Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн эцэст иргэн Э /35 настай, эрэгтэй/ 3 метрийн гүн нүхэнд унаж, өндөр хүчдэлийн төмөр бетон хийцэд дарагдсан байна.
Энэ тухай дуудлагыг өчигдөр /01.15/-ийн 16:20 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, нэг автомашинтай 16:50 цагт очиж, шөнийн 01:00 цаг хүртэл ажиллан цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл (1)