Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Автотээврийн үндэсний төвийн удирдах ажилтнууд зөвлөлдөж байна

2018-1-25
0
ЖИРГЭХ

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь 2018 оныг "Үйлчилгээний чанарыг сайжруулах жил" болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын зорчигч тээвэр, техникийн хяналтын үзлэгийн төвүүд болон орон нутгийн автотээврийн төвийн удирдах албан тушаалтнууд цаашид хийж гүйцэтгэх ажлуудаа зөвлөлдөн хэлэлцэж байна.

 

Энэхүү “Мэргэжил арга зүй-2018” зөвлөгөөнд Улаанбаатар хотын зорчигч тээвэр болон техникийн хяналтын төвүүд, орон нутгийн автотээврийн төвийн дарга, нягтлан бодогч, менежерүүд оролцож байна.  

Тус зөвлөгөөнд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ЗТХЯ-ны Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга нар автотээврийн салбарын бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх зорилт, тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангасан тээврийн үйлчилгээг бий болгох чиглэлээр уулзалт, танилцуулга хийсэн юм.

Ж.БАТ-ЭРДЭНЭ: ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

 

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Автотээврийн үндэсний төвийн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр “Сүүлийн жилүүдэд автотээврийн хэрэгслээр тээвэрлэсэн ачаа, зорчигчийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа тул тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангасан тээврийн үйлчилгээг бий болгох, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, шаардлага тулгарч байна. Иймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас автотээврийн салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудыг тээврийн зах зээлд тэгш эрхтэйгээр чөлөөтэй өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц тээврийн үйлчилгээг бий болгох, эрх ашигт нийцүүлэн өөрчлөн шинэчлэх чиглэлээр бодлогын чанартай олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна” хэмээн хэллээ. Тэрээр Автотээврийн салбарын олон улсын харилцааг өргөжүүлэх, дотоодын тээвэрлэгч аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулан, 2018 оны сүүлээр дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөж байгааг дуулгав. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах үүднээс авто зам болон замын дагуух үйлчилгээний цогцолборыг барьж байгуулах, дамжин өнгөрөх тээвэрлэлтэд хяналт тавих албан хаагчид болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх жолооч тээвэрчдийг сургаж, дадлагажуулах ажилд тээврийн салбарын ажилтан албан хаагчид ихээхэн анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байгааг ч хэллээ.

Зам, тээврйн хөгжлийн яамнаас Автотээврийн салбарын чухал үзүүлэлт болох замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратегийг шинэчлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдалд аудит хийх тогтолцоог бүрдүүлэх, Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын цагаан ном гаргах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс техникийн хяналтын үзлэгийг чанартай хийж, хариуцлагыг өндөржүүлж ажиллах шаардлагатайг хэлэв.

 

ТЭЭВРИЙН НЭГДСЭН ЗОХИЦУУЛАЛТЫГ ҮР АШИГТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТОМ ЗОРИЛТ БИЙ

 

 

Мөн энэхүү зөвлөгөөний үеэр үйлдвэрийн газрын 2017 оны бизнес төлөвлөгөөний дагуу бодлого, үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2017 онд нийт орлогын төлөвлөгөөг 116 хувиар давуулан биелүүлсэн амжилттай ажилласан талаар тус үйлдвэрийн газрын Тэргүүн дэд захирал Ж.Эрдэнэбаатар онцоллоо. Түүнчлэн улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийг 3 улсын 10 чиглэлд 13 аж ахуйн нэгж байгууллагын 91 тээврийн хэрэгсэл, 112 мэргэшсэн жолоочтойгоор гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн онд 175,900 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 8,0 %-иар өссөн үзүүлэлттэй байгааг дурдлаа. Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 50 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан 80 чиглэлд 971 тээврийн хэрэгсэл, 1215 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт гүйцэтгэж 2,376.200 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 8.7 %-иар өссөн үзүүлэлттэй байгаа аж.  Улс хооронд 32,5 сая.тн ачаа тээвэрлэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 35,4 %-иар өсчээ. Тавантолгой ухаа худгийн уурхайгаас Гашуун сухайт-Ганц мод боомт чиглэлийн улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хоногийн нэгдсэн графикд оруулж, 2017 оны I улиралд Монгол Улсаас БНХАУ-ын Чалко компанид төлөх өрийг бүрэн төлж барагдуулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн талаараа танилцуулж, цаашид 2018 онд хилийн боомттой аймгуудад тээвэр төлөвлөлтийг хийж эхлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.

 

Тээвэр зохион байгуулалтыг сайжруулах  чиглэлээр улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийн дараах чиглэлүүдийг шинээр нээж, үйл ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Үүнд.

Дорнод аймгийн төв Хэрлэн сумаас Хавирга-Ар хашаат боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэлх зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг 2017 оны 03 дугаар сарын 27-ний өдрөөс эхлүүлсэн.
Баян-Өлгий аймгийн төв Өлгий сумаас БНКазУ-ын Караганда хотын чиглэлд улс хоорондын зорчигчийн тогтмол тээвэрлэлтийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлүүлсэн.

 

Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд өртөөчилсөн тээврийг нэвтрүүлэх судалгааг явуулсан бөгөөд мөн зам дагуух байгууламжийн талаар судалгааг урьдчилсан байдлаар боловсруулсан байна. Мэргэшсэн жолоочийн эрхийн болон тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагааг төрийн үйлчилгээний цахим машинд нэвтрүүлсэн нь  Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, үйлчлэх боломжийг бүрдүүлээд байна. Мөн Цагдаагийн шалгагч төхөөрөмжид мэргэшсэн жолоочийн мэдээллийг холбож өгснөөр мэргэшсэн жолоочийн хүчингүй болон  хуурамч үнэмлэх ашиглах байдлыг таслан зогсоосон байна.

Сонгинохайрхан зорчигч тээврийн төвд Монгол шуудан ХХК-тай хамтран Зорчигчийн ачаа тээшийг  хүлээн авах, хадгалах, хянах илгээх цэгийг байгуулж,  нэгдсэн зохион байгуулалтад оруулан үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Тээврийн  хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн ажлын хүрээнд сүүлийн 4-5 жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, татвар төлөөгүй Монгол Улсын хилээр гараад орж ирээгүй олон жил болж байгаа тээврийн хэрэгслийн судалгааг шинэчлэн гаргаж, иргэдийн хүсэлтийн дагуу 12515 тээврийн хэрэгслийг бүртгэлийн сангаас хассан.

Үүнээс гадна Авто үйлчилгээний мэдээллийн сангийн программ хангамжийн ажлыг гүйцэтгэж дууссан ба “Үндэсний дата төв”-ийн серверт байршуулж, Autobox.mn домайн хаягаар дамжуулан авто үйлчилгээний байгууллагуудаас ангилал тогтоолгох хүсэлтийг цахимаар хүлээн авч байна. Авто үйлчилгээ эрхлэгч  94 аж ахуй нэгж байгууллага, иргэдээс ангилал тогтоолгох  хүсэлт ирүүлсэн бөгөөд 83 аж ахуй нэгж байгууллага, иргэнд 89 ангиллын гэрчилгээг олгож мэдээллийг нь авто үйлчилгээний мэдээллийн санд байршуулсан талаар удирдах ажилтнууд танилцуулав.

Тээврийн хэрэгслээс үлдэх хог хаягдлыг дахин боловсруулах ажлын хүрээнд ЗТХЯ, БХБЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭХЯ, ОБЕГ, НТГ, Хот тохижуулах газар, Монголын автомашины Recycle нийгэмлэг ТББ, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо болон авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй  компаниудтай хамтран ажиллаж байна.

Цаашид 2018-2022 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын хөтөлбөрийг үр ашигтай хэрэгжүүлж, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх ажлыг тууштай зохион байгуулж, тээвэрлэлтийн нэгдсэн системийг шинэчилж боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллах бөгөөд тээвэр төлөвлөлт, нэгдсэн зохицуулалтыг үр ашигтай, шуурхай зохион байгуулан ажиллах том зорилт байгааг нийт удирдах ажилтнууд хэлж байв.

Тээврийн салбарын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нь чухал тул зорчигчийн тийз бичих, тээврийн хэрэгслийн дугаар олгох, техникийн хяналтын үзлэгт хамрагдах, мэдээлэл авах өргөн боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд үүнд, техник, технологийг түлхүү ашиглах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт нийт удирдах ажилтнууд санал нэгдэв.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
ӨНӨӨДӨР: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ
Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
    14 мин
  • ӨНӨӨДӨР: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ
    16 мин
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
    23 мин
  • Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно
    1 цаг 3 мин
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
    1 цаг 11 мин
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    17 цаг 31 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    17 цаг 52 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    17 цаг 58 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    18 цаг 6 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    18 цаг 24 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    18 цаг 26 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    18 цаг 59 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    19 цаг 51 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    21 цаг 10 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    21 цаг 54 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    22 цаг 42 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    22 цаг 50 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    22 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    22 цаг 54 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    22 цаг 59 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК