Монголын циркийн жүжигчид Унгарын Будапештэд болсон тэмцээнээс алтан цом хүртжээ. Энэ тэмцээнд Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ жүжигчидтэйгээ оролцсон байна. Монголын циркийн жүжигчид сүүлийн гурван жилийн дотор олон улсын тэмцээнээс зургаан алт, нэг мөнгө, хоёр Гран при цом хүртээд байгаа аж.
24tsag.mn