Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бидний анзаардаггүй Хүн “ХОГ”

2018-1-15
0
ЖИРГЭХ

 

Ингэж  хэлсэндээ уншигч авгай таниас  түмэнтээ хүлцэл өчих  байна.  Номхон далайн гүн дэх газар  хөдлөлт, Японы ард түмний туулж буй  эмгэнэлт амьдрал  дэлхий нийтэд энэ ертөнцийн юугаар ч сольшгүй  цорын ганц үнэт эрдэнэ нь хүн төрөлхтөн гэдгийг ямар нэг байдлаар ухааруулсан  гэдэгт  эргэлзэх зүйл алга. Гэтэл гурван сая хүн амтай өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсад хүн эрдэнийн үнэ цэнийг хэлж мэдэх юм үнэндээ алга, зарим талаар. Ямартай ч арлын Япон шиг иргэн бүрийнхээ төлөө санаа тавьж, цунами болсон байшин барилгын нуранги дороос нэг ч болов амьд хүн олохын төлөө газар самардах аюул монголчуудыг зовоогоогүй байна, өнөөдөртөө.  Ингэж хатуу хэлэхийн учир  Монгол Улсын нийслэлд зарим тохиолдолд өдөрт 3-5 хэн нь танигдахгүй, бичиг баримтгүй,  эрж сурсан ах дүүсгүй цогцос олддог, талийгаачдыг шүүх эмнэлгийнхэн цагдаагийн байгууллагатай хамтран оршуулдаг явдал үүнийг бичихэд хүргэлээ. Өнгөрсөн долоо  хоногт л гэхэд Шүүх эмнэлгийнхэн хэн нь танигдахгүй, моорогт 15 хоносон хоёр цогцсыг оршуулжээ. Ингэхдээ талийгаач нарт хийсэн задлан шинжилгээ, гаднах төрх байдал, өмссөн хувцас зэргийг үндэслэсэн гэцгээсэн. Улс орон, ах дүү төрөл садандаа үнэ цэнэгүй тэднийг Монголын илүүдэл гэхээс өөрөөр юу гэж нэрлэх билээ.

Монгол Улсад  иргэний  бичиг баримтын ямар ч бүртгэлгүй 4300 гаруй иргэн байгаагийн 28 хувь нь бага насны хүүхэд болохыг статистик мэдээллээс харж болно.  Тэгэхээр бидний дунд 4300 амьд илүүдэл орчлонгийн тоос хөдөлгөж яваа гэсэн үг. Мэдээжийн хэрэг, тэдний ихэнх нь  гудамж талбай, цэвэр бохир усны цооног, “Улаанчулуут”-ын  хогийн цэг дээр хоног төөрүүлж буй.  

 

 Хөгцөрсөн талх булаалдан “алалдах” багачууд

Хүйтний эрч чангарч, идэр есийн жавар тачигнасан хэвээр. Улаан чулуут”-ын аманд ч ялгаагүй, хүйтэн гэж жигтэйхэн.  Салхи  нөмөрлөх байшин савгүй болохоор  хийсгэчих гээд зовлонтойн дээр агаарт хөөрсөн шар, улаан гялгар уут,  хэрэглэсэн ариун цэврийн  цаас нүүрэн дээр ирээд наалдчих гэж сандаргахыг нь яана. Хавирга нь гэрэлтэж, нуруундаа наалдчих шахсан золбин ноход, хүнтэй зэрэгцэн шуудай хог тонших улаан хошуут, хөгцөрсөн талхны өөдөс олоод түүн дээрээ зодолдох багачууд, ундааны сав булаалдан алалдах дөхөх авгай хүүхнүүд гээд тэр ертөнц тэр чигээрээ аймшиг юм билээ.  Хуучин Цагаан давааны энгэрийн арын хонхорт орших  энэ газарт арваад овоохой боссон харагдана. Хогийн цэгийн торон хашааны баруун хойд өнцөгт боссон овоохойн эзэгтэйгээс “Улаан чулуут”-ад ойролцоогоор хэчнээн хүн аж төрж байгааг сонирхвол  “Манайх өнгөрсөн намраас энд амьдарч байгаа.  Биднийг ирснээс хойш дөрвөн айл шинээр нүүж ирсэн. Одоо энд арав гаруй айл лав бий.  Би нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг.  Хөрш эмэгтэй  маань бага насны гурван хүүхэдтэй, Дундговийнх юм гэнэ лээ. Бусдыг нь мэдэхгүй.  Миний нөхөр цаад хавиар чинь л яваа байх. Өчигдөр гэрээс гараад ирээгүй л байна. Олз муутай л яваа юм байлгүй” гэж хариулаад шуудайгаа үүрэн ямар нэг зүйлийг амандаа үглээд явж одсон.  Бүсгүйн араас “танд бичиг баримт байна уу. Улсаас  ямар нэгэн тэтгэмж, тусламж авдаг  уу” хэмээн хашгирвал “Ямар юмных нь бичиг баримт байдаг юм. Нутгаас гарахад улаан паспорт байсан. Эндэхийн хулгайч нар овоохойноос хулгайлчихсаан” гээд цаашаа харсан чигтээ хашгирч хариулах нь тэр. Яг л талд яваа төөрсөн улс шиг. Эзэгтэйг явсны дараа эрээн судал бүхий гялгар бүтээлгээр хулдсан овоохойн амыг онгойлгон гэрийн доторхийг сонирхвол баруун талд тавьсан түгжээ нь хэмхэрсэн чемодан дээр найман сартай болов уу гэмээр нялх хүүхэд унтаж байх агаад зуухны ёроолд ам нь сэтэрсэн гурван аяга цайны шавхруутайгаа, хөө тортог болсон хөнгөн цагаан түмпэн, түүнээс холгүй  хир даг болж хажуугаараа урагдсан хоёр ширхэг цаасан хайрцаг, хуйлаад тавьсан  бололтой бөөрөнхийлж орхисон гудас хөнжлийн  тамтаг тэргүүтнээс өөр зүйл харагдсангүй. Харин овоохойн зүүн талд хэц маягийн юм татаж, улаан эрээн байгаад өнгө нь мэдэгдэхгүй болсон ноосон цамц, салтаа нь урагдсан жинсэн өмд тохсон  байлаа. Гэхдээ угаагаад хатаахаар тохсон эд биш гэдгийг хэлэх нь зөв байх.  Ийн  хэрэгт дурлаж байх зуур  хог ачсан эхний машин тоос, дохио хоёрыг зэрэг агаарт хөөргөсөөр ирэв. Бид л анзаараагүй болохоос авгай хүүхэн тэргүүтэй хэсэг улс  овоолгоотой шороон дээр нарлан хэвтэж байсан нь чухамдаа эхний машин ирж яваа дууг сонсчихоод замыг нь амдан хүлээж байсан нь тэр юмсанж. Торон хашаагаар хог ачсан  машин орж ирүүт л барианы морьдыг тосон давхилдах морь баригч нар шиг л хогчид  дугуйн дор нь орох шахан тэвш өөд авиралдан, зарим нь явдал дунд зүүгдэх юм гээч. Түүгээр үл барам машин хогоо буулгах газраа сонгох хооронд л тэвшин дээр даруулж ачсан том овор хэмжээтэй хогийг булаалдан зодолдож, арваад насны нэгэн хүүг түлхэн унагааж орхив. “Хүүе, хүн аллаа” гэж орилох миний дуу  худаг руу тонгойгоод хэлсэнтэй утга нэг, хэн ч тоосонгүй.  Энд сонирхуулахад, дөрвөн тонн хогоос хүний амьдралд хэрэг болохоор зүйл тун ховор гардаг юм билээ.  Хамгийн  олзуурхууштай нь таван литрийн  бидон нэг ширхэг, тэр нь дотроо будагтай. Эвдэрхий индүү, ул нь ханзарсан гутал, шатсан будаа агшаагч, мебель орны урагдаж, пүрш нь хөвөрсөн  матраас төдийхөн гарсан даа.  Хуванцар савуудыг жолооч, ачигчид замаас нь  олзолчихдог учраас  мөнгө болох  эд зүйл маруухан. Гэвч хогчид олдог л юм билээ. Шулуухан хэлэхэд, үхсэн хүнээс бусад нь олддог аж. Заримдаа ч эмнэлгийн хог хаягдлаас эрхтэн бүрэн  дутуу төрсөн  нялхсын цогцос ч ирдэг гэнэ лээ. 

 

Б.Эрдэнэдалай :  Би эндхийн босс нь байна, яах гээв

Хогчид бужигнан, олзоо булаалдан зодолдож, багачууд нь уйлалдаж байх зуур гэнэтхэн газрын хаанаас гараад ирээв гэмээр нөхөр таягаа тулсаар “п” унших төдийд орчин нам жим болоодохдог байгаа. Өнөө орилж хашгирч үсээ зулгаалдаж байсан авгай нар ч нам жим. Өнөөх хазгар эр хогчдын дундуур зүсч орж ирээд тэднээс татвар татах юм. Татвар юу  байхав дээ,  мөнгө болох зүйл. Нэг эр шинжгүй данхаар хахууль өгтөл “Би үүгээр чинь яах юм” гээд эрүүл хөлөөрөө өшиглөчихөөд жолоочийн кабин руу мацав.  Бууж ирэхдээ  гартаа шар тортой зүйл барьсан харагдсан.  Түүнтэй ярилцах санаатай замыг нь амдвал “Би эндхийн босс нь байна, яах гээв, ална шүү та нарыг” гээд дайрахаар нь айсандаа хог туучин гүйж гарснаа нуугаад яахав. Согтуу эр таягдаж орхивол миний л хохь болох юм чинь. Тэр нөхөр гурван эхнэртэй гэнэ. Мэдээжийн хэрэг гурван согтуу эм байж таараа. Чойрын хорихоос суллагдаж ирээд “Улаан чулуут”-д төвхнөсөн аж. Согтуу үедээ хүн амины хэргээр шоронд сууж байгаад  “өршөөлөөр” суллагдсанаа ярьж, багачуудыг айлган, олзыг нь дээрэмдэн элдвээр дарамталдаг гэж дээр уулзсан зүс таних болсон эмэгтэй  шивнэсэн.  Энэ эрийг ноёрхлоо тогтоох хүртэл хогийн цэг дээр овгор гэж байгаагүй, олзоо булаалдан зодолдоод л өнгөрдөг байсан юм байх.  Гэхдээ хогчид бүгд энэ хонхортоо амьдардаггүй аж. Баянхошуу, Толгойт, Дарь- Эх, Улаанхуарангийн ядуучууд өдөржин хогны машин хүлээж дошны атамануудтай үзэж тарж байгаад үдээс хойш хот руу ордог байна. Харин тэнд найгаа алдсан согтуу харагдаагүй. Согтуу байх аваас олзгүй хоосон хоцорч хөлийн гарз болохоо гудамжныхан мэддэг байх л даа.

Согтуу эр таягдаж орхивол миний л хохь болох юм чинь. 

Ээж ээ, мэдэхгүй ээ, би.

Хөх саравчтай малгай духдуулсан бүрэг байрын хүүг чухам ямар олз олохыг  нүднийхээ булангаар хараад л байлаа. Тэрбээр гялгар ууттай зүйл олоод машины тэвшин дээрээс үсэрч буугаад гүйсэн боловч араас нь хөөх гурван хүүд тэр дороо гүйцэгдэн олзоо булаалгаж орхиод сөхөрч суугаад нүүрээ таглан уйлж гарлаа.  Хүүгээс ямар олз олоод түүнийгээ булаалгаж орхисныг нь асуувал “Мах байсан юм.  Ганц ч хазаж чадалгүй булаалгачихлаа” гээд мэгшин уйлсан. Хүү нэрээ мэддэггүй гэнэ. Хогийнхон түүнийг “ногоон гичий” гэж дуудаж байхыг бодвол эмэгтэй бололтой. Энэ нэрэндээ ч дасч орхисон бололтой тэр. Хүүд ерөөсөө аав ээж байхгүй  аж. Траншейнд хэсэг амьдарч байгаад цагдаа нарт баривчлагдан Зайсанд  зөндөө олон хоног хоригдож байгаад тэндээсээ зугтан энд ирсэн хэмээсэн. Өөрийнх нь хэлснийг тэр чигээр нь буулгав. Түүнээс бичиг баримттай эсэхийг асуугаад ч нэмэргүй юм билээ.  “Улаан чулуут”-д түүн шиг өнчин, эцэг эхгүй хүүхэд лав 10 гаруй байсан. Тэд өдөр нь  энэ хавиар бужигналдаж байгаад үдэш нь том том супер маркетуудын үүдээр гуйлга гуйдаг гэсэн. Тэнд бас ах дүү хоёр байна лээ. Хоёулаа болохоор  бусдад барагтай бол зодуулдаггүй, харин ч нийлж байгаад дээрэмдэж орхидог тухайгаа ам булаалдан ярьсан. Ах дүү хоёр хогийн цэгийнхний амьдралыг биднээс авсан талх, боорцогны хариуд “Томчуудаас илүү хүүхдүүд нь аймаар. Олзоо хуваалцахгүй бол хутгалж л орхино. Би гуяндаа хутгалуулсан. Шарх аймаар болоод явж чадахгүй, яг үхэх гэж байсан. Тэгээд  Исүсийн  сүм дээр очиж эмчлүүлсэн. Энд амьдардаг хүмүүс цагаан сараар нохой алж идсэн. Хог ирэхгүй хэд хоносон чинь яг үхэх гэж байна лээ. Бид хоёр зун болохоор Туулын бургасанд очиж амьдарна. Хоттой ойрхон болохоор ядрахгүй амар байдаг юм. Бас “Оргил”-ын амрагчид идэхгүй, гоё гоё юмаа цонхоороо чулуудчихна”  гэж  хуучилсан. Тэд Архангайгаас ирсэн гэнэ.

 

Л.Булгамаа: Хүүхдүүдээ тэжээхийн тулд ингэж амьдарч байна

Ийн хэлээд нулимсаа арчсан эмэгтэйн нэрийг Л.Булгамаа.  Тэрбээр 1983 онд Дарханы Усны аж ахуйн техникумыг төгссөн гэнэ. Нөхрөө дагаж  анх хотод орж ирсэн гэнэ. Бага хүүхдээ төрүүлэхээр хөдөө яваад эргээд иртэл нөхөр нь өөр эхнэр авчихсан байсан төдийгүй түүний хамаг бичиг баримтыг шатаачихсан учраас орох газаргүй болж гудамжинд гарсан. Хоёр охин нь том болцгоосон ч хаана явааг нь мэдэхгүй. Бодвол   эцэг шигээ шиг архичин болоо биз гэв. Хүүхдүүдээ тэжээхийн тулд ингэж амьдарч байна хэмээсний учир нь бага охин нь өнгөрсөн жил хоёр нялх хүүхдээ авчирч хаяад явсан учир тэрбээр тэжээж байгаа аж. Зээ охины том нь хараагүй, суунги учир  хананаасаа  уяад  гарчээ.  Булгамаа энэ өдөр бага зээгээ дагуулаад явж байлаа. Тэр нь дөрөв орчим настай болов уу гэж харагдаж байсан ч 11-тэй аж. Бас л хөгжлийн бэрхшээлтэй, хэлгүй, дүлий нэгэн байв. Эд бас л бичиг баримтгүй.

 Ийм л дүр зураг бүхий  амьдрал “Улаан чулуут”-ын хогийн цэг дээр буцалж байна лээ. Миний уулзсан хүмүүсээс “Энэ байна” гээд өврөөсөө бичиг баримтаа гаргаад ирэх хүн   таарсангүй. Тэнд ойролцоогоор 200 гаруй том, жижиг хүн хог түүн амьдралаа залгуулдаг  гэхээр  миний хөндсөн сэдэв нэгийг хэлээд байгаа биз. 

 Ч.Чулуунцэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • DR. ADITYA (102.89.85.14)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 09 сарын 26 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.85.14)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 09 сарын 26 | Хариулах
  • Цнд (66.181.160.48)
    Жинхэнэ хүн хогнууд чинь тээр дээр тэнгэрт бг юм бишүү. Хөөрхийдөө. Энэ хүмүүс амиа зогоох төдий л бурангуй нийгмийн золиос бологсод шүү дээ. хүн хогнуудын буянаар энэ хүмүүс ийм амьдралаар амь зууж явна даа. Мнглын төр засаг гэж бн уу
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    yhej baisan toriinhniig ene hogiin zeg ryy hooj yavuulah heregtei, yagaad irgedee hyanaj byrtgej, niigmiin asuudliig ni shiiddeggui um be ???? Ter niigmiin asuudal hariuzsan yam tamgiin gazar, dyyreg horoodiin golgoryyd yu hiij baidag um be ????? Mongoliin ard tymen yaduu baij bolno , iim baij boloh uu ?????? arai dendej baina shdee
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    yhej baisan toriinhniig ene hogiin zeg ryy hooj yavuulah heregtei, yagaad irgedee hyanaj byrtgej, niigmiin asuudliig ni shiiddeggui um be ???? Ter niigmiin asuudal hariuzsan yam tamgiin gazar, dyyreg horoodiin golgoryyd yu hiij baidag um be ????? Mongoliin ard tymen yaduu baij bolno , iim baij boloh uu ?????? arai dendej baina shdee
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    yhej baisan toriinhniig ene hogiin zeg ryy hooj yavuulah heregtei, yagaad irgedee hyanaj byrtgej, niigmiin asuudliig ni shiiddeggui um be ???? Ter niigmiin asuudal hariuzsan yam tamgiin gazar, dyyreg horoodiin golgoryyd yu hiij baidag um be ????? Mongoliin ard tymen yaduu baij bolno , iim baij boloh uu ?????? arai dendej baina shdee
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • koi (41.85.161.187)
    Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих vicentiasolaragmail.com vicentiasolaragmail.com Whatsapp 0033644664081
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (41.85.161.187)
    jhg
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • ганаа (202.55.191.130)
    сөнөсөн улсын байгаа царай. яана даа, монголчууд минь
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • ард (112.72.11.121)
    их л сайндаа 1000 хүнд бичиг баримт олгоход улсын сан хөмрөгт хоосорчих гээд байгаа байлгүй дээ
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    15 цаг 58 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    16 цаг 19 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    16 цаг 25 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    16 цаг 34 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    16 цаг 51 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    16 цаг 53 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    17 цаг 27 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    18 цаг 18 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    19 цаг 37 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    20 цаг 21 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    21 цаг 9 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    21 цаг 17 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    21 цаг 21 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    21 цаг 21 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    21 цаг 26 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    21 цаг 29 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    21 цаг 31 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    22 цаг 0 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    22 цаг 2 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    22 цаг 20 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК