэтгүүлч нэртэнгүүдийн ярилцлага гээчийг уншихад ээ мөн горьгүй байдаг. Сайхан Монгол зохиолчийн амьд сэрүүн сүүлчийн ярилцлагыг уншлаа.
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    3 цаг 21 мин
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
    3 цаг 39 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 45 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    7 цаг 1 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    7 цаг 46 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    8 цаг 7 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    8 цаг 48 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    9 цаг 14 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    9 цаг 28 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    Өчигдөр 17 цаг 41 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    Өчигдөр 17 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 17 цаг 07 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    Өчигдөр 16 цаг 26 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    Өчигдөр 16 цаг 18 мин
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
    Өчигдөр 16 цаг 03 мин
  • Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
    Өчигдөр 15 цаг 36 мин
  • Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
    Өчигдөр 15 цаг 33 мин
  • О.Цогтгэрэл: Төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг байна
    Өчигдөр 15 цаг 27 мин
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний хоёрдугаар шатны үр дүн
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК