Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувь гантай байсны улмаас малчид зуншлаг гайгүй аймаг, сумдын нутгаас хадлан бэлтгэж байгаа тухай өнгөрсөн намар холбогдох яамаас мэдээлж байсан. Эдүгээ хөдөө, орон нутагт өвөлжилт хүндэрч, малын хамар хатгах өвсгүй, байгаа өвс нь цасанд дарагдсан зэргээр өвөлжилт хүндэрсэн хэд хэдэн аймагт улсын нөөцөөс өвс, тэжээл нийлүүлж эхэлжээ. Гэтэл тусламжаар очсон боодлын өвсийг идсэн үхэр шүлхий өвчин туссан аж. Учир нь шүлхийн голомт бүхий газраас хадлан бэлтгэсэн нь ийнхүү шүлхий өвчин дахин дэгдэх үндэс болоод байгаа аж. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан шүлхий өвчин өвчний дэгдэлт боодлын өвснөөс гаргасан байх магадлалтай гэж мал эмнэлгийнхэн үзсэн байна.
А.Тамир
Сэтгэгдэл (2)