Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Мөнгөндалай: Аав минь авьяас онгодын ундарга хүн байсан

2018-1-17
0
ЖИРГЭХ

 

 

 

Төрийн шагналт, яруу найрагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбар агсны мэндэлсний 60 жилийн ой өнгөрсөн оны төгсгөлөөр болж эхнэр үр хүүхдүүд нь ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. О.Дашбалбар агсны 60 насны ойд зориулан уран бүтээлийн үзэсгэлэн, номын баяр, эрдэм шинжилгээний бага хурлыг О.Дашбалбар сан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатар их сургууль, Монголын Уран зургийн галерей, Хүүхдийн төв номын сан, Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулсан. 

Яруу найрагч О.Дашбалбарын зурсан зураг, бусад бүтээлийн үзэсгэлэн, ойд зориулж шинээр хэвлүүлсэн таван номын нээлт, баярын арга хэмжээ Монголын Уран зургийн галерейд, эрдэм шинжилгээний бага хурал, "Миний мэдэх Очирбатын Дашбалбар" эссэ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол Хүүхдийн төв номын санд тус тус болсон.

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон хүмүүст бэлэг гардуулсан бөгөөд зөвхөн тэр өдөр зохиолчийн шинээр хэвлэгдсэн бүх номыг хямдралтай үнээр борлуулж байсан. Нэрт найрагчийн 60 насны ой хэрхэн болж өнгөрсөн хийгээд удахгүй болох шагналын сан өндөртэй О.Дашбалбар, З.Дорж нарын нэрэмжит яруу найргийн наадмын талаар нэрт найрагчийн том охин “Өдрийн сонин”-ы Улстөр, гадаад мэдээллийн албаны дарга Д.Мөнгөндалайгаас сонирхон ярилцсанаа хүргэж байна.

 

-Дарьгангын эрхэм хөвүүн нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч, цогтой эх оронч Очирбатын Дашбалбар агсны 60 насны ой гурван өдөр үргэлжлээд өндөрлөсөн. Ойн арга хэмжээнүүд сайхан болсон уу?

 

-Тэгсэн. Аавын минь 60 насны ойн баяр дурсгалтай сайхан болоод өнгөрсөн. Ойн арга хэмжээний хүрээнд таван ном хэвлүүлсэн. Номын нээлт болон аавынхаа зурсан уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийг хийсэн. Маш олон хүн ирсэн сайхан арга хэмжээ болсонд одоо ч сэтгэл өндөр яваа. Мөн эрдэмтэн судлаачид оролцсон эрдэм шинжилгээний хурал болж, зарим хүмүүст шагнал гардуулсан.

 

-60 насных нь ойн энэ томоохон арга хэмжээг О.Дашбалбар сан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургууль, Монголын Уран зургийн галерей, Хүүхдийн төв номын сан, Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулсан гэсэн. Аавын тань 60 насны ойн арга хэмжээнд сэтгэлээ гаргаж хичээнгүйлэн оролцсон хувь хүмүүсийн талаар танилцуулна уу?

 

-Ер нь л олон хүний чин сэтгэл шингэж, тусалж дэмжсэн. Ээж, дүү нар минь ихээхэн ачаалалтай ажиллаж, гол ажлыг нугалсан. Найрагч аавын уран бүтээлийг залуу үеийнхэнд таниулах, сурталчлах зорилгоор“Миний мэдэх О.Дашбалбар” нэртэй эссе бичлэгийн уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд болон насанд хүрэгчдийн ангиллаар зарласан. Залуус маш идэвхтэй оролцсоныг тэмдэглэн хэлье . Ялангуяа хөдөө орон нутгаас маш олон эссэ ирсэнд их талархаж байгаа.

 

-О.Дашбалбар агсан бол нэр яруу найрагч, соён гэгээрүүлэгчээс гадна сонин хэвлэлийн алдартай нийтлэлч байсныг хүмүүс тэр болгон мэддэггүй. Түүний бичсэн “Мөнхий бүтээлүүд мөхлийн ирмэг дээр”, “Номон дээр гишгэсэн алдас”, “Газрын төлөөх тулалдаан”, “Ардаасаа нуусан ардын эмнэлэг” гээд аргагүй чансаатай, алсыг харсан олон сайхан нийтлэл байдаг. Эдгээрийг нэгтгэн хэвлэж гаргах бодол бий юу?

 

-Тийм ээ. Аав маань үнэхээр чансаатай, маш сайхан уншууртай олон нийтлэл бичсэн байдаг. Тэдгээрийг нь нэгтгээд нийтлэлийнх нь номыг гаргахаар бэлтгэсэн. Одоо удахгүй хэвлэгдэнэ. Хойшдоо уран бүтээлийг нь өөрийнх нь бэлтгэж үлдээсэн эх хувиар нь хэвлүүлэх ажлыг үргэлжлүүлээд хийгээд явна гэсэн бодолтой байгаа.

 

-Удахгүй О.Дашбалбар, З.Дорж зэрэг төрийн соёрхолт нэрт яруу найрагчдын нэрэмжит, шагналын сан өндөртэй яруу найргийн тэмцээн болно гэсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу?

 

-Эх орон, газар шорооныхоо төлөө цогтой тэмцэж явсан манай аав болон Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Дорж агсан нарын алдрыг мөнхлөх, залуу хойч үедээ эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Сод Монгол Групп” ХХК-аас яруу найрагч, зохиолчдын дунд хамгийн өндөр шагналтай яруу найргийн наадмыг энэ жилээс эхлэн зохион байгуулахаар болоод байгаа юм.

Энэхүү наадам нь Монгол Улсын төрийн соёрхолт Сүхбаатарын одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж, Монгол Улсын Төрийн шагналт, төр нийгмийн зүтгэлтэн Очирбатын Дашбалбар нарын нэрэмжит бөгөөд энэ сарын 26-нд болно. Наадмын тэргүүн байрын шагнал 10 сая төгрөг, хоёрдугаар байр таван сая төгрөг, гуравдугаар байранд орсон найрагч ном хэвлүүлэх эрхээр шагнах юм билээ. Зохион байгуулалтын ажилд нь манай дүү Д.Гангабаатар голлон оролцож байгаа. Миний хувьд дүүгээсээ сонсож мэдсэнээ л хэлж байна.  

Шагналын сан өндөртэй энэ яруу найргийн наадмын эхний шатанд яруу найрагчид Их дагина Дондогдуламын үйл хэрэг, Их дагина Дондогдуламын эрдэм чадал, Их дагина Дондогдуламын нэрээр нэрлэсэн анагаах увдис нь олны дунд түгэн гайхагдсан Дондогдулам рашааны тухай зэрэг сэдвийн хүрээнд “naadam@sodmongolgroup.com и-мэйл” хаягаар энэ сарын 19-ний өдрийн дотор бүтээлээ илгээх ёстой гэсэн. 

Нэгдүгээр шатанд ирсэн шүлэг, яруу найргийг мэргэжлийн шүүгчид шүүж шалгарсан бүтээлийн эзэд II, III шатанд эх оронч сэдвийн хүрээнд өрсөлдөнө.

Яруу найргийн энэ наадам нь эх оронч сэтгэлгээг алдаршуулах, Монголд оюуны бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, зохиолч уран бүтээлчдийг дэмжих зорилготой юм. Түүнчлэн Монголын яруу найрагч, зохиолчдын бүтээлийг гадаад хэлээр орчуулан Олон улсад гаргах давхар зорилгыг агуулж байгааг хэлэх нь зүйтэй байх.

 

 

 

-Өөрийн тань бага дүү Д.Дэжидмаа Японд ямар чиглэлээр сурч байгаа вэ. Төгсөх болж байгаа юу?

 

-Дүү минь сэтгэл судлал чиглэлээр суралцаж байгаа. Төгсөх арай л болоогүй.

 

-Та гурвын ээж Н.Борхүүхэн гуай нэрт найрагчийг 42-хон настай цэл залуухнаараа хорвоогоос буцсаны дараа "Гадаа гарч эр болж, гэрт орж эм болсоор" та гурвыг хүний зэрэгтэй өсгөсөн. Ээжийнхээ талаар хамгийн түрүүнд юу гэж бодож явдаг вэ?

 

-Ээж минь үнэхээр гайхалтай эмэгтэй. Аав минь залуугаараа бурхан болж ээж минь биднийг хүний зэрэгтэй явуулах гэж мөн ч их хичээсэн дээ. Одоо бид аавынхаа уран бүтээлийг мөнхжүүлж, олон нийтэд хүргэх, ээжийгээ эрүүл энх, тайван амгалан амьдруулж л ачийг нь хариулна даа. Хүний аав, ээж үр хүүхдээ л сайн сайхан явж байвал сэтгэл амгалан, жаргалтай байдаг шүү дээ.

 

-О.Дашбалбар агсан амьд сэрүүндээ яруу найргийн хэдэн ном хэвлүүлсэн бол. 60 насных нь ойн үеэр та бүгдийн эмхэлж хэвлүүлсэн таван номтой нийлээд ер нь хэд орчим номтой болж байгаа бол?

 

-Аав арав орчим ном хэвлүүлсэн байсан. Дүү бид хэд аавынхаа арав гаруй номыг нэмж хэвлүүлсэн. Англи хэлээр ч мөн хэвлүүлж гадны уншигчдад хүртээл болголоо. Цаашид энэ ажил үргэлжлээд явна даа. Аав маань өөрөө нэлээд хэдэн номоо эхийг нь бэлдээд үлдээсэн байсныг нь яг тэр хэвээр нь хэвлүүлсэн. Мөн шүлгийн түүвэр, захидлын номыг нь хэвлүүллээ

 

-“Дарьгангын яруу гурвал” буюу О.Дашбалбар, Д.Нямсүрэн , Г.Мэнд-Ооёо нараас өнөөдөр ганцхан нь л үлдэж. Дорнын  гурван том найрагчийн амьд ахуйдаа үерхэж нөхөрлөж явсан гэгээн дурсамжийг хэрхэн ойлгож, хүндэтгэж явдаг вэ?

 

-Дарьгангын гурван найрагч бол яалт ч үгүй, нөхөрлөх, холбоотой байх учиртай хүмүүс. Нэг нутаг уснаас гадна авьяас билэгтэй, мөн өөр нарийн юм ч байна. Жишээ нь Г.Мэнд-Ооёо найрагчтай хүж барилдсан ах дүү байсан бол, Д.Нямсүрэн ах аавыг маань дунд сургуульд сурч байхад багш нь байсан гэдэг. Тэр гурав бол яах аргагүй Дорнын тансаг яруу найраг, сэтгэл зүрхний гүн бат холбоотой хүмүүс байсан. Бид одоо аавынхаа шинэ гаргасан номын дээжийг хамгийн түрүүнд Г.Мэнд-Ооёо ахад өргөн барьдаг. Хайрлаж хүндлэхээс аргагүй сайхан нөхөрлөл байж дээ.

 

-О.Дашбалбар судлал өнөөдөр ямархуу түвшинд яваа бол. Түүний ганцхан "Залуус дүү нартаа хүргэх шүлэг" гэхэд л маш том амьдралын философи, хүний амьдралын зам мөрийг зурагласан тэр чигээрээ ухаарал шингээсэн мөрүүд байдаг. Ганцхан тэр шүлгийг нь л гэхэд судлаад, шинжлээд барахгүй дээ?

 

-Яг үнэн. О.Дашбалбар судлалын эхлэл аль хэдийнээ тавигдсан. Аавын маань шавь Х.Сүглэгмаа  судалгааны том ном хэвлүүлээд хэдэн жил боллоо. Мөн дүү Д.Гангабаатар маань “Галав эриний зөнч” ном эмхтгэн хэвлүүлсэн. Энэ номд О.Дашбалбар судлаачдын илтгэлүүд багтсан. Аавын 60 насны ойн  баярын үеэр болж өнгөрсөн эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг ч бид эмхтгэн гаргана.

 

-О.Дашбалбар агсан нэрт яруу найрагчаас гадна их сайн зураач байсныг олон хүн  зургийнх нь үзэсгэлэнг үзээд мэдэрсэн болов уу. Аав тань шүлгээ голдуу хэдэн цагт бичиж, зургаа аль үед нь туурвидаг байсан бол?

 

-Аав шөнө орой их сууж, бүтээлээ туурвидаг хүн байлаа. Авьяасын ундарга хүн байсан юм шүү дээ. Хөгжим тоглоно, ая зохионо, маш сайхан дуулдаг, мөн зураг зурдаг, хайчилбар хийдэг байсан. Тиймээс ээж, дүү бид хэд зөвлөлдөж 60 насных нь ойгоор уран зургийнх нь үзэсгэлэнг гаргаж олны хүртээл болгоё гэж шийдсэн юм. Үзэсгэлэнг гурав хоног гаргасан. Хүний хөл татрахгүй, маш олон үзэгч ирж үзсэн. Ээж, дүү, бид хэд үзэсгэлэнгээ өөрсдөө танилцуулж, зарим хүний хүссэнээр нь тайлбарлаж өгөөд л байсан. Тийм олон үзэгчид хүрэлцэн ирж аавын минь зургийн үзэсгэлэн, номын баярт оролцсонд үнэхээр их баярлаж, урам зориг сэргэсэн шүү.   

 

-Бас их боломжийн сайхан дуулчихдаг хүн байсансан. Нэг удаа өөрийнх нь шүлгээр "Чингис хаан" хамтлагийн ахлагч Монгол Улсын гавьяат жүжигчин  Д.Жаргалсайханы зохиосон "Цамцаа дэрвүүлсэн жаахан хүү би цагаан унагаа хөлөглөн одох юм" дуугаа ихэд уяралтай дуулж байхыг нь дэргэдээс нь харсанаа мартдаггүй?  

 

-Таны хэлснээр “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан ах аав хоёр их дотно сайхан нөхөрлөж, олон дууг хамтдаа бүтээсэн уран бүтээлийн хамтрагчид байлаа. 60 насных нь ойн арга хэмжээнд Жагаа ах маань ирж хамтын уран бүтээлээсээ үзэгдэд толилуулсан л даа.

 

-Өөр тэр хоёрын хамтран зохиосон ямар уран бүтээл байдаг билээ?

 

-“Гэгээн наранд ойрхон өслөө би” дууг хоёулаа ярилцан аяаа хийж байхад нь би яг хажууд нь сонсоод сууж байлаа. Нэрлээд байвал олон дуу бий. Их сайхан ярилцаж, нэг нэгнийгээ сонсож, хүндэтгэлтэй харьцаж уран бүтээлээ хамтран хийдэг байж билээ.

-О.Дашбалбар агсныг нэг л өдөр цэл залуухнаараа буцаж ирдэггүй аяндаа мордоход ханилсан хань ижил, үр хүүхдээс нь гадна Монголын ард түмэн ихэд эмгэнэн гашуудсан юмдаг. Ер нь аавыгаа "Монголын улстөрийн бохир заваантай хэрэггүй л хутгалдсан юм" гэж бодогдох үе байдаг уу?

 

-Тийм ээ, аавд минь монголчууд хайртай байсан, одоо ч түүнийг хүндлэн биширдэг, хайрладаг, зохиол бүтээлийг нь шимтэн уншигчид маш олон байна. Улс төрд орсныг нь би хувьдаа буруутгадаггүй. Аавын минь дуу хоолой хэрэгтэй байсан болоод л тийшээ орсон шүү дээ. Дэлхийн том яруу найрагчид үргэлж том сэтгэдэг, олон талтай, содон сонин өвөрмөц ертөнцүүд байдаг. Тэд бүгд л улс орныхоо төлөө дуу хоолойгоо хүргэж, дайнд явах нь явж, улс төрд орох нь орж л байсан байдаг юм. Зүгээр л цэцэг навч, хайр дурлал бичээд агуу найрагч болохгүй шүү дээ

 

-Уучлаарай эвгүй ч гэсэн уншигчдын сонирхоод байдаг нэгэн асуултыг тавилгүй горьгүй. Сэтгүүлч Мөнхбаясгалан О.Дашбалбар агсантай амьд сэрүүнд нь багагүй тэрсэлдсэн. Мэргэжил нэгтэйн хувьд, бас эмэгтэй хүнийхээ хувьд Мөнхбаясгалангийн тэрхүү үйлдийг юу гэж бодож явдаг вэ. Ер нь учир зүйгээ ололцсон уу?

 

-Аавынхаа 60 насны ойн  тухай энэ сайхан ярилцлага  дундуур тиймэрхүү асуудлыг яримааргүй байна. Та ойлгоорой.

 

-Аавын тань 60 насны ойн арга хэмжээг дэмжин тусалж, хамтран зохион байгуулалцсан ямар газрууд байгаа бол. Заримыг нь дурдахгүй юу?

 

-Арга хэмжээг хамтран зохион байгуулсан Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо, Улаанбаатар их сургууль болон тусалж дэмжсэн найз нөхөд, шавь нар, дэмжигч уншигчид, Дэлхийн яруу найргийн академи, Сити дээд сургууль, Шинэ ази групп, “Өдрийн сонин”-ы хамт олонд талархлаа илэрхийлж маш их баярлаж байгаагаа танай сайтаар дамжуулан илэрхийлж байна, баярлалаа.

 

-За та бүхний хойшдын ажилд их амжилт хүсч, Дорнын их яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны уран бүтээлүүд үргэлжлэн уншигчдын сонорыг мялаасаар байх болтугай гэсэн ерөөлийн үгээр ярилцлагаа өндөрлөе?

 

-Аавын минь 60 насны ойн тухай болон удахгүй болох яруу найргийн наадмын талаар хэрэг болгон  уншигчидтайгаа уулзуулж байгаа танд гэр бүлийнхнийхээ өмнөөс талархал дэвшүүлье. Та бүхэнд ажлын амжилт хүсэхийн ялдамд танай сайтын уншигчдад сайн сайхныг хүсч байна, баярлалаа.

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Kk (202.9.41.8)
    Ene 3n hvvhedni yaltchgvi mundag saihan vrs bnlee ter butach hvvhed bol vzel bodolni dashbalbarguigaas shaal uur ym bnlee. Dashbalbarguia hezee ch tegj uruwdultei tsarailj tsaanaa sanaa lj ner turuu hudaldaj amidrah hvn bish bsan yum. Eejiigee l duuraisan bhaa
    2018 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.22.68)
    ETSGRER SHOVDHA BOLIH HEREGTEI BAS NEG POP L BAISAN
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.57.94.204)
    Huurhii mongolchuud gej yaahaarii iim bolchdog bnaa. Yum duugai unshij chadahgui neg ih l shuumjilsen ulsuud. Uursduu jinhene galzuu boltson . 5 hoshuu malnaasaa doloon dor archaagui mongolchuud.
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.123.67)
    ХАРАМСАЛТАЙ, АЙМХАЙ ХОГ. ОХИН НЬ ААВЫГАА ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАМГААЛЖ ЯРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ДАА, МӨНХБАЯСГАЛАН
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Harin ch aavinhaa tuhai yrij bhdaa munhbayagalan geh eldev bohir zuiliin talaar yrihguigee meddeg busgui bna. Dotood setgeleeree chamaas iluu gedeg ni haragdaj bgaa yum.
      2018 оны 01 сарын 17
  • Зочин (103.229.123.67)
    ХАРАМСАЛТАЙ, АЙМХАЙ ХОГ. ОХИН НЬ ААВЫГАА ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАМГААЛЖ ЯРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ДАА, МӨНХБАЯСГАЛАН
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Уншигч (202.21.106.129)
    Тэр Индра гэдэг охиныг энэ эгч дүүс их эвгүй дайрч доромжилсон байсан. Амьддаа бие биенээ хайрла гэсэн аавынхаа шүлгийг ойлгоогүй юм шигээ
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
    • ЧИ ТЭР БУТАЧ ХҮҮХЭН ЭХТЭЙГЭЭ ГЭР БҮЛД НЬ ЯАЖ ХУДЛАА ЗҮЙЛЭЭР ДАЙРЧ ААВЫНХ НЬ НЭРИЙГ ИДЭЖ ЭГЧИЙГЭЭ ХҮРТЭЛ ОВОЛГОСОН ГЭЭД ГЭР БҮЛ ЭЭЖ ААВЫГ НЬ ГҮТГЭСНИЙГ МЭЛЭХ ҮҮ??? ЧИ ӨӨРӨӨ ИНДРА БИЗ ИХ ОЛОН ХАЯГТАЙ БАС САЙХАН ЯРЬЧИХААД АРААР НЬ ҮАВААН ЗҮЙЛ ХИЙДЭГ ХҮҮХЭН !
      2018 оны 01 сарын 17
  • Зочин (202.179.31.103)
    гүй энэ мөнгөн далай тэр балбарын хүүхэд биш байхаа, цоо эрүүл тун давгүй хүүхэд байналээ. балбар гэдэг чинь балай амьиан байсаан. энэ мэнгэт дөрвөд энэ тэр л хөөргөдсөөр байгаад нухсан даа
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.123.158)
    Мөнгөндалай шиг далай шиг сэтгэдэг бүсгүй монгол тун ховор. Аргагүй л аавын гени үлдэж дээ. Бахархаж байна
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    terguun garchig bolgoj tavihiin argagui muu yariltslaga baina, ene ohin ni ooroo yu ch medehgui, yarij ch chaddagui, bas yumaa nuusan haasan hooson l yaria bna daa, hairan saihan aaviin ner
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • хэхэ (66.181.182.108)
    дашбалбар гэж нэг авгай хүүхнүүдтэй орооцолдсон үлгэр дууриалал муутай хагас галзуу юм л байсан ш дээ
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • иргэн (119.40.99.2)
    Нөгөө эхнэрийнх нь охиныг эд бөөрөлхөөд дуугай болгочихсон уу. Тэр охин руу эд нийлээд аймаар дайрч довтолсон байна лээ ш дээ. Аймшигтай.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Цоомоо (202.179.24.65)
    Энэ ярилцлага хязгаарлагдмал сэдвээр өрнөж л дээ. Уг нь манай Түвшин ах хаана ч гологдохгүй сэтгүүлч л дээ.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.122.121)
    Сэтгүүлч хүний чадвар чансаа нь ярилцаж байгаа хүнийхээ сэтгэлд хир хүрч чадаж байгаагаас харагддаг л даа
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.42.38)
    Мөнгөндалай ч мэрийсэнгүй. Асуулт тавьж буй сэтгүүлч тааруухан амьтан байж. Сайн ярилцлага хийж болох байв
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    5 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    29 мин
  • Өглөөний цайг өөртөө юу?
    53 мин
  • COP17: Бэлчээрээ аврах боломж буюу өгөөжийг нь малчид ч хүртэнэ
    1 цаг 23 мин
  • Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
    1 цаг 28 мин
  • Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    1 цаг 34 мин
  • Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ
    1 цаг 44 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
    9 цаг 31 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
    9 цаг 35 мин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
    16 цаг 22 мин
  • Их Британийн хаан III Чарльзын дүү Эндрюг АНУ-д ирж "Эпштейний хэрэг"-т мэдүүлэг өгөхийг шаардав
    17 цаг 56 мин
  • Зэвсэгт этгээд сургуульд гал нээж есөн хүнийг хөнөөж, 25 хүнийг шархдуулжээ
    18 цаг 7 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    18 цаг 13 мин
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    20 цаг 5 мин
  • НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих гүйцэтгэгч шалгарлаа
    20 цаг 32 мин
  • Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ.
    20 цаг 38 мин
  • Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    20 цаг 49 мин
  • Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
    20 цаг 54 мин
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    22 цаг 39 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    23 цаг 2 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК