УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд татварын нэмэгдлүүд, тэр дундаа хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь амьдралд хүнд тусч байна хэмээн 1461 иргэн өргөдөл гаргасан байна. Ингэхдээ уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан батлуулж өгөхийг хүсчээ.
Иймд "Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг эргэж харах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Засгийн газарт чиглэл өгч, энэ саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр ажиллаж байна” хэмээн Өргөдлийн байнгын хорооны дарга мэдээлжээ.