Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх сайдыг хүндрүүлэх хэцүүхэн өдрүүд айсуй

2018-1-21
0
ЖИРГЭХ

 .

Энэ сарын 15-17-нд анхны гадаад айлчлалаа БНСУ-д хийж Монгол Улсын Засгийн газрын өрийг 700 сая ам доллараар нэмчихээд ирсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүндхэн шалгах өдрүүд ирж байна. Учир нь Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногийн эхнээс хүйтний эрч эрс чангарна. Нэгдүгээр сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус хүрнэ. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байх төлөвтэй гэж байна. Монгол орон даяар 65.9 сая мал өвөлжиж, хаваржих учир өвөлжилт ийнхүү хүндэрч байгаа нь Засгийн газрын тэргүүний санааг багагүй зовоох нь ойлгомжтой. Яг хүйтэрч эхэлж байхад Хэнтий аймгийн өвсний фонд гал түймэрт өртөж ихэнх өвсөө шатаачихсан тухай ярьж байна. Мөн Баянхонгор аймгийн хойд талын сумдууд ямар ч өвс тэжээлийн нөөцгүй болж, өвөлжилт нь тун хүндэрч байгаа талаар өчигдрөөс мэдээлж эхлэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт оны өмнө 12-р сарын 01-нд өвөлжилтийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавьсан. Энэ дагуу УИХ-ын чуулганаар асуулгын хариуг сонсгосон билээ. ӨнөөдөрМонгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож, 14 аймгийн 114 суманд өвөлжилт хүндрээд байгаа. Энэ долоо хоногоос энэ сарын сүүлч хүртэл -40-өөс -50 хэм хүртэл цочир хүйтэрнэ гэдгийг цаг уурын байгууллагууд мэдээлж байгаа. УИХ-ын гишүүд өвлийг эрсдэл багатай давах асуудлаар асуулга тавьсаны үр дүнд Засгийн газар улсын нөөцийн салбар, цэгт байгаа 8000 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан зудтай байгаа Ховд, Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймагт хуваарилахаар болсон. Энэ бол зудтай байгаа Ховд аймгийн Буянт Манхан, Мөст, Чандмань, Дарви, Дөргөн, Дуут, Мөнххайрхан сумдын малчдын хувьд мэдээж сайхан мэдээ. Хамгийн гол нь үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр олгож байгаа энэ өвс тэжээлийг малчдад хүргэх ажлыг зохион байгуулахдаа нүдээ олсон байдлаар, жинхэнэ хэрэгтэй эзэнд нь өгөх нь маш чухал юм. Энэ чухал ажилд ам ажил хоёр нь зөрж болохгүй. Бас төр үүрэг хүлээж байгаа шиг малчид ч харилцан үүрэг хүлээж малаа  даатгуулдаг болох ёстойг УИХ-ын гишүүн С.Бямбацогт сануулж байгаа.

 

Баруун дөрвөн аймагт өвөлжилт бас л ихээхэн хүндэрч Увс, Баян-Өлгийд өдөртөө 30-36 градус хүрч хүйтэрч эхлээд байгаа аж. Урд шөнө Баян-Өлгийд 3 хүүхэд гэртээ угаартаж нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан талаар тус аймгийн Онцгой байдлын албанаас мэдээлэв. Ихэнх нутгаар 5-25 см цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндэрч байгаа энэ үед хүйтний эрч эрс чангарч, энэ хүйтрэлт 10-15 хоног үргэлжлэх төлөвтэй байгаа нь Ардын Засгийн газарт багагүй хүндрэл учруулах нь ойлгомжтой юм. Товчхондоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нарыг сандраах өдрүүд айсуй. 

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ЯДУУРСАН, ДҮРВЭСЭН ИРГЭД (202.70.34.115)
    ОЮУТОЛГОЙ 1 ЖИЛД 20 АЛТ, 90ТН ЗЭС БУСАД ДАГАЛДАХ ҮНЭТ МЕТАЛЛУУДЫГ ЯМАР Ч ТӨЛБӨР ТООЦООГҮЙГЭЭР АВЧ БАЙГАА ТАЛААР ЕСАЙД АСАН БЯМБАСҮРЭН ГУАЙН ЯРИЛЦЛАГА ГАРЧ БНА . ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ , ЯМАР МУУ ГЭРЭЭ ГЭЖ ЭНЭ ВЭ, БАЯРЫГ ЭГҮҮЛЭН ТАТАЖ АВЧРААД ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЬ ТОГТООХ АЖИЛЛАГАА ХИЙХ ЯА МЭДЭХ ВЭ ОЛОН ҮЕИЙН БАЯН ХӨРӨНГӨ ӨВЛӨЖ АВСАН БЖ БОЛНО ККК, ХЭРВЭЭ ТҮҮНИЙГ РИО ТИНТОГООС АВИЛГА АВСНЫГ НЬ ТОГТООЖ ЧАДВАЛ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ МАШ АМАРХАН ,,,,,,,,, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ..ЭНЭ ТАЛ ДЭЭР ХУУЛЬ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫГ АЖИЛЛУУЛААЧ ЭЭЭЭЭЭЭЭ ...........ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ЧАДСАН БАЙХАД ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР НОЁРХОЖ БАЙГАА ПЕРУ-ЧИЛИ-МОНГОЛ ГЭСЭН ХОЛБООГ БАЙГУУЛЖ ДЭЛХИЙН ЗЭС МОЛИБДЕНИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ БҮРЭН ХЯНАЛТАДАА АВАХ БОЛОМЖТОЙ БОЛНО.......... ЖИРИЙН МАЛЧИН МИНИЙ МУНХАГЛАН БОДОЖ БАЙГААГ ТУНГААН БОЛГООНО УУУУУ.....ГЭЖ ХҮСЭХ БАЙНА ДААААААААААА..........ИНГЭЖ ЧАДВАЛ САЯ МОНГОЛ ЯЛНА...........
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.24.65)
    Хаана Арлын ЗГ гэж байна аа
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.187.51)
    Арлын ЗГ гэнэ үү хаха
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    УИХ-н гишүүн Мөнхбат өвлийн хүндрэлийг яаж даван туулах талаар ярилцая гэж хэлснээр шуурхай хурал хийж хэдэн аймагт өвс тэжээл тарааж байгаагаар нэр зүүж ам хаасанаар өөр юу хийж байна бэ энэ ЗГ.Бодлогогүй юу хийхээ мэдэхгүй улстөржиж арьсаа хамгаалах зүйл хийхээс өөрч хийж чадаж байгаа зүйл алга дөө Хүрэлсүхийн ЗГ.Огцрох нь үнэн болж байна дөө.
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    15 цаг 58 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    16 цаг 19 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    16 цаг 24 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    16 цаг 33 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    16 цаг 50 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    16 цаг 52 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    17 цаг 26 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    18 цаг 17 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    19 цаг 36 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    20 цаг 20 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    21 цаг 8 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    21 цаг 16 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    21 цаг 20 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    21 цаг 21 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    21 цаг 25 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    21 цаг 28 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    21 цаг 30 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    21 цаг 59 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    22 цаг 1 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    22 цаг 20 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК