08:30-10:00 цагт: Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахуулсан ажлын хэсгийнхэн Баянгол дүүргийн VII төв болон Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллана.
09:00 цагт: Гадаад хэргийн яамны хурлын танхимд Европын холбоо болон Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Монгол Улсын Эрүүгийн эрх зүйн тогтолцоо ба хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт хурал зохион байгуулна.
10:00 цагт: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.
11:00 цагт: Үндэсний статистикийн хорооноос 2017 оны нийгэм, эдийн засгийн статистикийн талаар мэдээлэл хийнэ.
11:00 Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
11:00 цагт: Засгийн газрын XI байрны 905 тоот хурлын танхимд ШӨХТГ-аас бензин шатахууны хомстол, үнэ нэмэгдсэн асуудал, түүнд хийж буй хяналт шалгалтын талаар “Хэвлэлийн хурал” зохион байгуулна.