Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Чинбүрэн: Хорт хавдартай хүмүүсийг арай жаахан удаан амьдруулахын тулд зайлшгүй эрт илрүүлэх шаардлагатай.

2018-1-18
0
ЖИРГЭХ

 

ХҮСТ-ийн Ерөнхий захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор Ж.Чинбүрэн  дэлхийн шилдэг мэс заслын эмч нарт олгодог Францын мэс заслын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдөж, 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр батламжаа гардан аваад эх орондоо ирсэн билээ.   

Ж.Чинбүрэн эмч “Элэгний төв хэсэгт байрлалтай хорт хавдрыг хялбаршуулсан аргаар тайрах нь” сэдвээр докторын сэдэв зэрэг хамгаалж, 800 гаруй мэс ажилбарын үр дүнг 90 гаруй хувийн амжилттайгаар дэлхий дахинд харуулсаныг нь   үнэлж Францын мэс заслын академи хүндэт гишүүнээрээ өргөмжилсөн гэдэг.

Ж.Чинбүрэн эмч Монголчуудад хамгийн их тохиолддог дөрвөн төрлийн хавдрыг эрт оношлохын тулд тоног төхөөрөмжөө сайжруулах, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдүүлэх талаар УИХ-ын чуулганд оролцож гишүүдэд ажлаа тайлбарлаад гарч ирэхэд нь уулзаж ярилцлаа.

 

-Хорт хавдрыг эрт оношлохыг хуульчлах талаар ярьж байна. Ингэхийн тулд Эрүүл мэндийн даатгалын сангаас гадна Улсын төсвөөс дэмжлэг шаардлагатай гэлээ. Жилдээ 74 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэдгийг жаахан тодруулж, нарийвчлан задлахгүй юу?  

-Эхлээд УИХ-ын гишүүд Монголчуудын өвчлөл, цаг бус үхлийн гол шалтгаан болчихоод байгаа хорт хавдарт анхаарлаа хандуулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байгаад ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч хүний хувьд сэтгэгдэл өндөр байна. Манай ХСҮТ-ийн хамгийн гол тулгамдаж байгаа асуудал нь эмчлээд байхад үр дүн гарахгүй байгаа нь л юм. Яагаад үр дүн гарахгүй байна гэвэл манайханд тохиолдож байгаа гол дөрвөн төрлийн хавдар тун хожуу үедээ оношлогдож байгаад л хэргийн учир байгаа юм. Тийм учраас Монгол Улс даяар системтэйгээр эрт оношилж, илрүүлэх үйл ажиллагаа явуулдаг болохгүй бол бид ард иргэдээ харсаар байгаад л алдаад байх нь тодорхой. Манайд хорт хавдрыг эрт илрүүлэх олон сайхан хөтөлбөр байсан л даа. 1998 оноос эхлээд л Хорт хавдрыг эрт илрүүлэх Үндэсний хөтөлбөртэй байсан. Бүтэн 5-10 жилээр ажиллалаа. Нэгэнт улс даяар систем нь бүрдээгүй учраас энэ ажил явсангүй, амжилт ч олсонгүй. Харин одоо хууль тогтоогч, УИХ-ын гишүүд энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж эхэлсэн нь том дэвшил гэж харж байна. Энэ том төсөв мөнгийг хэрхэн тооцоолж гаргаж ирсэн юм бэ гэдэг асуулт гарах нь тодорхой. Бидний хувьд хамгийн чухал зүйл бол өргөн уудам Монгол орны хэмжээнд хөдөө орон нутгийн иргэд заавал Улаанбаатарыг зорилгүйгээр хорт хавдрын эрт илрүүлэлтэд хамрагддаг байх боломжийг бүрдүүлэхийг л зорьж байна. Ингэхийн тулд аймаг, дүүргийн эмнэлгүүдийн хорт хавдрыг эрт илрүүлэх чадамжийг өндөр түвшинд гаргах нь л хамгийн чухал байгаа юм. Энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байгаа нь ХСҮТ-ийг хөгжүүлэх гээд л, ХСҮТ-д хөрөнгө мөнгө хийх гээд л байгаа зүйл огт байхгүй. Бид хамгийн гол нь Монгол Улс даяараа хавдрыг эрт илрүүлдэг маш нарийн системтэй болоод энэ тогтолцооныхоо дагуу дөрвөн төрлийн хавдрыг эрт, найдвартай илрүүлдэг болъё оо л гэж байгаа юм. Үүний тулд ойролцоогоор 11 тэрбум төгрөгийг хөдөө орон нутгийн эмнэлгүүдийг чадавхижуулахад зарцуулах шаардлагатай байгаа юм. Эмнэлгүүдээ чадавхижуулна гэдэг нь зөвхөн хавдрыг эрт илрүүлэхэд л байгаа юм биш л дээ. Хүний эрүүл мэндийг оношлоход шаардлагатай тоног төхөөрөмжүүд, дүрс оношлогооны аппаратын асуудал энд хамаарагдана. Эдгээрийг шийдсэнээр хөдөө орон нутгийн иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаас гадна гадагшаа урсаж байгаа ихээхэн мөнгөний урсгалыг Монголдоо авч үлдэх гээд эдийн засгийн ч ихээхэн ач холбогдолтой болох юм.

 

-Энэ асуудалд манай иргэдийн идэвхи, ухамсар бас нэлээн гол үүрэгтэй байх болов уу. Эрт оношлогоонд хамрагд гээд байхад хэнэггүйтэж явсаар байгаад өвчнөө хүндрүүлчихдэг асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Тийм. Энэ бол хамгийн ноцтой асуудал байгаа юм. Энд яригдаж байгаа зүйл бол хавдрын эрт илрүүлэлтэд иргэн та их идэвхитэй, ухамсартай  хамрагдах ёстой гэсэн үзэл санаа юм. Энэ хуулийн үзэл санаа нь ерөөсөө л “Иргэн та хавдрын эрт илрүүлэлтийн оношлогоонд ухамсартай, идэвхитэй хамрагдаач ээ” гэдэгт л байгаа юм. Эрт илрүүлэлтийн оношлогоонд хамрагдаач ээ, орооч ээ гээд байхад ирэхгүй, хамрагдахгүй байгаа хүмүүсийг яах вэ. Тэгж явсаар байгаад хавдар нь бүр томроод бүх биеэр нь тархчихсан хойно ирж байгаа хүмүүсийг яах вэ. Энэ бол эмчилж байгаа бидэнд ч харамсалтай, тухайн хүнд ч харамсалтай, ар гэрт нь мэдээж бүр их харамсалтай зүйл шүү дээ. Тийм учраас энэ асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд тухайн иргэний хариуцлагын асуудлыг хөндөж байгаа. Тухайн иргэний хариуцлагыг тооцохын өмнө төр өөрөө “За би танд үнэ төлбөргүй үзлэг хийж байна шүү. Та заавал ирж үзүүл” гэдэг мэдээллийг байнга өгч гэрээс нь дууддаг байх ёстой. Энэ тогтолцоог бий болгохын тулд ойролцоогоор 3-4 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Ерөөсөө ард иргэдийг гэрээс нь дуудаж хавдрын эрт оношлогоонд заавал хамруулдаг тогтолцооны тухай ярихад нэг иймэрхүү. Хэрвээ ингэж дуудаад байхад ирж оношлогоонд хамрагдаагүй бол дараагийн удаа та өөрөө мөнгөө төлж оношлогоонд хамрагдана гэдгээ мэдэж байх ёстой. Ер нь манай иргэд эрүүл мэндийнхээ төлөө тодорхой хариуцлагатай байх ёстой юм. Тэгэхгүй бол баахан хэнэггүй явж байснаа нэг л өдөр “Би өвдчихлөө. Намайг эмчлээтэх” гээд байж болохгүй шүү дээ. Бас төр нь өөрөө эмчлэх системээ бүрдүүлээгүй байж “Та эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай бай” гээд байж бас болохгүй. Байдал нэгэнт тодорхой тул Монголын төр эхлээд хавдрын эрт оношлогоо хийдэг тогтолцоогоо хууль эрх зүйн хүрээнд тодорхой болгож, хөрөнгө санхүүгээ ч шийдчих хэрэгтэй юм. Энэ тогтолцоог орон нутагтаа жигд бий болгоё гэдэг үүднээс л УИХ дээр асуудлаа ярьж байна. Монгол орон даяар хавдрын эрт оношлогооны тогтолцоог бий болгохын тулд дааж давшгүй их хөрөнгө мөнгө шаардлагагүй. Жишээлбэл Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэхэд ерөөсөө л Эхо аппарат хэрэгтэй, дээрээс нь хавдрын Иммунологийн шинжилгээний аппарат хэрэгтэй. Ходоодны хорт хавдар гэхэд дурангийн оношлогоо хийгээд л илрүүлчихнэ. Дурангийн аппаратууд бол одоо бараг бүх аймагт байгаа. Хамгийн гол нь тэнд ажиллах боловсон хүчнээ сайн бэлтгэх шаардлагатай байгаа юм. Гэмтэж эвдэрсэн аппаратыг нь засч янзалдаг мэргэжилтнүүдээ бэлтгэе. Нөгөөтэйгүүр аймаг болгон рентген аппараттай болсон. Уушигны хавдрыг эрт илрүүлэхэд зөвхөн цээжний рентген зураг байхад л хангалттай. Бүдүүн гэдэсний хавдрыг эрт илрүүлэхийн тулд баасанд нь цус байна уу үгүй юу гэдгийг л үзэхэд хангалттай. Тэнд тусгай тоног төхөөрөмжний шаардлага огт байхгүй. Зөвхөн тусгай гуурсан хоолойнд баасыг нь хийгээд холиод үзэхэд л өнгө нь өөрчлөгдөж байна уу гэдгийг л үзээд оношийг нь тодорхойлдог. За Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэхэд бас л тогтолцоо нь бий болчихсон. Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр бүх аймгуудад Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэхэд шаардлагатай дуран суурилуулчихсан. Харамсалтай нь ганц нэг аймаг дүүрэгт тэдгээр дурангууд гялгар уутаар хучаастай байж байгаа. Эдгээрийг бүрэн ашиглалтад оруулах нь чухал байгаа юм. Хавдрын эрт оношлогооны ажил яагаад үр дүнтэй хэрэгжихгүй байна гэвэл одоогоор санхүүгийн тогтолцоо нь зөв биш буруу яваад байна. Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалаар тодорхой хэмжээний мөнгө хавдрын эрт илрүүлэлтэд зарцуулахад буцаад өгөөж нь юу байх вэ гэвэл эрт оношлогдсон хүн, хожуу илэрсэн хүн хоёрын эмчилгээний зардал өдөр, шөнө шиг ялгаатай гарахад л байгаа юм. Жишээлбэл Элэгний хорт хавдрыг эрт илрүүлвэл эмчилгээний зардал нь 2-3 сая төгрөг бол хожуу илэрвэл хагалгааны зардалтайгаа нийлээд 10-15 сая төгрөг шаардлагатай болно. Их ялгаа байгаа биз. Тийм учраас Даатгалын сан аль болохоор бага мөнгө зарцуулж байгаа хуримтлалаа их зөв зарцуулах шаардлагатай байгаа юм. Үүнийг хийх нь одоо хамгийн чухал байна.

 

-Эрүүл мэндийн сайдын зүгээс Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг шууд ийм зүйлд зарцуулж болохгүй, ерөнхий бодлогоор асуудал нь явж байгаа гэсэн. Гэтэл дээрх дөрвөн төрлийн хавдрыг зайлшгүй эрт оношлох шаардлагатай байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Би өөрөө яг хавдрын талын эмч хүн. Одоогоор манай иргэд хавдрынхаа их хожуу үед ирдэг учраас их харамсалтай байдаг. Иргэд маань аль болохоор эрт үедээ оношлуулвал амь нас нь төдийчинээ уртсана. Ингэхээр иргэдээ аль болохоор хамгаалж хавдрын эрт оношлогооны энэ том бүтцийг бий болгохгүй бол болохгүй байна. Мэдээж Эрүүл мэндийн даатгалын сангаас аймаг дүүргийн эмнэлгүүдэд хавдрын эрт оношлогооны нэг ч тоног төхөөрөмж, аппарат авч өгч болохгүй. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөөр зөвхөн тусламж үйлчилгээг л худалдаж авах ёстой юм. Тэгэхээр бидэнд 2017 оны сайн туршлагууд олон бий. Эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд Эрүүл мэндийн даатгалын сангаас 10.2 тэрбум төгрөг гаргасан байгаа. Та бүхэн санаж байгаа бол 45-60 настай хүмүүсийг Элэгний, умайн хүзүүн, хоол боловсруулах замын зэрэг хавдрын оношлогоонд Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгийг нь төлөөд явсан. Энэ бол хавдрын эрт оношлогооны нэг төрлийн системийн эхлэл тавигдсан гэсэн үг шүү дээ. Одоо үүнийгээ л илүү найдвартай, илүү чадавхитай хөгжүүлэх, бүр илүү сайн системчлэх шаардлагын үүднээс л бид УИХ-д хандаад байгаа юм. Мэдээж энэ системийг заавал хуульчлах албагүй гэвэл бүр л сайн биз дээ. Эцсийн үр дүнд энэ систем бүх Монгол Улс даяар найдвартай, чадавхитай бий болоод ард иргэд маань хариуцлагатайгаар хавдрын эрт оношлогоонд хамрагддаг болчихвол хамгийн гол амжилт тэр л болох юм.

 

-УИХ-ын гишүүдийн зүгээс эрт оношлогооны тусгай аппарат Монголд ганц ч байхгүй гэж байна. Үүнийг оруулж ирэх шаардлагатай, эмч мэргэжилтнүүдээ бэлдэх шаардлагатай гэж байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Цацраг идэвхит бодисыг сахарын уусмалтай холиод хүний судсаар тарьж хавдрын эс байвал хамгийн түрүүнд сахарыг өөртөө наалдуулдаг тийм аппарат байдаг юм. Хавдрын эсийг сахарт наалдуулдаг чадварыг нь ашиглаж хавдрын тархалт хэр зэрэг их байна гэдгийг тодорхойлдог тэрхүү аппарат нь эрт үеийн оношлогооны бус хожуу үеийн хавдрын тархалтыг шинжлэн судлахад гол нь ашиглагддаг юм. Одоогоор Улсын II эмнэлгийн хашаанд баригдаж байгаа Үндэсний оношлогоо эмчилгээний төвд тийм аппарат суурилуулахаар төсөвт нь суусан юм билээ. Энд тэрхүү аппаратаас гадна тэнд хэрэглэгддэг радио идэвхит бодисуудыг үйлдвэрлэх реактор гэж байгаа. Тэр нь бараг л жижигхэн цөмийн реактор байгаа юм л даа. Тэгэхээр удахгүй тэр аппарат Монгол Улсад ашиглагдаж үүргээ гүйцэтгэж эхлэх гэж байгаад баяртай байгаа.

 

-Урьд нь ийм аппарат ерөөсөө байгаагүй юмуу. Уг нь хүмүүс байдаг гэж бодоод явсан юм шиг байгаа юм?

-Монгол Улсад урьд нь ийм аппарат байгаагүй ээ. Харин хавдрын гол оношлогоо бол компьютер томограф байгаа юм л даа. Бид саяхан компьютер томографын аппараттай болсон. Ер нь бол Монгол Улсын хэмжээнд компьютер томографын нэлээн хэдэн аппарат ажиллаж байгааг хэлэх ёстой.

 

-Иргэдийн дунд хорт хавдар хожуу үедээ нэгэнт орчихсон бол гадагшаа л явахгүй бол Монголд эмчилж чадахгүй гэсэн ойлголт бий болчихсон. Энэ тал дээр манай эмч нарын чадвар үнэхээр дутагдаж байгаа юу?

-Тэгэхээр хорт хавдрын хожуу үе гэдгийг хоёр хувааж үзэх ёстой юм. Бүр үсэрхийлэл өгөөд эмчлэгдэхгүй болчихсон хавдар гэж байна. Хожуу үедээ орсон ч хагалгаа эмчилгээ хийх боломжтой гэж хоёр хувааж үздэг юм. Хожуу үедээ орсон ч тэрхүү хавдрыг нь хүний биеэс бүтнээр нь авах юмуу, туяа химийн эмчилгээгээр өсөлт ургалтыг нь зогсоох эмчилгээ хийж болдог. Эдгээр эмчилгээг манай ХСҮТ бүтэн 20 жил нуруундаа үүрээд аваад явж байна. Бидний хийж байгаа эмчилгээний үр дүн ч дэлхийн дундажаас хоцроогүй харин ч арай жаахан дээгүүр байгаа. Гагцхүү хорт хавдартай хүмүүсийг арай жаахан удаан амьдруулахын тулд эрт илрүүлэх зайлшгүй шаардлагатай. Нэгэнт хавдар нь ясандаа юмуу уушгиндаа, тархиндаа үсэрхийлчихсэн хүмүүсийг бол хаана ч очсон эмчилж чадахгүй байгаа. Дэмий зардал гаргаад буцаад ирж байгаа хүмүүс олон байгаа. Мэдээж эцсийн шатандаа орчихсон тийм хүмүүсийг Солонгосын эмнэлэг ч гэсэн “Уучлаарай таныг эмчлэх боломжгүй болжээ. Та гэртээ харь даа” гээд л буцааж байгаа. Хүмүүс аргаа бараад л эцсийн горьдлого тээгээд гадаад явж байгааг буруутгах арга байхгүй. Яах вэ хөндлөнгийн хариу сонсог л дээ. Мэдээж тэр хүмүүсийг буруутгах ямар ч арга байхгүй. Хүний амь гэдэг хамгийн үнэт эрдэнэ шүү дээ.

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • path (197.211.58.54)
    Эмч над дээр эмнэлэгт хэвтсэн, бас нэг найз маань намайг хэд хэдэн удаа эмчилсэн гэж хэлсэн ургамлын гаралтай гэрийн талаар маш их зүйлийг хэлж өгчээ. ХДХВ, герпес, хавдар гэх мэт өвчин туссан тул би түүнтэй холбоо барьж тэр найман өдрийн дараа дахиад л өвдөлт мэдрэгдэхгүй байсан тул тэр сөрөг үзүүлсэн шинжилгээнд хамрагдлаа. аз жаргалаар дүүрэн байгаа тул би энэ өвчнийг өөр нэг өвчнөөр шаналж буй хүмүүст талархаж, энэ сайхан мэдээг үргэлж хуваалцахыг амлаж байна. Учир нь танд найдаж байгаа, түүнтэй холбоо бариарай, таны өвчнийг бид шийдэх болно. ургамлын гаралтай эмчилгээний ач тустай бөгөөд бас намайг хүүхдүүдтэйгээ хамт байгаа болохоор өөр эмэгтэйтэй зугтсан нөхөртөө үг хэлэхэд нь тусалдаг. DR OKOS ургамлын гаралтай эм нь таны асуудлыг шийдэх шийдэл юм. яагаад гэвэл доктор Окос шиг хүн байвал биднээс болж зовж шаналах хэрэгтэй байна өвчнийг эмчлэх боломжтой ХДХВ / ДОХ ХЯНАЛТ / Гепатитис В Вирус, ХЭРЭГЛЭЭ ASTHMA ,, ЭРҮҮЛ АМЖИЛТ Альцгеймерийн өвчин DIABETICS 1 ба 2, ШУУРХАЙ ХАЙРТАЙ ХАЙРТАЙ БАРИЛГА Хөшөө ХАМГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ХӨГЖИЛ чимээгүй байдалд бүү үх, та түүнд холбоо барих шаардлагатай байгаа бол okosherbalhome@gmail.com хаягаар холбогдож, түүний whatsap дугаараар +2348134156715 утсаар холбогдож болно. okosherbalhome@gmail.com хаягаар явуулна уу
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • зочин (183.81.171.2)
    Сарангэрэл юу мэдэхийн ямар эмч юмуу
    2018 оны 05 сарын 03 | Хариулах
  • ЗОЧИН . Иргэн . (64.119.26.127)
    ЧИНБҮРЭНГИЙН САЙРХААД ХАЖУУГААС НЬ ДЭВЭРГЭЭД БАЙГАА ШААЛТУУР САЙД АВГАЙГИЙН МАГТААД БАЙГАА ӨЧИГДӨР СУУРИЛУУЛСАН ГЭХ ХАВДАРЫН ОНОШИЛГОО , ЭМЧИЛГЭЭ ШИНЖИЛГЭЭНИЙ АППАРАТ ЧИНЬ ТАЙЛАНДЫН БУМРЕНГАД , СЕУЛ , ЭНЭТХЭГ , БЭЭЖИНГИЙН ЭМНЭЛГҮҮДЭД ХОЛ ХОЦРОГДООД АКТЛАГСАН АППАРАТ БАЙХГҮЙ ЮУ . ШУНАЛТАЙ АВГАЙ БАС ЗАМААС НЬ МӨНГӨ УНАГААЧИХАА МЭДЭЛГҮЙ ЯАВ ГЭЖ , ОДОО ХАВДАР СУДЛАЛЫН ТӨВ ДЭЭР ОЧ - ТЭР ХҮН ПИГ ДҮҮРЭН , ҮНЭР ТАНАРТАЙ , ҮХЛЭЭ ХҮЛЭЭСЭН ҮСТЭЙ ҮСГҮЙ ӨВЧТӨН ҮЙ ОЛНООРОО Л БАЙНА . ЭНЭ - СТАНУУД ХУДЛАА ШОУДААД Л ...
    2018 оны 04 сарын 11 | Хариулах
  • жаахан (119.40.103.188)
    Хорт хавдартай хүмүүсийг арай жаахан удаан амьдруулахын тулд зайлшгүй жаахан мөнгө хэрэгтэй
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • zochin (150.129.143.210)
    EX nii said Dabaasuren ta elegnii emiin talaar batalgaatai um yrisan um uu. hkumuus asuuj bna, MEREGJLIIN bus hkun ta ERCHIMHKUCHNII SALBARAA deesh ni tatakhiig hkichee, ter em b ol emch nariin ajil. TEST5 g ta yagaad ustgab, dandaa hkudal yridag end tend ochij ybahkaar EX nii salbariin unaltiig yaj zogsookh, TEST4 t hkunii amind hkursen abaar sayhkan garch baikhad said ta tag chig, ene salbariin hkund ajliig medehkgyi mergejliin said uu ta, 2 jiliig tegeed l engereey gej b odoj bna uu boli...
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.183.80)
    Shochin Gaarichin Baagii genet gegeereed xudlaa yarixaa bolidoo, Teneg bacaan uls turjilgui shoudalgui ajilaa xii NUSAK mini,
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • иргэн (202.179.25.183)
    Чинбүрэн сайн эмч гэхэд сайн итгэл төрөхгүй л байна. учир нь хавдарын өвчнөөр яагаад ингэж их хүн хорвоог орхиод байна. та тэдэнд тулсаж аварч чадахгүй байна уу тэд таньд гарыг тань цайлгаж чадахгүйгээсээ наад газар тань нас нөгчсөөр байна уу . та тийм шилдэг гэдгээ одоо нотлох л хэрэгтэй боллоо.
    2018 оны 01 сарын 23 | Хариулах
  • иргэн (103.14.38.130)
    Наранбаатар гээд худлаа мөнгө ярьсан хүнийг бодвол хийсэн юмтай л хүн гэж хардаг.
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • золоо (103.14.38.130)
    сайн эмч шүү. Энэ хүний гараар олон хүн амьд явах эрхтэй болсон шүү. тэдний нэг нь болсондоо баяртай бна
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    emnelgiingee tasguudaar, uvchton uzdeg hesgiinhee hongiloor yavaad uzeesei. daanch ajlaa medehgui tengert duulj darga nart naaldaj aldar nerees zuursan muu darga. sain emch yum bol zugeer l emchee l hii l dee, neg l ih devj dervesen amitan. ajlaaa hii, havdar buurahgui baigaa ni tegeed ene hun ajlaa sain hiij baigaa gesen ug uu? hunii huvid uneheer muu hun gej sonsson, muu hun hezee ch sain emch baidaggui yum
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • зочин (66.181.178.209)
    хавдар гэдэг өвчнөөр шоу хийж байна даа. Эмнэлгээ дотор юу болж байгаа гаа сайн мэдэхгүй зөвхөн нэр төр хөөцөлдөөд улс төржөөд л явах юм.Мөнгө л яриад байна даа. мөнгөгүйгээр хйиж болох ажил зөндөө бий дээ. Мөнгөө яриад л байна гэдэг л өөр сонирхол илэрхийлдэг дээ.
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    ene sain emch baij bolno. gehdee emcheesee iluu sain hun baih yostoi. Denduu sagsuu, sagsalzuu, uvchtonuudee doromjildog, ar geriig ni basamjildag, ovilgogui, ongiroo, darga nary dagaj namirdag, yaduust durgui tiim l hun ene emch. Uuniigee zasaarai. chamd odoo bugd byalduuchilj baigaa, gehdee chi ooroo hun bolgontoi ijil haritsaatai. muu hun shuu chi. emchiin chin huvid medehgui.
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • зочин (103.9.88.210)
    Манай эмч нар, энэ салбарынханд нэг буруу жишиг бна. Уг нь манай монголчууд бүгдээрээ өвдөхөөрөө үзүүлээд л зузаан зузаан карттай болсон, нэг биш хэд хэдэн карттай, эмч нар болохоор хожуу үзүүлээд хохь чинь гээд байх юм. Өрхийн эмнэлэг, төвүүд тэр битгий хэл 1,2,3 эмнэлэгт ч олигтой мэдлэгтэй эмч алга, олигтой хэд нь улсын эмнэлэгт ажиллангаа хувьд халтуур хийж хүмүүсийн амь насаар тоглож, эсвэл мэдсэн ч мэдээгүй царайлдаг. Ийм сэтгэл байхгүй бол хичнээн тоног төхөөрөмжтэй байгаад яадаг юм, тоног төхөөрөмж оношлочихдог юм бол илүү дутуу эмч нарыг тэжээж яадаг юм, тэдний цалингаар тоног төхөөрөмж авья
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
    • Зочин
      havdar tussan chin hohi chin gej heldeg hun gene lee dee ene emchintser
      2018 оны 01 сарын 19
  • зочин (103.9.88.162)
    энэ хүү рекламаа багасгаад ажлаа хийгээсэй,мань мэтийн эмч нар рекламгүй өдөр шөнөгүй зүтгээд л
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • иргэн (122.201.21.167)
    Жилд 74 тэрбум гж арай л амныхаа зоргоор ярих юмаа. Тооцоогуй амандаа орсон дунгээ ярих юм. Бусад мэргэжлийн эмч нар нь бас ингээл зутгэнэ дэ
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.18.208)
    Чинбүрэн эмчид болон хавдар судлалын үндэсний төвийн ажилчин албан хаагчдад аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Чинбүрэн эмч үнэхээр мундаг эмч байна лээ. Шууд үэнэнийг хэлдэг хүн.
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Мөнхцэцэг (202.179.24.65)
    Ээжийн минь амийг аварсан алтан гартай эмч дээ. Францын мэс заслын академийн хүндэт гишүүн болсонд баяр хүргэе. Ийм алтан гартай эмч олон байвал Монгол хүний амь нас төдийчинээ баталгаатай, найдвартай хамгаалалтад орох юм даа. Хаа хол Франц улс өндөр үнэлсэн энэ эмчийг Монголын төр харин хэрхэн үнэлж байдаг юм бол доо.
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Амжилт (180.149.78.99)
    мундаг эмч шүү, амжилт хүсье. Делта вирустай хүмүүсээ интерферон эмчилгээнд төрөөс хөнгөлөлт үзүүлж оруулж өгч байх хэрэгтэй байна.
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (139.5.217.235)
    Элэгний эмийн талаар тайлбар өг! Даваасүрэн гишүүн худал мэдээлсэн бол яаралтай залруулнуу. Баярлалаа
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    1 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    25 мин
  • Өглөөний цайг өөртөө юу?
    49 мин
  • COP17: Бэлчээрээ аврах боломж буюу өгөөжийг нь малчид ч хүртэнэ
    1 цаг 19 мин
  • Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
    1 цаг 24 мин
  • Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    1 цаг 30 мин
  • Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ
    1 цаг 41 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
    9 цаг 27 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
    9 цаг 31 мин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
    16 цаг 18 мин
  • Их Британийн хаан III Чарльзын дүү Эндрюг АНУ-д ирж "Эпштейний хэрэг"-т мэдүүлэг өгөхийг шаардав
    17 цаг 52 мин
  • Зэвсэгт этгээд сургуульд гал нээж есөн хүнийг хөнөөж, 25 хүнийг шархдуулжээ
    18 цаг 3 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    18 цаг 9 мин
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    20 цаг 1 мин
  • НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих гүйцэтгэгч шалгарлаа
    20 цаг 28 мин
  • Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ.
    20 цаг 34 мин
  • Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    20 цаг 45 мин
  • Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
    20 цаг 50 мин
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    22 цаг 35 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    22 цаг 58 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК