Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багш ажилчдын тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойллоо

2018-1-25
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн өнөөдөр хаалтаа хийлээ. Энэ сарын 19-ний өдөр эхэлсэн зөвлөгөөнд Улаанбаатар хотын есөн дүүрэг болон Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтнууд, БСШСЯ-ны харьяа боловсролын байгууллагын албан хаагчид оролцлоо. Нийт 2400 багш, боловсролын салбарынхан гурван хэсэгт хуваагдан улсын хоёрдугаар зөвлөгөөнөө хийсэн юм.

  Зөвлөгөөний хүрээнд “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” гэсэн дөрвөн салбар хуралдаан зохион байгуулагдлаа.

“Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл” сэдэвт салбар хуралдаанаас,  Боловсролын салбарын бодлогын залгамж чанар, хоорондын уялдаа холбоо, бүтэц, тогтвортой байдлыг хангах, улс төрийн хүчин зүйлээс ангид байх хууль, эрх зүйн зохицуулалт бий болгох, Боловсролын салбарт албан тушаал эрхлэхэд шаардагдах чадвар, мэргэшсэн байдлын шаардлага, шалгуурыг тодорхой болгож удирдах ажилтныг улс төрийн оролцооноос илүүтэй салбарын мэргэжлийн удирдлагын оролцоог бодитой болгох сонгон шалгаруулалтаар томилох тогтолцоог бий болгохоос гадна удирдах ажилтны зэрэг дэвийг тодорхойлж,  нэмэгдэл цалин хөлс тооцохыг зөвлөгөөнд оролцогчид онцгойлон авч үзлээ. Мөн тус салбар хуралдаанаас архи тамхины үйлдвэрлэл зэрэг онцгой татвараас орсон орлогыг тусгай хэрэгцээт боловсролд зарцуулдаг болгох санаачлага зөвлөгөөнд оролцогчдын дэмжлэгийг хүлээсэн юм.

Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл” салбар хуралдаанаар “Багшийн ажлыг үнэлж, дүгнэх журам”-ыг, багшийн ажлыг гүйцэтгэлийн үр дүнд суурилан, суралцагчийн сурлагын ахиц, амжилтаар үнэлж дүгнэх, багшийн хөгжлийг дэмжих  зорилгоор шинэчлэн боловсруулж, хэлэлцүүлсэн юм. Багшийн хөдөлмөрийг үнэн, зөв бодитой үнэлэх, тэдний авч буй цалин хөлс нь амьдрал, ахуйн зайлшгүй хэрэгцээг хангадаг байх, хийж гүйцэтгэж буй үндсэн ажилтай нь уялдсан байхаар үнэлгээний тогтолцоог бүрдүүлэхэд энэ нь ихээхэн чухал үүрэгтэй байна гэж багш нар үзсэн юм. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах болон бусад ажилтнуудын ёс зүйн дүрмийн хамрах хүрээг зөвхөн багшаар хязгаарлахгүй, удирдах болон бусад ажилтнуудын ёс зүйн асуудлуудыг тусган багш, боловсролын ажилтнуудын мэргэжлийн нэр хүндийг хамгаалах зорилгоор, ёс зүйн хэм хэмжээг өдөр тутмын мэргэжлийн үйл ажиллагаанд хэвшил болохуйц тодорхой, ойлгомжтой болгон шинэчилж, хариуцлагын механизмыг шинээр тусгасан байна.  

“Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл” салбар хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын бодлого, төлөвлөгөө, Боловсролын үндэсний чанарын хяналт, үнэлгээний тогтолцоо, Сургалтын хөтөлбөрийн үнэлгээний шалгуур, Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний шинэчлэлийн бодлого гэсэн үндсэн 4 илтгэл хэлэлцүүлсэн юм.

Салбар хуралдаанаас Багшийн хөгжлийн хуультай болох, Бага ангийн монгол хэл, математикийн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг дахин харж сайжруулах, Тусгай сургуульд сурагчдыг нэг ээлжинд хичээллүүлж хичээлийн долоо хоногийн ачааллыг багасгаж 15-16 цаг болгон үндсэн цагийг хүүхдийн өөрийн онцлог чадварт тохируулж төрөл бүрийн дугуйлан секц зэрэгт хамруулах байдлаар зохион байгуулах шаардлагатайг онцолж байна. Мөн ЕБС-ийн сурагчдын одоо хэрэглэж байгаа сурах бичгийг судалгаанд үндэслэн сайжруулах, сурах бичиг зохиох, сайжруулах багийг өргөжүүлэн зохиогч, хэрэглэгч, хэрэгжүүлэгч, эцэг эхийн төлөөллийг оролцуулан санал авч сайжруулдаг байх, Сурах бичгийн түрээсийн тогтолцоо эргэлтийн санг нэвтрүүлж, сурах бичгийг мэдээлэл харилцаа холбооны төрөл бүрийн хэрэгслээр ашиглах боломжтой болгох зэрэг асуудлыг зөвлөмжид тусгажээ.

“Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” дөрөвдүгээр салбар хуралдаанаас Хүүхэдтэй ганцаарчлан ажилласан цагийг багшийн долоо хоногийн цагийн нормд оруулах боломжийг эрэлхийлэх, Сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС-ийн бага ангиудад “Монгол өв уламжлал,ёс заншил” гэсэн хичээлийг оруулах, Багш бэлтгэх сургуулийн эрхийг олгохдоо хязгаарлалттай байх, чанарыг чухалчлах зэрэг зөвлөмжийг тусгажээ.

Улаанбаатар хотод болсон улсын хоёрдугаар зөвлөгөөнөөр багш, боловсролын салбарынхан ийнхүү ЕБС-ийн тогтвортой хөгжлийн бодлогоо тодорхойлсон байна.

Ирэх долоо хоногт “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдана. Улаанбаатар болон орон нутагт зохион байгуулагдсан зөвлөгөөний нэгдсэн зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэх юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
ӨНӨӨДӨР: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ
Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
    11 мин
  • ӨНӨӨДӨР: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ
    14 мин
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
    20 мин
  • Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно
    1 цаг 0 мин
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
    1 цаг 8 мин
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    17 цаг 28 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    17 цаг 50 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    17 цаг 55 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    18 цаг 4 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    18 цаг 21 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    18 цаг 23 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    18 цаг 57 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    19 цаг 48 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    21 цаг 7 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    21 цаг 51 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    22 цаг 39 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    22 цаг 47 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    22 цаг 51 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    22 цаг 52 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    22 цаг 56 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК